Израиль Газын зурвасыг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн бөмбөгдөж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Израиль Газын зурвасыг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн бөмбөгдөж байна

Израиль Газын зурвасыг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн бөмбөгдөж байна

Израиль болон "Хамас" бүлэглэлийн удирдлагад буй Газын зурвасын хооронд өс хонзонгийн улмаас тулаан дахин сэргэж, зогсолтгүй үргэлжилж байна. Шинэ засгийн газартай болсон Израиль Газын зурвасаас илгээсэн шатаах бөмбөлгүүдийн хариуд хэд хэдэн пуужин илгээжээ.

Израилийн батлан хамгаалах хүчнээс мэдээлснээр, тэд "Хамас" бүлэглэлийн удирддаг цэргийн байгууламж, пуужин хөөргөх талбайг устгахыг зорьж буй аж. Энэ нь Газын зурвасаас өчигдөр (2021.06.17)хөөргөсөн шатаах бөмбөлгүүдийн хариу арга хэмжээ аж.

Харин Газын зурвас дахь эх сурвалжуудын мэдээлснээр, Израилийн бөмбөгдөлт Хан Юнис хотод хоёр дахь өдрөө үргэлжилж, зарим пуужинд эртний хот Бейт Лахайа өртөн сүйдэж байгаа аж.

Ийнхүү мөргөлдөөн дахин сэргэхийн өмнө Израилийн үндсэрхэг үзэлтнүүд 1967 онд Тель Авив Дорно Иерусалимийг эзлэн авсан ялалтыг тэмдэглэн, баярын жагсаал хийсэн билээ. Тус жагсаал тавдугаар сард төлөвлөгдсөн ч тухайн үед Израиль, Газын зурвас хооронд 11 хоногийн турш мөргөлдөөн болсноос шалтгаалан хойшлогджээ.

Өнгөрсөн сард болсон 11 хоногийн мөргөлдөөнд нийт 250 палестин, 13 израиль амь үрэгдсэн бөгөөд эцэст нь Египетийн зуучилснаар хоёр тал гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж