Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Хойд Солонгос хүнсний хомсдолд орсноо хүлээн зөвшөөрөв

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улс нь хоол хүнсний хомсдолд орсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ. Тэрбээр намын удирдах албан тушаалтнуудтайгаа уулзахдаа “Ард түмний хоол хүнсний нөхцөл байдал хэцүүдэж байна. Өнгөрсөн жил далайн хар шуурганаас үүссэн үерийн улмаас газар тариалангийн салбар маш их алдагдалтай ажилласан” гэж ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өдгөө Пёньянд гадил жимс кг нь 45 ам.долларын үнэ хүрсэн аж. Цар тахал эхэлснээс хойш Умард Солонгос өвчнөөс урьдчилан сэргийлж, хилээ хаасан нь ийнхүү хүнсний хомсдол үүсэхэд ихээр нөлөөлсөн юм. Өдгөө Пёньян хүнс, шатахуун, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ Хятадаас нийлүүлж байгаа. Түүнээс гадна цөмийн хөтөлбөрөөсөө болоод олон улсын хориг арга хэмжээ хүртсэн нь ард түмний амьдралд багагүй нөлөөлж байгаа аж.

Хүнсний хомсдолын тухай асуудал Пёньян хотноо эхэлсэн эрх баригч Ажилчдын намын төв хорооны хурал дээр гол ярианы сэдэв болж байна. Ким Жон Уны хэлснээр БНАСАУ-ын аж үйлдвэрлэлийн бүтээмж өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 орчим хувиар өсчээ. Хурал дээр АНУ, БНСУ-тай харилцаагаа сэргээх талаар асуудал хөндөгдсөн гэх боловч нарийн мэдээлэл гараагүй байна.

Ким Жон Ун дөрөвдүгээр сард хүнд хэцүү цаг үе ирж буйг анхааруулж, намын удирдлагуудад ард түмнийхээ зовлонгоос чадахаараа хуваалцахыг уриалж байв. Тэгэхдээ тэрбээр айсуй хүндрэлийг 1990-ээд онд ЗХУ задарсны дараа БНАСАУ-д тусламж ирэхээ больсноос болж үүссэн их өлсгөлөнгийн үетэй зүйрлэжээ. Тухайн үед чухам хэчнээн хүн Умард Солонгост өлбөрч нас барсан тухай тодорхой тоо баримт байдаггүй ч судлаачид дунджаар гурван сая хүн үхсэн гэж тооцоолдог. Ким Жон Ун БНАСАУ хүнд байдалд орсон тухай ам нээх нь тун ховор. Гэвч тэрбээр энэ удаад хүнсний хомсдол болсон, эцгээ залгамжилж байхдаа ард иргэдээ тавгандаа махтай, таазандаа цахилгаантай байлгаж, гэрэлт ирээдүйд хөтөлнө гэсэн эдийн засгийн амлалт, төлөвлөгөө нь талаар болсныг хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлж байгаагаар энэ бүтэлгүйтэлд цар тахал хамгийн их буруутай гэжээ.

Ажиглагчдын мэдээлж байгаагаар Пёньян ийнхүү хэцүү байдалд улам гүн орох тусам гадаад орнуудаас сураг тасарч, дотоодын үйл явдал нь өдөр ирэх тусам нууцлаг болсоор байгаа гэнэ. Түүнчлэн энэ маягаараа Пёньян гадаад орнуудын санал болгосон тусламжуудад толгой сэгсэрсээр байвал гарах үр дагаврыг нь энгийн, гэмгүй иргэд амиараа төлөхөөс өөр аргагүй болно гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж