Хүчирхийлэгчид түмний дунд ч, төрийн ордонд ч байна! | News.MN

Хүчирхийлэгчид түмний дунд ч, төрийн ордонд ч байна!

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэгчид түмний дунд ч, төрийн ордонд ч байна!

Хүчирхийлэгчид түмний дунд ч, төрийн ордонд ч байна!

Хоёр өдрийн өмнө (2021.06.16) УИХ-ын нэр бүхий гишүүн эхнэрээ зодсон хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан.  Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр гэр бүлийнхнээс нь гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэл нээн, шалгаж буй аж. УИХ-ын нэр бүхий гишүүний эхнэр өнгөрсөн Лхагва гаригийн өглөө 04:00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг шалгаж байгаа юм.

Түүний эхнэрийн гомдолд үндэслэн УИХ-ын гишүүнд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлсэн юм. Түүний мэдээлснээр, УИХ-ын гишүүний эхнэрт гэмтлийн зэрэг тогтоон, шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч Зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага тооцож болзошгүй гэнэ.

Алтан торонд гургалдай жиргэдэггүй гэдэг.  Монголчууд гэр бүлийн хүчирхийллийн тухай хандлагаа өөрчлөх цаг болсон байна. Өөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тоо баримтаар биш бодитоор тэмцэх шаардлагатай болж. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийлэл гэр хороололд ажилгүйдэл, архидалтаас үүддэггүй аж. Хүчирхийлэгчид зөвхөн ажилгүй, архинд “донтсон”, боловсролгүй хүмүүс байдаггүй. Олны танил урлаг соёлынхон, загвар өмсөгч, цагдаа, хууль санаачлагч нь хүртэл хүчирхийлэл үйлдсээр.  Баян, эрх мэдэлтэй хүн хүчирхийлэл үйлдвэл хүчирхийлэгчийн зөв, хүчирхийлүүлэгчийн буруу болох нь ч бий.  УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ажлын байрын бэлгийн дарамт учруулдаг гэх асуудал одоо ч шийдэгдэхгүй явсаар байгаа. Түүний хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүд цагдаад хандсан байтал анхаарах төр алга. Ц.Анандбазар нь ажлаа хийсэн шигээ, охид бүсгүйчүүдийг буруутгаж, өөрийгөө зөвтгөсөн шигээ явж байна.  Эхнэрээ зодсон дуулианд нэр холбогдсон УИХ-ын гишүүний асуудал ч ингэсхийгээд мартагдах биз.

Загвар өмсөгч С.Эрдэнэцогт, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн олны танил хүн цөөнгүй.  Монголд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг чангаруулсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурсангүй. Улсын хэмжээнд энэ оны таван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 596 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.6 хувиар өссөн дүн юм.

Цагдаагийн байгууллагаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 159 иргэнд торгууль ногдуулсан бол 2816 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ. гү

Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь хайртай дотнын хүмүүс дунд болдог, хохирогчид нэр хүндээ бодоод цагдаагийн байгууллагад мэдээлдэггүй, далд үйлдэгддэгээрээ онцлогтой. Архидалт, ядуурал, ажилгүйдэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан биш. Энэ бол нөлөөлж буй хүчин зүйл. Суурь шалтгаан нь, айдсаас үүдэж буй хүчтэй, хүчгүйн тэнцвэртэй биш харилцаа юм. Үүнд өнгө мөнгө, албан тушаал, нэр хүнд, эд хөрөнгө, боловсрол, мэргэжил огт хамаардаггүй. Энэ утгаараа хаана ч үйлдэгдэж болно.

Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр хороололд үйлдэгдэгдэхгүй. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг өсч байгаа нь иргэдийн эрхзүйн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Далд үйлдэгдэж буй гэмт хэргийг хөршүүд цагдаагийн байгууллагад мэдээлдэг болж, хөндлөнгийн хяналт сайжирсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн ихэнх нь хөршийн дуудлага. Цөөн тохиолдолд хохирогчид өөрсдөө цагдаад ханддаг. Ерөнхийдөө хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн юм. Гэвч хууль санаачлагчид нь өөрсдөө хүчирхийлэгч байх нь хэр ёс зүйтэй вэ?

Нийгмийн сүлжээнд  “Хүчирхийллийг тэвчихгүй” гэх давлагаа өрнөдөг ч  тэгсхийгээд мартддаг. Жишээ нь, Ц.Анандбазарын эсрэг "Metoo" хөдөлгөөн байна.  Харамсалтай нь, хаалганы цаана хэчнээн аврал эрсэн эмэгтэй, хүүхдийн эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг тодорхойлох аргагүй. Учир нь, хэлээ хазаад тэвчих үү, цагдаад мэдэгдэж илүү их тамлуулах уу гэх эргэлзээ, айдас дунд олон эмэгтэй "чөтгөрийн тойрог" шиг амьдралаар чимээгүй амьдарсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Нөхрөөсөө салсан ганц бие эмэгтэйчүүдийг анзаараад байхад ихэнх нь хажууд нь хүн тэсч тогтохын аргагүй муу амтай муухай үйлдэлтэй эмэгтэйчүүд байх нь элбэг байдаг шүү. Эрчүүд ч гэсэн аав ээжийн хайртай хүү нар байдаг юм шүү. Бид ч гэсэн хайртай хүүгээ жаргалтай амьдруулах эрхтэй баймаар. Хүүг минь хайрлах сэтгэлгүй эмэгтэйн хажууд ямар ч аав ээж хүүгээ байлгаад байхыг хүсэхгүй.

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Эмэгтэйчүүд амаараа, үйлдлээрээ мөн хүчирхийлэл үйлддэг. Бүх зүйлд дандаа эрчүүд буруутан болдог юм гэж юу байх вэ дээ. Монгол эмэгтэйчүүд хэтэрхий эрээ цээргүй, ёс журамгүй болоод байгаа шүү. Үргэлж ам хэлээрээ хүнийг хэмлээд зовоогоод байвал хэн ч л нэг өдөр тэсэрч таараа. Эмэгтэйчүүд өөрсдөөсөө бас бурууг хайх хэрэгтэй. Монгол эрчүүдээ яагаад үргэлж доош нь хийж муулж явцгаадаг юм бэ. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг гэдгийг бас бодох л хэрэгтэй байх өө.

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Где 1000???

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Үндэслэл муутай ядмагхан нийтлэл бичих юм. Зүгээр л бүхнийг харлуулж байж бах нь ханадаг болчихсон аймшгийн сэтгүүлчид. Тийм л юм бол тэр заваан Сүндэрьяа гэдэг хүүхнээс хохирсон гээд байгаа 1000 эмэгтэйг нь нэхээд гаргаад ирээч. Ийм дур зоргоороо хүний нэр төрд эрээ цээргүйгээр халдаж, гүтгэж, доромжилж, нөхөж баршгүй хор хохирол учруулчихаад юу ч болоогүй юм шиг шир царайлаад яваад байж болдог юмуу тэгээд. Хаа байна тэр шударга ёс чинь. Хаа байна тэр мэдээллийн тэнцвэртэй байдал чинь.

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Эхнэр нь гомдолгүй гээд мэдүүлэг өгсөн байна лээ ш дээ. Юм л бол гишүүнээс нь тат хорь цагд нтр гээд яааааг тамын тогооны үлгэр. Нийтээр нь соён гэгээрүүлж байж л хүчирхийлэл багаснуу гэхээс хүчирхийллийг хүчирхийллээр дарна гэвэл тэр нь шиг худлаа зүйл байхгүй.

Avatar

Зочин 2021-06-18 139.5.217.76

Metoomongolia ч билүү юм нь анхнаасаа ганц хүнрүү чиглэсэн болохыг энд батлаад өгсөн байх шив. Тийм ч юм гэж байдаггүй байхаа. Хэл ус байдын бол http://www.metoomvmt.org гэж ороод АНУ-д энэ хөдөлгөөн яаж ажилладаг, юу хийдэг, founder нь хэрхэн нийгэмд эерэгээр манлайлдаг болохыг нь харчих нь биз. Энэ эргүүнүүд шиг ийм бохир заваан ажиллагааг тэнд хийж байнуу нэг судалчихгүй юу.

Avatar

Тат 2021-06-18 139.5.217.223

Одоо гишүүнээс нь эргшүлэн тат аа

Avatar

Ямар ч хачин нийгэм юм бэ дээ 2021-06-18 139.5.217.223

Ёстой марзан, сонин хачин зүйл их дуулах нь ээ..

Avatar

Эмгэн 2021-06-18 139.5.219.198

Хүчирхийлэгчдийг /Анандбазар, Мөнхбат…/УИХ-аас эргүүлэн татах хэрэгтэй. УИХ-д иймэрхүү бусармаг үйлдэл гаргасан хүмүүст монголын хууль нь үйлчлэх л ёстой баймаар.Тэд дархан эрхээ ингэж эдэлж байгааг зөвтгөж болохгүй. Ёс зүйтэй төр ийм байдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Бүдүүлэг мунхагаа харуулсан хүмүүсийг ард түмэн хүндэтгэх үү үгүй шүү дээ. Монголын нийгэмд насаараа муу нэртэй луу данстай явж чичлүүлэхээ өөрсдөө хийсэн хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-18 192.82.88.78

УИХ-ын гишүүн тангад яруу найрагч эхнэрээ зодон таашаал авдаг уу? Лу.Гантөмөр гэж нөхөр с****т гэж дуулдаж байсан. Төр гэж байдаг бол…

Avatar

Зочин 2021-06-18 64.119.25.138

Эхнэрээ зодох нь бүү хэл эх орноо зарахад бэлэн АН-ын луйварчдад үнэхээр сайхан өгөөш болохоор нийтлэл байна.

Avatar

Зочин 2021-06-18 103.212.116.251

Мөнкат авгайгаасаа илүү хүрэлсүхд хайр зарласан бхөө. Өвөл жиндүүхэн өрөөнд сууж бна гээл уйлаад бсан

Avatar

Зочин-2 2021-06-18 139.5.219.198

Мөнкатын бялдууч дүр төрх нь шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-18 192.82.72.10

За одоо тэгээд цагдаа, шүүх, прокурор нь аливаа хэрэгт хандах хандлага хэр шударга байдагийг харах л үлдлээ. Яг ийм, гэр бүлийн хүчэрхийлэлийн зүйл ангиар ямарваа нэг шийтгэл, ял авсан хүмүүс анхааралтай ажиглаж, шударга үнэний талд зогсож, дуу хоолойгоо нэгтгээрэй. Дарга нар, албан тушаалтнууд гэм зэмгүй өнгөрч, жирийн ард иргэд шийтгэл хүлээж, ял эдлэх ёсгүй.

Avatar

Зочин 2021-06-18 122.201.22.66

Анандбазар миний өвөө лам учраас би сайн хүн гэсэн.Тэнэг хүүрнүүд хүчин хийж шоронд орж байхаар тэгээд л хэлчихгүй.

Avatar

Zo 2021-06-18 103.57.94.201

Ter odoo ard tumend medegdel hiigeechee.Yuundaa goliigood hudlaateneg tsarailaad yavdgiin be.Gudnand n gargaad hayaachee.Ter ordon dotor suugaad bgaa yum uu.Icheechee muu l*****a

Avatar

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Баярбаясгалан Эрхэмд 2021-06-18 202.55.188.39

Ийм чухал ажил хариуцсан хүн гэхэд даанч мэдлэгээр хомс юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд, гэрбүлд яг адил тэгш эрх, үүрэгтэй. Таныхаар бол Хүчирхийлэлд зөвхөн Эмэгтэй хүн л үрэгдээд зовоод байна уу? Хүчирхийлэлийг зөвхөн зодож нүдэж хийдэг үү? Хүчирхийлэлийн ил хэлбэр гэж тооцоод байгаа наад зүйийн тань эх үүсвэрийг Эмэгтэй хүчирхийлэгч тавьдаг юм. Тэд Эрчүүдээ хүчирхийлпэг, Сэтгэлзүйгээр нь хүчирхийлдэг юм. Монгол эмэгтэй хүний үндсэн зан чанар эвдэрсэн чир хүний хань болж чадахгүй болсон.

Avatar

УИХ-ын гишүүн хайнаг Мөнхбат эхнэрээ удаа дараа зодож хүчиххийлэгч 2021-06-18 66.181.189.85

УИХ-ын гишүүн хайнаг Мөнхбат эхнэрээ удаа дараа зодож бүр уруулыг нь сэтэлсэн гэнэ. Тэгээд харанхуй шөнө гудманд хаяад явсан гэнэ. 3 хүүхдийнхээ эхийг уруулыг нь сэтэртэл зодоод шөнө гудманд хаяж байгаа УИХ-ын гишүүн Мөнхбат Ард түмэн, Эх орноо хайрлахгүй нь ойлгомжтой. Зайлаа муу хүчирхийлөгч өмхий амалсан ацаа.

Avatar

sergln 2021-06-18 199.249.230.161

эмэгтэй хүн үүдэндээ суулгаж баха хангагддаг Хүүк ордонд болио

Avatar

МУ-ын тусгаар тогтнолыг бусниулчим вий 2021-06-18 202.9.40.195

Эхнэрээ нүдэх ч дүүрч.Эх орныг минь зарчих’ өрөндөө өгчиж мадэхээр байна шлү энэ гишүүд….

Avatar

Зочин 2021-06-18 103.14.36.18

Буруу аргаар мөнгө олж ирж байгаа нөхрүүдээсээ мөнгийг авалгүй татгалзах гэргий ухаан дутмаг байна.

Avatar

Зочин 2021-06-18 202.179.26.117

Харагдаач, амьдралгүй юм бичих юм.

Avatar

Зочин 2021-06-18 103.14.36.18

Төрийн ордон а******н, хүчрхийлэгч, ДОХ-той, авилгач, хулгайч гээд есөн хар шид нь бүрдсэн албингуудын цугларсан газар.

Avatar

зочин 2021-06-18 202.21.120.242

гэр бүлийн хүчирхийллийг амьдралын түвшин доогуур архи уудаг хүмүүс үйлддэг юм шиг ойлгодог хүмүүс сайн уншаарай даа

Avatar

зочин 2021-06-18 64.119.23.135

УИХ-ын гишүүн гэж өөрсдийгөө л их юманд бодоод байгаа болохоос хувь хүний төлөвшил, мэдлэг боловсрол туршлагаараа жирийн иргэдээс долоон дор атаа жөтөө, хувийн хар шуналдаа хүлэгдчихсэн хөгийн юмнууд зөндөө л байна. хүний байдал чинь ярьж хэлж байгаа юмнаас нь илт харагддаг шүү дээ. Мөнхбатын хувьд үнэхээр төлөвшөөгүй, боловсрол муутай, ёс суртахуунгүй байдал нь ажиглаггддаг. ер нь МАН-ын Нямдорж, Анандбазар, гээд Мөнхбатаас ялгарах юмгүй хог шаарууд зөндөө л байна

Avatar

ард 2021-06-18 64.119.26.80

64 Гар дотор ёстой бүх шид нь бүрдсэн этгээдүүд баых юм аа. Улсын мөнгө гүйлгэчид хүүхэн хүчиндэгч мөнгө залилагч казиночин одоо бүр эхнэрээ зодогч . Мөн ч

Avatar

Үнээн үнэн 2021-06-18 192.82.68.68

Юу үнэн бэ гэвэл энд бичигдсэн нь үнэн.

Avatar

Мөнхбат ш дээ 2021-06-18 64.119.16.45

Мөнхбат гээд шууд бичээч үхснээсээ айж гөлөг царайлаад байгаа юм

Avatar

УЛААНГОМ 2021-06-18 122.201.21.239

Бид ийм хогийн юман дээр бие биендээ тал засдаг болохоор л өөдөлдөггүй юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж