ЭМЯ: Нэн хүнд хэлбэрээр 37-92 насны 11 хүн нас барсан

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нэн хүнд хэлбэрээр 37-92 насны 11 хүн нас барсан

ЭМЯ: Нэн хүнд хэлбэрээр 37-92 насны 11 хүн нас барсан

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос өнөөдөр (2021.06.18) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 382341 хүн Covid-19 цар тахлаар өвчилж, нийт тохиолдлын тоо 176.693.988 болжээ. Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2746 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 88516 болсон байна.

Үүнээс дотоодын халдвар 2736, эрүүл мэндийн ажилтан гурав цар тахлаар өвчиллөө. Долоон тохиолдол зөөвөрлөгдсөн бөгөөд нийслэлд 1876, орон нутагт 860 тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 37-92 насны 11 хүн нас барсан. Ингэснээр манай улсад Covid-19 цар тахлаар нийт 411 хүн эндээд байна.

Нас барсан хүмүүсээс 34 насны 1, 71-92 насны 10 хүн байна. Эмнэлэгт 470 жирэмсэн эмэгтэй, 2014 хүүхэд байгаа бол гэрийн тусгаарлалтад 15899 хүн эмчлүүлж байна. Өчигдөр нийт 9618 хүнд вакцин тарьснаар нийт нэгдүгээр тунд 1903859, хоёрдугаар тунд 1684287 хүн хамрагдаад байна.

Өнгөрсөн 24 цагт эмнэлгээс 723 хүн эдгэрч, гэрийн хяналтаас 1782 хүн гарлаа. Эмнэлэгт нийт 10 758 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 1.8 хувь буюу 193 нь маш хүнд нөхцөл байдалтай байна. Харин 62.9 хувь буюу 6762 хүний биеийн байдал хөнгөн, 26.6 хувь буюу 2860 нь хүндэвтэр, 8,8 хувь буюу 943 нь хүнд байна.

Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь авч үзвэл:

ХӨСҮТ,  Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн 2-р эмнэлэг болон бусад орон нутаг, дүүргийн эмнэлгүүдэд нийт 10758 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 193, хүнд 943, хүндэвтэр 2860, хөнгөн 6762 хүн байна.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, June 17, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж