Олимпийн эрхийн төлөө сорилго барилдаан болно | News.MN

Олимпийн эрхийн төлөө сорилго барилдаан болно

Олимпийн эрхийн төлөө сорилго барилдаан болно

Олимпийн эрхийн төлөө сорилго барилдаан болно

"Champions" бэлтгэлийн баазад 2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр болох "Токио 2020" зуны олимпийн наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохыг халз барилдуулан шалгаруулах сорилго барилдаан болно.

Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлах юм байна. "Токио 2020" зуны олимпийн жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жин, нийт 14 жинд хүчээ сорих бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос өчигдөр гаргасан шинэчилсэн чансаагаар Монголын баг тамирчдаас 12 жинд Токиод хүчээ сорин өрсөлдөх эрх авчээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпийн дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг (Азийн квотоор) нар олимпийн эрхийн болзол хангажээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын чансаанд дараалан багтсан бөгөөд МЖБХ-ноос халз барилдаанаар хэнд нь эрх өгөхийг шийдэхээр болжээ.

Харин 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей (Иран гаралтай), 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар чансаагаараа жин тус бүртээ шилдэг 18-д багтаж, олимпийн дэвжээнд хүчээ сорих эрхтэй болжээ.

Ийнхүү Монголын шигшээ багаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч олимп наадамд хүч, ур чадвараа сорин оролцохоор болов. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөх юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol baihgui yum shig 2021-06-18 74.105.54.241

Ene Iraniig hen erh ugsun yum be?!!

Avatar

Зочин 2021-06-18 192.82.70.113

81 kg Лалыг хөөн явуулаачээ. , Давгасүрэн гээ дэмжиж байна . ..энэ Ираны гэх Монголд амьдардаггүй хамтарсан бэлтгэл сүргүүль хийдэггүй . тэр Германдаа амьдарч байдаг хүн ..энэ хүн Монгол улсын нэрийн өмнөөс ямар утга эрх ашиг хэнд нөлөөлөлж бна . эсэргүүцэн байна . манай 81 бол боломж шүү дээ. дэлхийд … ЛАЛЫГ зайлуулах хэрэгтэй

Avatar

Кккк 2021-06-18 192.82.74.61

-48кг УРАНЦЭЦЭГ -66 кг БАСХҮҮ ХОЁРООС БУСДЫГ НЬ ХАСАЖ ЗАРДАЛАА ХЭМЭНМЭЭР БНАА ЭНЭ ЖИЛДЭЭ ЖУУЛЧИН ЯВУУЛАХ ЗАРДАЛ ХҮНД БНА

Avatar

Зочин 2021-06-18 103.87.255.28

Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар Ө.Дүүрэнбаяр Б.Ганхайч нарыг боливол таарна

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-06-18 202.137.135.183

ДЭЛХИЙН ЧАНСАА ХУЛОАА ХЭЛДЭГГҮЙ БЙАХАД ХАРЬСАН БӨХ МУУ САНААГААРАА АМ МЭХЭЭР ЯВЧИХААД ОЛИМПЫН ШАЛ АРЧААД ИРДЭГ МИЯАРАГЧААГ ЖИЙГЭЭД ЯВДАГ ЦАГААНАА ШИГ БОЛОХ ВИЙ ДЭЭ?

Avatar

Зочин 2021-06-18 142.93.52.72

Саяны дэлхийн аврагаас харахад манайд олигтой баридах хүн Уранцэцэг, Басхүү хоёр л байна лээ. Бусад нь бүтэхгүйдээ. явдлын нэмэр

Avatar

Зочин 2021-06-18 103.57.92.186

Басхүү дайчин сн бөх.Амжилт.Уранцэцэг 2 л бна.бусад нь орон гаран.дүүрэнбаяр дэми

Avatar

Зочин 2021-06-18 142.93.52.72

Уранцэцэг сайн барилдах байх. Гурав торгуулчихгүй л бол..

Avatar

Зочин 2021-06-18 142.93.52.72

Өнөболд нь дээр биздээ

Avatar

Зочин 2021-06-18 142.93.52.72

Цогтбаатар том тэмцээнээс сүрдээд барилдаж чаддаггүй. Аймхай юм билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж