"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэллээ | News.MN

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэллээ

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэллээ

"Насны хишиг"-ийг өнөөдрөөс олгож эхэллээ

Жилд хоёр удаа олгодог “Насны хишиг”-ийг өнөөдөр (2021.06.18)-өөс эхлэн олгож байна. Энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ахмад настны мөнгөн тусламжийг 143.522 ахмадад олгох юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр энэ жил нийт 11.8 тэрбумыг “Насны хишиг”-т зарцуулж байна.

Энэ жил 65 нас хүрч буй, долдугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм.

Тэднийг энэ сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлж, уг үйлчилгээг авахыг мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад “Мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэлсэн ч зургадугаар сарын 25-нд дахин нөхөн олголт хийгддэг. Ахмадууд мөнгөн тусламж авах эрх нь үүссэн л бол хэзээ ч хүсэлтээ гаргасан болно. Бүртгэлээс хоцрох, “Насны хишиг”-ээ авч чадахгүй байх зэргээр санаа зовох асуудалгүй. Иймд хүсэлтээ гаргасан л бол  “Насны хишиг”-ээ авч болно гэсэн үг. Гэхдээ он дуусахаас өмнө хүсэлтээ гаргаснаар мөнгөн тэтгэмж авах эрх нь  үүснэ” гэлээ.

Ахмадууд ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон хүсэлтээ гаргах боломжтой. Мөн харъяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах журамтай.

Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" үйлчилгээ авдаг байна. "Насны хишиг"-ийн нөхөн олголтыг зургадугаар сарын 18-наас 25-нд олгох юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан 65-аас дээш насны ахмад настанд “Насны хишиг” буюу мөнгөн тэтгэмж олгохдоо,

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөг тус тус олгодог.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч Энхцэцэг НЮ55090401 утас 99267011 2021-06-18 192.82.80.51

Насны хишигийн мөнгө орж ирэхгүй байна

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.47

Muu novshiin banknii pizdaanuud umhii hulgaich gahainuud yanz yanziin ym h*****d uursduu turuus ugch bgaa mungiig hulgailj zusalj bgaa bizdee muu banknii hulgaich nar uursduu zohioson durmeeree ard tumniig shulj bgaa bizdee muu hulgaich nar hunii unetei tsaitai heden zuun sayiin hurungiig neg muu hedhen 2 3 sayiin urund avah gnee bitgii davar hulgaich nar mini shuuhdeed av muu hulgaich nart uursdiinhuu durmeer yarinaa zuruu mungiig ni ugch bj av avah gd bgaa bol

Avatar

/*-*/ 2021-06-18 49.0.142.163

худлаа щаагаад пuздаанууд, 6/18-нд юу ч ороогүй

Avatar

Зочин 2021-06-18 77.7.136.215

Заавал хүсэх ёстойг ойлгохгүй юм. Тэгээд л энд тэнд бөөн оочер….. Нас нь хүрсэн л бол автоматаар шууд тэтгэврийн дансанд нь ордог байвал, явдал бага юм даа.

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.30

Банкинд биеэр очиж авах юм уу, эсвэл дансанд шууд орох юм уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж