Орос, Хятадын нөхөрлөл хэр удаан үргэлжлэх вэ? | News.MN

Орос, Хятадын нөхөрлөл хэр удаан үргэлжлэх вэ?

Орос, Хятадын нөхөрлөл хэр удаан үргэлжлэх вэ?

Орос, Хятадын нөхөрлөл хэр удаан үргэлжлэх вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай энэ долоо хоногт анх удаа уулзсан  Владимир Путины хувьд  Орос, Хятад хоёр гүрний хагаршгүй харилцаа, зүү оромгүй нөхөрлөлөөрөө сайрхахгүй байж үл чадна.

Тэрбээр энэ долоо хоногийн эхэнд NBC телевизэд ярилцлага өгөхдөө “Москва, Бээжингийн харилцаа өдгөө түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Би Хятадыг хэзээ ч аюул гэж харахгүй. Хятад бол маш найрсаг гүрэн. АНУ биднийг эсэргүүцдэг шиг  тэд дайснаа гэж хараагүй” хэмээн ярьжээ.

Бээжин 2021 оны зургадугаар сарын 15-нд дээрх магтаалд хариу барьж, хоёр гүрний хамтын ажиллагааг тэнгэр мэт агуу хэмээн тодорхойлов. Тэгэхдээ Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Орос хоёр гүрэн нэгэн уул лугаа нэгдэн найрамдсан бөгөөд бидний нөхөрлөл хэзээд ч тасрахгүй” гэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын аль аль нь маш нийтлэг байдлаар барууны орнууд, тэр дундаа АНУ, түүний холбоотон улсуудтай харилцаа муудаж, улмаар хоорондоо илүү дотносон, санаа нэгдэх болсон юм. 2014 онд Украинаас Крымийг булаан эзэлснээсээ болж эдийн засгийн хориг тавиулсан ОХУ-ын хувьд дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болох Хятадыг түших нь чухал ач холбогдолтой, зайлшгүй гарц билээ. Харин БНХАУ нь АНУ болон түүний холбоотнуудтай бүх салбарт үл ойлголцож, асуудал улам хурцдаж байх эгзэгтэй үед нөмөр нөөлөгтэй умард хөрштэйгөө эвсэн найрамдсандаа туйлын их баяртай байлаа.

Орос, Хятадын стратегийн гол түншлэл нь эдийн засаг дээр тогтсоор иржээ. Хоёр их гүрний худалдаа 2018 онд 100 тэрбум ам.долларт хүрсэн агаад үүнийг 2024 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх эрхэм зорилго бий аж. Түүнээс гадна тэдний харилцаа гүнзгийрэх тусам эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж, жишээлбэл, ОХУ-ын талаас Хятад руу байгалийн хий тээвэрлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулан, Хятадын газар нутагт хэд хэдэн хамтарсан цөмийн цахилгаан станц байгуулах төслүүд хэрэгжүүлэхээр болжээ.

Москва бол Бээжингийн хамгийн гол зэвсэг нийлүүлэгч бөгөөд 2014-2018 оны хооронд гэхэд Хятадын нийт зэвсгийн импортын 70 хувийг Орос дангаараа бүрдүүлж байв.

Дипломат талаас харвал, Бээжин, Москва хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд харилцан бие биенийхээ байр суурийг дэмжиж, Сири зэрэг асуудал дээр ямагт дуу нэгтэйгээр АНУ болон холбоотнуудынх нь эсрэг байр суурь баримталж, хүний эрх зөрчсөн тухай барууны шүүмжлэлүүдийг тууштай няцаасаар ирлээ.

Тэдний эл тактикийн холбоо сүлбээ Жо Байден АНУ-ыг дэлхийд манлайлуулах ам тангараг өргөн Ерөнхийлөгч болсноос хойш улам эрчимжиж эхэлсэн юм. Жо Байден ч ажилдаа шуурхай орж, холбоотнуудынхаа үзэл санааг нэгтгэн, авторитар дэглэмийн эсрэг ардчиллын үзэл суртлын тулаанд уриалахын сацуу Орос, Хятад хоёр гүрнийг "Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул" хэмээн удаа дараа цохон тэмдэглэв.

Тиймдээ ч Жо Байден сүүлийн үед Англид болсон G7-гийн уулзалт, Брюссельд болсон НАТО-гийн уулзалт дээр Орос, Хятадын авторитар үзлийг хэрхэн эсэргүүцэх тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн бололтой.

Түүний хариуд Орос, Хятад хоёр гүрэн барууны шүүмжлэлүүдийн эсрэг нэгдмэл байдлаа харуулсан юм. Тэд барууныхны шүүмжлэлийг хоёр орны нөхөрлөлийг сэвтээх гэсэн оролдлого хэмээн тодорхойлж, Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао “Хоёр орны нөхөрлөлд сэв суулгах бүх аргыг жижиг гэлтгүй туршиж байгаа гадаад орнуудад бидний харилцаа маш бат бөх тул та бүхний оролдлого үргэлж бүтэлгүйтсээр байх болно гэдгийг сануулж байна” хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр Орос, Хятад хоёр гүрэн ийнхүү маш бат бэх харилцаа тогтоосноо олон улсад гайхуулан сайрхаж байгаа тэдний нэгдмэл байдлыг хөргөх хэд хэдэн сиймхий буйг судлаачид онцлох болжээ.

Жишээлбэл, хоёр орны худалдааны түншлэл нэн тэнцвэргүй байна. Хятад бол Оросын хамгийн гол том худалдааны түнш. Харин Орос орон Хятадын худалдааны хувьд харьцангуй ач холбогдол багатай түнш билээ. Оросоос Хятадад гаргаж буй экспортын дийлэнх хувийг байгалийн баялаг, түүхий эд бүрдүүлдэг бол Хятадаас Орост ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.

Түүнчлэн геополитикийн хувьд Хятад орон зам тээврийн хөгжлөөрөө удаан хугацаанд Оросоос хараат байсан төв Азийн орнуудад ноёрхлоо тогтоосон юм. Мөн албан ёсны харилцаанаас гадуур Сибирь, Алс Дорнод дахь Хятадын хөрөнгө оруулалтууд эрчимтэй нэмэгдэж буйд нутгийн иргэд дургүйцэж, болгоомжлол, эсэргүүцэл газар авчээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, хоёр орны эл дотно харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн дайсагналын эцэст үүссэн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан түншлэл юм. Тухайлбал, 1950-аад оны сүүлээр хоёр орны харилцаа хурцдаж, үл итгэлцэл, үзэл суртлын маргаан, хилийн мөргөлдөөн нэмэгдэж байсан билээ.

Өдгөө бол хоёр орны нийтлэг үнэт зүйл, ижил үзэл суртал, цэргийн албан ёсны холбоо байхгүйг үл харгалзсан зөвхөн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан найрсаг харилцаа хэр гүн, хэчнээн удаан үргэлжлэхийг харах л үлдсэн хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-18 49.0.142.38

Оросод ашигтай байвч цаашид ашиггүй. Харин хятадад ашиггүй байсан ч цаашид бүр ч их ашигтай тийм харилцаа энэ хоёр гүрний дунд өрнөж байна. Монголын хувьд энэ хоёр гүрний хаялгаар нь явахаас өөр аргаггүй.

Avatar

Нэргүй 2021-06-18 66.181.161.118

Орос Хятал дээр нь нэмээд Умард Солонгос 3 байгаагүй бол Амeрикийн түрэмгийлэл дэлхийд галзуурна.Хэдхэн жилийн өмнө Ойрхи Дорнодод Иран цөмийн цахилгаан станцын барилгаа газарын хөрстэй тэгширтэл бөмбөгдүүлж одоо бол Cэм авгад тэгтлээ их дээрэлхүүлээд байхгүй гэдгээ харуулж ааг омгийг нь жаахан ч гэсэн дарж байгаа байх.Бидний тухайд бол хол санаж трмрох гэхээсээ урьд 2 хөршөө түшиж явах нь дээр байлгүй…

Avatar

ҮНЭН 2021-06-18 103.26.195.153

орос хятад хоёр удахгүй сөнөнө

Avatar

ҮНЭН 2021-06-18 103.26.195.153

оросууд хаант оросын үед ч хятадуудтай тэврэлддэг байсан ер нь орос бол цагаан х***а юм

Avatar

Үнэн хаана байна 2021-06-18 66.181.161.87

ОРОС ХЯТАД УЛСЫН ХҮМҮҮС ЭРС ЯЛГААТАЙ. ОРОСУУД САЙХАН СЭТГЭЛТЭЙ БОЛ ХЯТАД ДЭЭРЭЛХЭХ ДУРТАЙ. ТЭХДЭЭ ЖИНХЭНЭ ХАН ҮНДЭСТЭН БОЛ ЦВЭР ОРОС ХҮНЭЭС ДУТАХГҮЙ УХААЛАГ. ХЯТАД УЛС ЖИНХЭНЭ ХАН ҮНДЭСТНИЙ БОДЛОГО ЯВУУЛААД ОРОСТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БАЙВАЛ ЭНЭ ДЭЛХИЙД КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТАЛ ТОГТОНО.

Avatar

komnist yanhanuud 2021-06-18 202.179.26.23

komnist uzelteigee z**l ** min

Avatar

ҮНЭН 2021-06-18 103.26.195.153

Хөөе үнэний эрэлчээн 21 дүгээр зуунд хүрээд ир хахаха

Avatar

зочин 2021-06-18 202.9.40.25

монгол бол энэ хоёр хэт их гүрний геополитикийн шууд эрх ашгийн бүс…. энэ хоёрыг даваад монголыг өөд нь татах улс байхгүй. тийм учраас хамтдаа хөгжих нь илүү дээр.

Avatar

ҮНЭН 2021-06-18 103.26.195.153

хөөе үхэр минь очиж хотондоо мөөр

Avatar

зочин 2021-06-18 202.9.40.25

монгол бол энэ хоёр хэт их гүрний геополитикийн шууд ашиг сонирхолын бүс нутаг. энэ хоёрыг даваад ирэх ямар ч улс байхгүй. учир иймд хамт хөгжихөөс өөр найдвар үгүй.

Avatar

Ламбугай 2021-06-18 202.55.188.92

Энэ хоёр нэг их удаан саймшрахгүй л болов уу.Түүх сөхөж үзвэл энэ 2 орны харилцаа саяхан буюу 19 р зууны эхнээс улбаатай. Богинохон зуур сайн харилцаатай байгаад удахгүй харилцаа нь хурцаддаг. 19 р зууны дунд үе буюу 1840 оны үед Оросын арми барууныхантай нийлж хар тамхины дайнд оролцож Бээжинг эзлэн тонож байсан түүхтэй. Тэр үед Манж Чин гүрэн бүх болзлыг нь хүлээн зөвшөөрсөнөөр Орос гүрэн Ляодуны хойг буюу Порт -Артурыг хугацаагүй эзэмших эрх авсан юм.

Avatar

Зочин 2021-06-18 64.119.25.138

Орос Хятад хоёрын гүрний харилцаа сайжрана уу болино уу, энэ нь монголын гуйлагачдад ямар хамаа байна Та нараар заалгах юм уу. Та нарын хараалаас айх юм уу.Өөрийн арчаагүй дорой гуйлгачин сүйрсэн байдалдаа л санаа зов.

Avatar

Зочин 2021-06-18 64.119.21.193

ГҮЙ ЯАХАВ ДЭЭ ЧАМ ШИГ БООЛД БОЛ ХАМААГҮЙ Л ДЭЭ

Avatar

Зочин 2021-06-18 104.243.214.245

Ulidag j****r ve! z**l

Avatar

Зочин 2021-06-18 202.179.26.244

Орос Москвагийн Монгол байсна одоо сайн дурараа Хятад Бэжингийн Ар Монгол болох тийш явж байндаа

Avatar

ҮНЭН 2021-06-18 103.26.195.153

мэдрэл

Avatar

Орос расизм 2021-06-18 51.158.111.17

Азид дайсагнадаг Орос расизмыг оросжсон Монголчуудаас бусад Азийн бүх үндэстэнгүүд мэднэ.Алс дорнодыг Оросод алдсан Хятад хэзээ ч Европ дээд төрөлтний Оростой удаан хугацаанд түншлэхгүй.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ОРОСУУД ЖЕЛТЫЙ ГЭЭД ДУРГҮЙ

Avatar

Зочин 2021-06-18 64.119.25.138

Орос Хятад хоёр гүрэн түншлэнэ үү байна уу.Барууны холбоотны эсрэг хамтарч тэмцэнэ үү байна уу, муу гудамжны архичин,хувиа борлуулах чадахгүй,арчаагүй,бусдаас хишиг горьдож, гараа тосож гуйлгачилж амьдардаг чам мэтэд ямар пад байна аа Та нараар заалгах юм уу. Та нарын хараалаас айх юм уу.Мөрөөрөө байж олдосныг нь цуслаад хүсвэл амьдрахыг бод.

Avatar

Зочин 2021-06-18 64.119.21.193

ТИЙМ ШҮҮ ЧАМ ШИГ ҮҮ

Avatar

Нэргүй 2021-06-18 66.181.161.118

Чи хэн болоод Монгол хэлээр бас Монголчуулын төрийн шинэ бичигийг хэрэглэж юугаа донгосоод байгаа л***р вэ…Монголд толгой хоргодож Монголын хоолоор нохой амиа тэжээж яваа жинхэнэ тэнэмэл ГУЙЛГАЧИН биш үү чи….

Avatar

БАДЕН 2021-06-18 66.181.161.33

ПУТИН МИНЬ ЭЭ. ГЭНЭН БАЙНА ДАА. Х У Ж А А НАР ЯМАР ХҮН БЭ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУДААС АСУУ. ХЭЛЭЭД ӨГНӨ.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХАХА

Avatar

орхон 2021-06-18 66.181.161.25

энэ хогийн сайт юм л бол 2 хөршийн мууг үзсэн тэнэг юм бичих болжээ 2 хөршийн төр үймээн самуунгүй байвал бидэнд л хэрэгтэй олон долоон юм солиорч бичих хэнд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХООРОНДОО БАЙЛДАХГҮЙ ГЭДЭГ БАТАЛГААНЫ

Avatar

Ovgon 2021-06-18 192.82.65.103

фашист путлер орос орныг коммунист хятадын хармаанд хийж, мөнгөний боол нь болгожээ. Манай орос ахыгаа шитэгчид юу гэмээр байна даа, путлер чин ч ян хан шиг хятадад нялуурч байна. Ах нар чин 1924 оных шиг манай монголыг дахиад коммунист хятадад зарахад бэлэн болоод байна.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХАХА ХЯТАД ОРОС ХОЕРИЙН ДАЙНЫ ҮЕД АЛИЙН ТАЛД ОРОХ НЬ ЮМ

Avatar

Хаха 2021-06-18 202.21.108.133

БАС ХЯТАД ОРОСУУДААС АСУУГААД АЛИЙН ТАЛД ОРОХ ЮМ БЭ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЭХ ДЭЭР

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.118

Oros

Avatar

Зочин 2021-06-18 112.163.72.162

фашист герман Адольф Гитлерийг үзэн яддаг мөртлөө өөрөө Гитлерийн хэрэгжүүлж байсан бодлогыг дуурайгаад байгаамдаа гэхдээ ялгаа нь Гитлерийн герман баян тансаг амьдарч байсан оросууд гуйлагчин

Avatar

Оноч 2021-06-18 192.82.69.59

Та нар урт хугацаанд харвал GDP буюу ҮНБ гэдэг нь тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг үзүүлэлт юм шүү. Алгуур дандаа өсөж байдаг гэж ойлгож болохгүй. Жишээ нь хоригт орвол эдийн засгийн үйл ажиллага хумигдаж ҮНБ нь шууд маш хурдан доошилж болно. Хэрэв улс төрийн харилцаа сайжраад эдийн засаг идэвхжээд ирвэл маш хурдан дээшилж болдог. Гэхдээ энэ нь том эдийн засаг дээр юм. Манайх шиг жижиг буурай орнуудад ҮНБ нэмэгдэнэ гэдэг маш удаан байдаг. Дунд орлогын хавх гэж ярьдаг. Гэтэл Англи…

Avatar

Жижиг улсууд л хэцүү өсөж өгдөггүй... суурь байхгүйтэй холбоотой... 2021-06-18 192.82.69.59

Жишээ нь Англи 20 жилийн өмнө хөгийн жижиг эдийн засагтай улс байсан. Одоо бол Оросын урд байх жишээний. Бүр дээр үедээ Англи чинь мундаг том колоний эзэн биздээ. Ер нь бол нэг хүнд оногдох ҮНБ нь 20 мянган ам. доллар байхдаа харьцангуй жижижг эдийн засаг гэж байснаа л эдийн засгаа өөд нь татаад 10-15 жилийн дотор л 40 мянган ам. доллар болоход дэлхийн том эдийн засаг болчихдог юм. Томчууд угаасаа суурь нь байгаа учраас тийм боломж нь байдаг. Орос одоо доод түвшиндээ байна. Гээд 10-15 байгаа.

Avatar

Оноч 2021-06-18 192.82.69.59

Монгол маань 1200 доллар-аас эхлээд өсөөд л байна. Одоо 4 мянга орчим. Хятад манайхаас доороос эхэлсэн. Одоо 8-10 мянга бараг Оросыг гүйцэж эхлээд байна. Гэтэл нефть сайн байхад ердөө 10 гаран жилийн өмнө Оросын НХО ҮНБ нь 15 мянган ам.доллар. Тун удахгүй хөгжсөн улсын босгыг давна гэж ярьж байсан юм. Тэгээд нефть, хий унасан 9 мянга хүртэл унасан шүү. Буцаад нэг эвээ олоод босоход 20 мянга бол энүүхэнд байх боломжтой. Манай зорилт бол 8 мянга л болох хэрэгтэй байна.

Avatar

Manguu 2021-06-18 69.131.138.225

Angli gej uls baidaggui yum DURAK aa Uinted Kingdom gej guren urd inu baisan odoo ch baigaa.Yum unsh.SHODROGO said Nyamka OT gereeg huchingui bol UK cergee ilgeegeed suid bolno geed untaj chaddaggui yum genelee.

Avatar

dfasdaf 2021-06-18 192.82.69.59

чи ч мангуу нэрэндээ таарсан мангуу бнаа.

Avatar

Уул нь хайшаа юм 2021-06-18 66.181.182.201

Хэзээний л Орос Хятад 2 нэгэн уул лугаа байлаа даа, үүнийг Монголчууд бид харин ч нэг мэднэ шүү

Avatar

МОНГОЛ УЛС 2021-06-18 202.21.108.133

ХООРОНДОО БАЙДВАЛДААД ЭХЭЛБЭЛ ХЯТАД ОРОСИЙН АЛИЙНХАН ТАЛД ОРОХ ЮМ

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

БАЙДАХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА ГАРГУУЛ
МОНГОЛ УЛСИЙН НУТАГ ДЭВГЭР ДЭЭР ДАЙН ГАРАХГҮЙ БАТАЛГАА ГАРГУУЛ

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ТЭГЖ НАЙМАА ИРЭЭДҮҮТЭЙ ЯВАХ ЕСТОЙ
МОНГОЛ УЛС ТӨСӨЛД ОРОЛЦВОЛ МОНГОЛД АЛДАГДАЛ ОРНО

Avatar

Зочин 2021-06-18 207.183.244.30

Oros hyatad 2 negen uul uym bol dund ni baigaa Mongol yaah bolj bainaa. 2 talaas ni havchaad havchaad nyaclaad butlaad duusgachihav uu? Uy bolood bn daa ene chin

Avatar

Иргэн 2021-06-18 192.82.78.158

Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов гэгчээр Оросыг ядуу мөнгөгүй гээд байгаа малууд Монголыг бол үгээгүй ядуу гуйлгачин гэж л хэлэх гээд байнаа?

Avatar

Ovgon 2021-06-18 192.82.65.103

фашист путлер орос орныг коммунист хятадын хармаанд хийж, мөнгөний боол нь болгожээ. Манай орос ахыгаа шитэгчид юу гэмээр байна даа, путлер чин б**********ч я***н шиг хятадад нялуурч байна. Ах нар чин 1924 оных шиг манай монголыг коммунист хятадад зарахад бэлэн болоод байна.

Avatar

Зочин 2021-06-18 192.82.86.37

Ашиг сонирхолд тулгуурласан нөхөрлөл хэврэг

Avatar

Зочин 2021-06-18 192.82.69.71

АНУ орос, хятад хоёрыг хэр удаан дайснаа гэж үзнэ тэр хугацаагаар орос, хятад хоёр нөхөрлөнө. Үүнд нэг их ухаан зараад байх зүйлгүй. АНУ-ийн АН-ын хэвлэл CNN ч бас л орос, хятад хоёрын эсрэг үзэл сурталчид. аруунд чөлөөт хэвлэл гээд гайхуулдаг ч үнэндээ намын хэвлэлүүд байдгийг АНУийн Ерөнхийлөгчийн сонгуулиар харсан даа.Манайд ч ялгаагүй эзэндээ үнэнч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй. Эзэн юу гэж дохино сэтгүҮлч нэртэйчүүл нь дагана. ДАГАХГЗЙ БОЛ ХООЛГҮЙ.ҮНЭН НЭГ ИЙМЭРХҮҮ.

Avatar

Лхагва очир 2021-06-18 66.181.161.108

Зөв л дүгнэлт

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХОЕР ДЭЛХИЙН БАЛАЙ ГАЗУУРСАН

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

УГНЬ 2-ААС ХОЛ ЯВБАЛ ДЭЭР ЭРТ ОРОЙ НЭГЭН ЦАГТ ХООРОНД БАЙЛДВАЛ ЯАНАА МОНГОЛ ДАХИАД ДАЙНИЙ ХӨЛД ӨРТХӨН ОЙЛГОМТТОЙ

Avatar

МОНГОЛ ОРОС ХЯТАДИЙН ДАЙНЫ ХӨЛД ӨРТӨНӨ 2021-06-18 202.21.108.133

ЭНЭ ХОЕР БАЙЛДВАЛДАА ЭХЭЛВЭЛ ТЭГЭЭД АЛИЙНХ ТАЛД МОНГОЛ

Avatar

ИЙМ ОЙЛГОМЖТОЙ БАЙХАД 2021-06-18 202.21.108.133

МОНГОЛ УЛС ИРЭЭДҮЙД ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРНОУ

Avatar

зочин 2021-06-18 64.119.23.135

оросууд бол хөгийн ядуу, байгаа мөнгөө хүн а**х з****г хийхэд бүгдийг зарцуулдаг учраас Хятадын их мөнгөнд аргагүй сөхөрч байх шиг байна. Түүнээс зөөлөн хүчний бодлого буюу чимээгүй сорох хятадын залийг мэдэхгүй гэх явдал байхгүй. ер нь эзэмшиж хүчрэхгүй ийм том нутагтай, харьцангүй цөөн хүн амтай орон гэдгээр нь хятадууд хэзээ нэгэн цагт эзэлнэ гэдгээ тооцож л байгаа. Энэ – орон их ойр байх нь орост аюултай, Монголд бол бүр аюултай гэдгийг бид бүгд өдөр бүр бодож, болгоомжилж л байх хэрэгтэй

Avatar

Putin 2021-06-18 202.21.108.133

ТҮҮХИЙН АШИГЛААД БАЙЖ БАЙГААД ДАЙРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.42

Байден ОХУ-ыг "Цөмийн зэвсэгтэй Буркино Фасо" гэж үлгэрлэн хэлжээ?!! Айхтар зэвсэгтэйгээс цаашгүй өчүүхэн ядруу улс гэсэн үг ажээ!!

Avatar

Зочин 2021-06-18 203.91.115.49

чи өөрөө боовтой хэрнээ шааж чаддаггүй өт гэдгээ мэдэх үү?

Avatar

Tr 2021-06-18 150.129.142.18

Орос “ахын” дүү нар гэж нэг иймэрхүү бүдүүлэг нөхдүүд байдаг даа.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХАХА

Avatar

Оростойгоо адил 2021-06-18 192.82.68.68

Энэ 203.91.115.49 яг оросуудтайгаа адил нөхөр байна. Оросууд гэж яг үүн шиг ёстой бүдүүлэг амьтад байдаг юм.

Avatar

Үнэн хэлжээ 2021-06-18 192.82.68.68

Байден ганц үнэнээр нь хэлж дээ

Avatar

Нэг нь амбицтай, нөгөө нь зальжин ... 2021-06-18 192.82.68.68

Нэг нь амбицтай, нөгөө нь зальжин, харин хоёулаа түрэмгийлэх дуртай хоёр доо. Одоохондоо МИНИЙ ДАЙСНЫ ДАЙСАН БОЛ МИНИЙ НӨХӨР (АНУ хоёулангийнх нь дайсан болж байгаа) гэсэн зарчмаар нөхөрлөж байгаа хоёр шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.108.133

ХООСОН МӨРӨӨДӨГЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж