Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна | News.MN

Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажилласан. Энэ үеэрээ Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр айлуудын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг эхлүүлсэн юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр нүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтай бактери хийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа. Гандангийн дэнж орчим нь нийслэлийн хамгийн удсан суурьшлын бүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери нь хөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм.

Нүхэн жорлондоо ашигтай бактер хийлгэсэн Баянгол дүүргийн 16-р хорооны иргэд “Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаа больсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө” хэмээн ярилаа. Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр онцолсон юм.

Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. Иймд Улаанбаатар хотын гэр хороолол дахь 196 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийж, үе шаттайгаар  стандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asdf 2021-06-18 202.179.24.30

sdis 21 dugeer zuund hotiin tuvduu modon jorlontoi. ene jorlongoo heden zuun jil ashiglasaar l baidag uls haha. moya chuud yumda

Avatar

Зочин 2021-06-18 46.27.145.211

🤮🤮🤮🤮

Avatar

МӨӨГИЙ 2021-06-18 202.137.135.183

ХОТЫН ТӨВДӨӨ ТҮВД ХЯТАДУУДЫН ШЭЭС БААСЫГ 300ЖИЛ ТАХИЖ ШҮТЭЭД ЗАЙЛУУЛДАГГҮЙ УЛС ДЭЛХИЙД ГАНЦ МОНГОЛЫН УДИРДАГЧИД ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЮУ? МЭДРЭЛ МУУ ЮУ ? ГАНДАНГИЙН 700ХАН ХАШААГ ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ХОТЫН ДАРГА ЗАЙЛСАН НЬ ДЭЭР ДЭЭ?

Avatar

Иргэд өөрсөдөөс нь Хот Суурины Амьдрал Шалтгаална 2021-06-18 202.126.90.142

✔ Монголын Хот Суурингууд Анхнаасаа Буруу Төлөвлөлттэй !!

✔ Хотуудад нь Орчин үеийн хийцтэй Инжэнэрийн Дэд Бүтэц байхгүй ( Үёрийн усны байгууламж; Бохир цэвэр байгууламж; Саарал усны Систем; Ус Хуримтлуулах Далан; Хог боловсруулах төрөлжсөн Үйлдвэр; Нийтийн тээвэр; …) !!

✔ Иргэд нь Нийтийн Үйлчилгээнд Бохир Заваан Ханддаг ; Өөрсдөө Амьдрал Ахуйн Наад Захын Соёлгүй; Хууль Стандарт Мэдэхгүй Зэргээс 1000 сайхан вакцин хийсний үр дүн гарахгүй байнааа !!!

Avatar

Зочин 2021-06-18 202.126.92.18

Ашигтай бактери аа хаанаас авч болох вэ. Мэдээлэл бна уу

Avatar

Зочин 2021-06-18 103.212.119.62

УБ- т 200000 ашигтай бактери байна та хаанаас л бол хаанаас ч авч болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж