Англи хэл сурахад саад болдог зүйлс | News.MN

Англи хэл сурахад саад болдог зүйлс

Англи хэл сурахад саад болдог зүйлс

Англи хэл сурахад саад болдог зүйлс

Ажил амьдралын карьер англи хэлнээс шууд шалтгаалж байгаа гэхэд хилсдэхгүй өнөөгийн нийгэмд хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгцээ шаардлага хүн бүхэнд бий. Гэсэн ч та "Аль 10 жилээсээ л үзлээ, сурахгүй юм билээ" гэсэн улигт бодолд дор хаяж нэг удаа автаж байсан, түүнээсээ болоод шантарч одоо хүртэл англи хэлийг хэрэглээгээ болгож хэвшээгүй байгаа бол энэ нийтлэлийг танд зориулъя.

Ингэхэд хэл сурахад бидэнд юу хамгийн саад болдог вэ? Тэр бол бидний БОДОЛ.

  1. Би сурахад оройтсон

Энэ бол хамгийн түгээмэл бодол. Гэхдээ юу гээч, xүүхдүүд шинэ зүйл сурахдаа хурдан байдаг ч томчуудын хувьд туршлага, хүлээн авах чадвар, арга зүй, анхаарлаа хандуулах чадвар зэрэг нь хүүхдийнхээс илүү байдаг.

  1. Би хэл сурах авьяасгүй

Үнэн хэрэгтээ та авьяасгүйдээ биш буруу арга барилаар суралцаж байсанд л учир нь байгаа юм.

  1. Би зөвхөн Монголдоо, монголоороо л ярьж, ажиллаж амьдрах юм чинь англи хэлний хэрэггүй.

Хэдийгээр та монголдоо байх ч карьераа дээшлүүлэх, аялах, онлайнаар худалдан авалт хийх зэргээр наад захын хэрэгцээ шаардлагад тань англи хэл хэрэг болох нь гарцаагүй.

  1. Би залхуу

Залхуурахгүйгээр сурах хамгийн сайн арга бол өөрийн сонирхол, хоббитойгоо уялдуулах юм. Жишээ нь та "кинонд нугасгүй" нэгэн бол англи хадмалтай кино үзэж ярьж буй зүйлийг нь үйл хөдлөлтэй нь холбон ойлгохыг хичээ. Хэрвээ ингэж чадвал хэл сурах тийм ч залхуу хүрмээр зүйл биш гэдгийг ойлгоно.

  1. Би завгүй, мөнгөгүй

Хэл сурахад зарцуулж байгаа цаг, мөнгөө дэмий зүйлд үрж байна гэж бүү бод. Энэ бол өөрөө өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Интернэтээр дүүрэн үнэгүй сурах боломж байна, xамгийн гол нь олон цаг хичээллэхээс илүүтэй зарцуулж байгаа цагаа үр бүтээлтэй ашиглах нь чухал.

Англи хэл сурахаар эхлүүлэх бүрд эдгээр бодлууд тэр дундаа 5 дахь бодол хамгийн их төрж, "тушаа" болоод байгаа бол танд дуулгах таатай мэдээ байна.

Эдэкс скүл сургалтын төв нь маш боломжийн төлбөртэй, таны цаг завыг хэмнэсэн ОНЛАЙН сургалтын элсэлтээ авч байна.

Таны хэлний түвшинд тохирсон олон улсын шалгарсан хөтөлбөр, ном сурах бичгийн дагуу дүрэм, ярих, сонсох, унших, бичих чадвар дээр тулж ажиллахаас гадна зөв дуудлага, үг цээжлэх арга барил, хэлц үгийг ашиглаж сурах зэрэг маш олон давуу талтай.

Дараах 👇👇 линкээр орж сургалтандаа бүртгүүлээрэй.

https://forms.gle/2xGgmef3aDQg5YWU8

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

☎️ 70138020

🌍 www.facebook.com/EdxSchoolbyKaplan

🌎www.instagram.com/edx_school

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж