Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв | News.MN

Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь хоол хүнсний хомсдолд орсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр намын удирдах албан тушаалтнуудтайгаа уулзахдаа “Ард түмний хоол хүнсний нөхцөл байдал хэцүүдэж байна. Өнгөрсөн жил далайн хар шуурганаас үүссэн үерийн улмаас газар тариалангийн салбар маш их алдагдалтай ажилласан” гэж ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өдгөө Пёньянд гадил жимс кг нь 45 ам.долларын үнэ хүрсэн аж. Цар тахал эхэлснээс хойш Умард Солонгос өвчнөөс урьдчилан сэргийлж, хилээ хаасан нь ийнхүү хүнсний хомсдол үүсэхэд ихээр нөлөөлсөн юм. Өдгөө Пёньян хүнс, шатахуун, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ Хятадаас нийлүүлж байгаа. Түүнээс гадна цөмийн хөтөлбөрөөсөө болоод олон улсын хориг арга хэмжээ хүртсэн нь ард түмний амьдралд багагүй нөлөөлж байгаа аж.

Хүнсний хомсдолын тухай асуудал Пёньян хотноо эхэлсэн эрх баригч Ажилчдын намын төв хорооны хурал дээр гол ярианы сэдэв болж байна. Ким Жон Уны хэлснээр БНАСАУ-ын аж үйлдвэрлэлийн бүтээмж өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 орчим хувиар өсчээ. Хурал дээр АНУ, БНСУ-тай харилцаагаа сэргээх талаар асуудал хөндөгдсөн гэх боловч нарийн мэдээлэл гараагүй байна.

Ким Жон Ун дөрөвдүгээр сард хүнд хэцүү цаг үе ирж буйг анхааруулж, намын удирдлагуудад ард түмнийхээ зовлонгоос чадахаараа хуваалцахыг уриалж байв. Тэгэхдээ тэрбээр айсуй хүндрэлийг 1990-ээд онд ЗХУ задарсны дараа БНАСАУ-д тусламж ирэхээ больсноос болж үүссэн их өлсгөлөнгийн үетэй зүйрлэжээ. Тухайн үед чухам хэчнээн хүн Умард Солонгост өлбөрч нас барсан тухай тодорхой тоо баримт байдаггүй ч судлаачид дунджаар гурван сая хүн үхсэн гэж тооцоолдог. Ким Жон Ун БНАСАУ хүнд байдалд орсон тухай ам нээх нь тун ховор. Гэвч тэрбээр энэ удаад хүнсний хомсдол болсон, эцгээ залгамжилж байхдаа ард иргэдээ тавгандаа махтай, таазандаа цахилгаантай байлгаж, гэрэлт ирээдүйд хөтөлнө гэсэн эдийн засгийн амлалт, төлөвлөгөө нь талаар болсныг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлж байгаагаар энэ бүтэлгүйтэлд цар тахал хамгийн их буруутай гэжээ.

Ажиглагчдын мэдээлж байгаагаар Пёньян ийнхүү хэцүү байдалд улам гүн орох тусам гадаад орнуудаас сураг тасарч, дотоодын үйл явдал нь өдөр ирэх тусам нууцлаг болсоор байгаа гэнэ. Түүнчлэн энэ маягаараа Пёньян гадаад орнуудын санал болгосон тусламжуудад толгой сэгсэрсээр байвал гарах үр дагаврыг нь энгийн, гэмгүй иргэд амиараа төлөхөөс өөр аргагүй болно гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-18 192.82.78.147

МАНдуулж бгаа бхдаа. МАНайхаар бол

Avatar

Зочин 2021-06-18 146.115.161.230

ВВС д итгэж болохгүй шүү!!!

Avatar

ZOCHIN 2021-06-18 103.111.68.3

Ystoi hetsuu baidald orj dee. Ard tumen ni boslogo hiih ymar ch bolomj baihgui. Ene yronhiilogc ni evguitvel omnod solongos ruugaa dain hiij magadgui shuu.

Avatar

Зочин 2021-06-18 202.126.89.77

ghdee omnodte baildhad mash ih zardal horongo mongo garna tedend bololtsoo bhgvi tsomiin bombgoorl harwaj magad

Avatar

Зочин 2021-06-18 202.131.225.178

huurhii doo

Avatar

Цааш нь зөндөө асуудал 2021-06-18 139.5.219.23

Манайх ч бараг ялгаагүй болсон АРДЧИЛСАН+СОЦИАЛИСТ+ХАМГИЙН ЗАХЫН ЖИШЭЭ =МАХНЫ ҮНЭ…

Avatar

Үнэнд гүйцэгдэнэ гэдэг хэцүү 2021-06-18 139.5.219.23

КОММУНИЗМЫН БҮХ ЦАГ ҮЕД, ТҮҮНИЙГ ЁСЧЛОН БИЕЛҮҮЛСЭН АРД ТҮМНҮҮД, БҮГД ӨЛӨН НОЙТОН ХООСОН БАЙСАН НЬ ҮНЭН.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.132

ТЭГЛЭЭ

Avatar

Зочин 2021-06-18 202.126.89.35

Элбэгдорж, Батүүл гээд пост коммунистууд тусламж үзүүлээч.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.124.159

Odoo baruuniig muulj Orosiig takhin shutegchid orj ireed muuruuch

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.132

ХАХА

Avatar

Зочин 2021-06-18 202.126.90.8

Ядарч яваа айлд туслая. адилхан 30,000 хонь өгөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-18 107.117.172.53

Туслах нь тусалж болно л доо гэхдээ Хойд-ын дэглэм тусламжийн хүнсийг ард иргэддээ өгдөггүй цэргийн хоол хүнсэнд ашигладаг гэсэн хардлага сэжиг явдаг….Хойдынхон барууны хүнсний тусламжийг хандивлагч улсууд,ОУ-ын байгууллагуудын хараа хяналтын дор өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэддээ тараахыг эрс эсэргүүцдэг…мануусын хандивын хониор ард иргэдээ хооллохын оронд цэргүүдээ хооллоод байвал яах вэ?

Avatar

Зочин 2021-06-18 206.81.20.48

Үхэр ын хатаасан мах… Цагаан идээн.. Сүүн бүтээгдэхүүн ээр туслах хэрэгтэй болсон монголчууд маань…. Хэцүү байна… Хойд Солонгос улс

Avatar

Зочин 2021-06-18 192.82.65.168

Тэр тусламжийг нь манай Монгол авах дуртайгаараа авах юмсан. #Үнэгүй юманд үнэн нугасгүй Монголчууд билээ бид.

Avatar

esus avrah boltugai 2021-06-18 202.55.188.36

Esusee hoid solongosiig chuluulj uurchilj shinechilj avarch uguuch gej zalbirch bna esus hristiin nereer amen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж