Хэрлэн голд живж байсан согтуу иргэнийг эсэн мэнд аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Хэрлэн голд живж байсан согтуу иргэнийг эсэн мэнд аварчээ

Хэрлэн голд живж байсан согтуу иргэнийг эсэн мэнд аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт зургадугаар сарын 17-ны өдрийн 20:50 цагт Хэрлэн голд хүн живж байгаа тухай дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Суварган булаг” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн хойш 214 км-т, сумын төвөөс зүүн урагш 20 км-т)-т иргэн Ш автомашинтайгаа “Хэрлэн” голыг гар татлагат бярваазаар гатлах үед нэг тросс тасарч, нэг троссон дээр автомашин нь тогтоож байна гэсэн дуудлага ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан, 21:18 цагт очиход иргэн Ш-ийн “Бонго 3” загварын дунд оврын ачааны автомашиныг иргэд татаж гаргасан байжээ. Харин Багануур дүүргийн харъяат, иргэн А (54 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн) нь Хэрлэн голд живж байсныг эсэн мэнд аварч, иргэн Ч-т хүлээлгэн өгсөн байна.

Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т) 17 хүн самар түүж байснаас зургаа нь энэ сарын 8-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд хоёр нь ядарч эцэн замдаа үлдсэн. Үлдсэн нэг хүн нь нас барсан, нэг нь сураггүй болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авчээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд энэ сарын 15-ны өдрийн 13:20 цагт хөдөлгөөн үйлдсэн байна. Улмаар зургадугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харъяат иргэн Ч (50 настай, эрэгтэй) нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа зургадугаар сарын 17-ны өдрийн 17:08 цагт “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 иргэн (1 эрэгтэй, 1 эмэгтэй) энэ сарын 12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна гэж мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж