Эдгэрсэн хүмүүс Covid-19-ийн дараах синдромоор нас барж байна | News.MN

Эдгэрсэн хүмүүс Covid-19-ийн дараах синдромоор нас барж байна

COVID-19

Эдгэрсэн хүмүүс Covid-19-ийн дараах синдромоор нас барж байна

Эдгэрсэн хүмүүс Covid-19-ийн дараах синдромоор нас барж байна

Цар тахлын халдвар авч эдгэрсэн хүмүүсийн тодорхой хувьд оношлогдсоноос хойш сарын дараагаас шинж тэмдэг илэрч, өөр олон төрлийн өвчлөл бүртгэгдэж байгаа ажээ. “Covid-19-ийн дараах синдром” гэж нэрлэгдэж буй шинж тэмдэг, биеийн өвчлөл нь удаан хугацаанд үргэлжилж, нас баралт ч бүртгэгдсэн байна.

АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, даатгалын мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг “FAIR” ашгийн бус байгууллагаас 2020 оны хоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд Covid-19 авч эдгэрсэн 1.96 сая хүний дунд судалгаа явуулжээ. Эдгэрсэн хүмүүст онош тогтоогдсоноос хойш сарын дараагаас цээжээр өвдөх, амьсгал хүндрэх, бие тавгүйрхэх, холестерин, цусны даралт ихсэх, ядарч сульдах, хоолой сэрвэгнэж ханиах, хараа, сонсгол муудах, сэтгэл гутралд орох, уцаартай болох зэрэг өвчлөл бүртгэгджээ.

Эдгэрсэн хүмүүсийн 18 хувьд нь онош батлагдсанаас 30 хоногийн дараа, эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн 50 хувьд нь Covid-19-ийн дараах синдром илэрсэн илэрсэн байна. Түүнчлэн энэ синдром бүх насныхныг хамарч, дотор эрхтэний суурь өвчтэй хүмүүст илүү тохиолджээ. Харин хүйсийн хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өртөх нь их буюу 52 хувь нь эмэгтэй байсан аж.

Үүний зэрэгцээ Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 0.5 хувь нь онош тогтоогдож, эсвэл эмнэлгээс эдгэрч гарснаас 30 ба түүнээс дээш хоногийн дараа нас барсан байна.

Иймээс эдгэрч эмнэлгээс гарсан хүмүүст сарын дараа эрүүл мэндийн үзлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байгааг тус байгууллага онцолжээ.

Тухайлбал, Жолене Виенеке гэгч халдвар авсан нь батлагдсанаас хойш дөрвөн сарын дараа Рочестер дэх Маяо эмнэлэгт албан ёсоор Covid-19-ийн дараах синдромоор оношлогдсон байна. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Covid-19-өөр оношлогджээ. Гэвч дөрвөн сарын дараа түүний биед янз бүрийн шинж тэмдэг илэрч, ажлаа хийж чадахгүйд хүрсэн байна. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн бие тавгүйрхэх, зүрхний цохилт ихсэх, толгой дүүрэх, эргэх, өвдөх, хараа муудах, нойргүйдэх, арьс мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн аж.

Эмч нар түүнд үрэвслийн эсрэг дэглэм барьж, илүү их шингэн зүйл ууж, давсны хэрэглээгээ бууруулж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөсөн байна.

Одоогоор Covid-19-ийн дараах синдромыг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд шинж тэмдэг тус бүрийн эсрэг болон биеийн дархлаа дэмжих арга хэмжээ авч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE-24, THE DAILY GLOBE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Насаа 2021-06-18 192.82.78.187

Төлбөртөй болговол хэн ч шинжилгээ өгөхгүй шүү дээ эргүү малнуудаа.

Avatar

Зочин 2021-06-18 46.27.145.211

Худлаа шаагаадд лл…энд л лав ийм юм алга

Avatar

happy 2021-06-18 37.228.214.223

Oligtoi medeelel ugch chadahgui bol aidas deer bitii aidas nemeed bai. Zgr l dasgal huduguunoo sain hiih tuhai eyereg medeelel bichij uz setguulch guai.

Avatar

Зочин 2021-06-18 122.201.31.232

Яаг л хятад вакцин 2тун тариулсан надад мэдрэгдэж байгаа шинж тэмдэгүүд байх чинь

Avatar

ХАХА 2021-06-18 202.21.108.133

ҮНЭН

Avatar

иргэн 2021-06-18 202.126.89.130

1 р тун дээрээ ийм болсондоо, 8,9 дэх хоногоос нь л эхэлсэндээ. одоо 2 тунгаа хийлгэхгүй гээд гүрийж бн. толгой дүүрэх, эргэх, манас манас хийх, шөнө гэнэт хөлрөх за ёстой ажил хийх ямарч боломжгүй эвгүй байлаа.Хэд хоног дусал хийлгэсэн тархиний цусан хангамж сайжруулах гэх мэт, тэгээд 2 хоног барианд явлаа. Одоо арай дээр шүү, манас хийхээ болисон, унтахдаа тайвшруулах эм ууж бн.

Avatar

ИРГЭН 2021-06-18 103.26.194.204

Монголчууд энэ халвдарын болон вакцины хоруу чанарыг багасгахын тулд цагаан идээгээ ялангуяа ааруул аарц идэж ууж Жанчивлан рашаанаа сайн уух хэрэгтэй гэнэ. Учир нь Жанчивлан рашааны найрлагад байгалийн нүүрс \хар нүүрсэн эмний\ агуулагдах бөгөөд тэр нь бүх төрлийн хорыг сайтар шингээж авдаг ажээ

Avatar

Зочин 2021-06-18 192.82.73.12

Аливаа өвчнүүдийг араас нь түлхэж амилуулж явдаг хар сүнс, х а р а а лын хүч байдаг. Ковидыг үүсгэгч вирусыг, түүний бие махбодь дах хоруу нөлөөллийг ялж эдгээж болно. Учир нь энэ нь материаллаг харагдахуйц, судалж танин мэдэж болдог зүйл тул. Харин араас нь амилуулж явсан х а р а а л хар хүчийг хүн, хүн төрөлхтөн, эмч, эмчилгээний тактик яагаад ч "анагааж, ялж" чадахгүй. Ковидын х а р а а л маш хүчтэй. Дэлхийн бүх мэдээллийн хэрэгсэл, төр засгууд нийлээд улам хөөрөгдөж байдаг. Ковидыг

Avatar

Зочин 2021-06-18 192.82.73.12

хар сүнс, х а р а а лын хүчтэй бүрэн сэхэхгүй болтол дардаг ганц л ХҮН бий. Тэр бол хүн төрөлхтөний АВРАГЧ, БҮТЭЭГЧ, ЭДГЭЭГЧ, ЭЗЭН БУРХАН ЕСҮС ХРИСТ юм. Түүнийг Аврагч аа болгон дуудагтун.

Avatar

Зочин 2021-06-18 59.153.113.186

Erguuteed bai

Avatar

Зочин 2021-06-18 124.158.64.21

Манай СЭМҮТ– ЭМД-аар үнэгүйгээр ! үзлэг эмчилгээ хийдэг тул та яарарай !!!

Avatar

Зочин 2021-06-18 66.181.176.105

Вакцин тариулаад бурхан болж бгаа нъ тусаж эдгэрсэнээсээ илүү бгаа шүү. Иймэрхүү айлган сүрдүүлсэн захиалгат нийтлэлээ хэнээс авсан бэ? Вакцины туршилтаа дуусгах гэсэн оролдлогоо зогсоо та нар. Монголын маанъ ард түмнййг хядаж дуусаад санаа нъ амархан энэ муу санаат луйварчид хариуулага хүлээх цаг ирнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж