У.Хүрэлсүх ингэж тангараг өргөнө | News.MN

У.Хүрэлсүх ингэж тангараг өргөнө

У.Хүрэлсүх ингэж тангараг өргөнө

У.Хүрэлсүх ингэж тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар ялалт байгуулсан. Тэрбээр зургадугаар сарын 25-ны 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. 

УИХ өчигдөр (2021.06.17) “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тодруулбал,

ШИНЭ ЖУРАМД:

  • Улсын Их Хурлын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангараг өргөх ёслолын дараа буцаан байранд нь зална.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Жагсаал зохион байгуулахад шаардлагатай төсвийн талаарх мэдээлэл одоогоор алга. Гэсэн ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалд зааснаар Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөжээ.

  • Түүнчлэн шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий (нөхөр)-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно.

Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө”. 

  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулна гэж тус тус заажээ. 

Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёслон, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна.

Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж, баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгажээ.

Олон нийтийн зүгээс covid-19-ийн цар тахлын үед олон хүн нэг дор цуглуулахгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаалыг эсэргүүцэж, цуцлахыг шаардаад байгаа юм.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-ны өдөр тангараг өргөж байсан бөгөөд дахин сонгогдсон  2013 ондоо долдугаар сарын 10-нд тангараг өргөж, үүрэгт ажлаа эхлүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга  2017 оны долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөж байжээ.

Шинэ Ерөнхийлөгч ямар дээл, хувцасаар гоёх нь олны анхаарлын төвд байна. Өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга цэнхэр дээл, бүрх малтай өмсөн тангараг өргөсөн нь төрийн бэлгэдэл талаасаа шүүмжлэл дагуулсан.  

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл

1.Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.

Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.

2.Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна.

З.Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг" гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд "Алтан соёмбо" үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.

Хоёр. Тангараг өргөх ёслол

6.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

8.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

9.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.

10.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

11.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 9 дэх заалтад заасны дагуу гардуулан өгнө.

12.Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.

Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.

13.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

14.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.

Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

15.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.

16.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

76 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.113

Хүрэлсүх гуай та монголын ард түмний эцэг ба аав нь гэсэн үг үр хүүхэд чинь үхэж бхад юун парад ,юун ёслол бэ? Үүнд зарцуулж бгаа мөнгөө өвчтэй хүмүүс болон нойр хоолгүй зүтгэж бгах эмч сувилагч нарт зарцуулвал та өнөөдөр монголын ерөнхийлөгч ард түмний эцэг гэдгээ харуулах бхдах

Avatar

Зочин 2021-06-18 103.57.93.90

АРД ТҮМНИЙ БАЙТУГАЙ ГИШҮҮДИЙНХЭЭ ТАЛЫН Ч САНАЛ АВЧ ЧАДААГҮЙ БАЙЖ ЦОГТОЙ ЭХ ОРОНЧ У.ХҮРЭЛСҮХ ҮНЭМЛЭХҮЙ ЯЛСАНД ХОРСООД ЯАХАВ ДЭЭ. ТАНАЙ ЖЕНКО ДӨНГӨЖ 50 ХУВИЙН САНАЛААР ГАРСАН БАЙДАГ. ХЭРЭВ ХҮҮК ИЙМ САНАЛ АВСАН БОЛ АН САМУУН ДЭГДЭЭХ БАЙСАН. АРД ТҮМЭН АН-ЫН УДИРДЛЛАГАД ДАРХЛАГДСАН ТА НАРЫГ АРДЧИЛАГЧИД БИШ, АРДЧИЛЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЧОНОНУУД ЮМАА ГЭЖ МЭДДЭГ БОЛСОН БУСУУ,. ТА НАР БУСДЫГ ХАРААХААСАА ЖИРИЙН ОЛОН ГИШҮҮД ЭЭ ХҮНДЭТГЭЖ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-06-18 66.181.160.11

Хооронд нь өрсөлдүүлээд хэн нь хэн бэ гэдгийг мэдэх байсийм Хүүк хулчийгаад ҮХЦ-г ашиглан Баттулгыг нэр дэвших боломжгүй болгосон доо

Avatar

ХУУРАН ДАА ХҮРЭЛСҮХ 2021-06-18 192.82.73.144

ЭНЭ САРМАГЧИН ЯМАР БАЙДЛААР ЭНЭ СУУДАЛД ОЧИЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД БҮГД ХАРСАН БАС ЗЭВҮҮЦЭЖ БАЙГАА Ш ДЭЭ. ОЛОН ХҮНИЙ НУЛИМС, УЛС ОРНЫ ХӨРӨНГИЙГ ИХ НАЯДААР НЬ УСТГАЖ БАЙЖ ИНГЭЖ ОЧИХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ. ИХ ТӨЛӨӨС ТЭЙ СУУДАЛД СУУХАН ДЭЭ.

Avatar

Zochin 2021-06-18 202.21.108.137

Songyyli gej baaxan Covid taraachixaad . Ooroo tyssan yum bish yy? Songyyliin dyyssani oroi xalit yzegdeed alga bolson . Enkhbat shig bi Covid tysjee gej ard tymendee xelj boldoggyi yum yy?

Avatar

Зочин 2021-06-18 66.181.187.77

tsusan mur tatuulsan zavaan gahai

Avatar

zochin 2021-06-18 66.181.182.119

Kommunistuudiig MAHgaruudiig tsaad hugatsaa n 2024 ond ih hurlaas, zasgiin gazraas zailuulj, 2027 ond Toporiig zailuulj, Mongold jinhene Ardchilsan tort ulsiig bii bolgono.Mongold Ardchilal monhod orshino.

Avatar

Чингэс хааны үр сад 2021-06-18 66.181.161.9

Баас дарсан хэдхэн хулгайчууд боож үхсэн нь дээрдээ. Хүрэлсүх бол жинхэнэ төрийн тэргүүн цоглог ерөнхийлөгч болно доо

Avatar

Зочин 2021-06-18 192.82.78.147

хаха. Боож үхэж бгаа нь ёстой чи л бхдаа.

Avatar

Дарангуйлал 2021-06-18 150.129.142.187

Цэрэг жагсааж дарангуйлал эхэллээ …

Avatar

zochin 2021-06-18 103.29.144.172

Ene juram Yndsen khuuli zorchson bna. Dakhin songogdson Eroykhiilogch gej baikhgyi dee

Avatar

Зовиногч 2021-06-18 66.181.161.77

Ингэвэл хараалаар биш ерөөлөөр ' булагдах" байхдаа

Avatar

Зовиногч 2021-06-18 66.181.161.77

Өвчин үхэл ихтэй байхад юун цэргийн парад, юун цэнгэл! Төрийн тэргүүн ард түмний "эцэг" хүний санаа нь зовохгүй байх ч гэждээ! Ковидийн " сүрт жарсаалийг" яаж зогсоох вэ гэж л идэх хоол, унтах нойроо мартмаар даа. Ковидтой гардан байлдаан хийж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнуудийнхаа "армийг " зоригжуулахад наад мөнгөө зараачээ

Avatar

Зочин 2021-06-18 103.57.93.90

Энэ АН-ын толгойд байгаа хэд чинь ямар хонзонтой юм бэ, У.Хүрэлсүхийг сонгогдсонд муу бүхнээр харааж байна.Бид нэг эх оронтой, нэг үндэстэн, монгол аав, ээжийн хүүхдүүд биз дээ. Тэр фэйсбүүк, гэх мэтийг хар. Женкоог ерөнхийлөгч болоод ирэхэд нь лав ийм заналхийлсэн доромжилсон юм түгээмэл гараагүй Алтанхуяг, Женко, Эрдэнэ нар минь!! Ард түмэн хэрсүүжсэн, шүү, Ийм араншинтай хүмүүс цаашид ч ялах үндсэс байхгүй

Avatar

Зочин 2021-06-18 75.59.235.61

Засгаа хаяад явсан нь Еөк болох санаатай байж. Биед амар, 6 жил тэжээлгэнэ гэж тооцжээ. Арчаагүй шаар юм даа

Avatar

Зочин 2021-06-18 192.82.64.158

Хүрэлсүх ингэж солиордогийн байж нөгөө 76 цус ойртсон малууд нь энэ журмыг нь бүгд гар өргөөд батлаад л байж байдаг . Наадмаасаа өмнө өөртөө зориулж АГУУ ИХ ХҮРЭЛСҮХБААТАР ГЭДЭГ ДУУ ЗОХИОЛГОНО ТЭГЭЭД ТҮМЭН ОЛНООРОО ӨГЛӨӨ БОЛГОН ЖАГСАЖ ИХ УДИРДАГЧАА МАГТАН ДУУЛААД БӨГСИЙГ НЬ ҮНСЭЭД БАЙЖДЭЭ.

Avatar

МОНГОЛ ОФИЦЕР БҮЛГЭМ 2021-06-18 66.181.161.121

зөвхөн хойд солонгосд л улсын хүч нь цэрэгтээ байдаг хоцрогдсон ойлголт одоо цахимаар пуужингаар харваад гүйцээ жагсаалыг эсэргүүцэн цуглахыг дэмжинэ хойдод жагсаалын ын дараа өлөн цэргүүд ухаан алддаг гэсэн

Avatar

анандбазар батболд мөнхбат ануужин оюунчимэг жаргалмаа 2021-06-18 66.181.161.121

монголчуудад нэг дутагдал байна муу хүн сонгоод байгаа хүмүүсээс хариуцлага асуу тооц хүрэлсүх эрдэнээ нямдоржииг хэн сонгоод байна вэ?сс та нарын хараах дуртай хятаду уд гэх үү?

Avatar

Зочин 2021-06-18 202.126.89.57

Зэрэг нэмэхийн өмнө гэдэг хино байдаг байхаа

Avatar

зочин 2021-06-18 203.98.76.176

ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр бүх нийтээрээ амарч,цэнгэлийн дээдийг эдлэе гэж

Avatar

зочин 2021-06-18 192.82.64.190

Ёстой чичрэнэ гэж үүнийг хэлдэг байх. Тагарагаа өргөмөөр бол наад ордон дотроо л хийхэд болмоор шүү. Олон хүн цулуулж өвчин тараахаа боль

Avatar

Нүд хорсоод байхын 2021-06-18 203.91.114.244

солирсон эргүү Хүрэлсүх ичээдч хамаагүй үхээсэй

Avatar

Зочин 2021-06-18 64.119.25.138

АН-ынхан ерөнхийлэгчийн суудал алдсандаа хорсож, хонзогнож солиорох нь ээ. Үнэн нүүр нь харагдаж байна

Avatar

dul am 2021-06-18 66.181.161.107

olon hun thugluulahgui baihiig shaardaj bna

Avatar

ЗОЧИН 2021-06-18 139.5.216.228

ИЙМ МУЛГУУ САГСУУ САГСАЛЗСАН ЮИЫГ СОНГОХООР ИЙМ Л БАЙДАГ. ЯАЯ ГЭХЭВ ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ Л ЗАСАГ ТӨР, УДИРДАГЧ БАЙДАГ ХОЙНО

Avatar

хөдөөнии ерөнхиилөгч түм насал 2021-06-18 66.181.161.121

монголд хүрэлсүхтэй чинь адил тархины тураалтай 823147 ХҮН НЭМЭЭД эрдэнээгиин хошингор 71189 мангар байдаг гэвч 243256 НЬ ЦОО ЭРҮҮЛ сэтгэдэг одоо ковидоор сүйрч байнаа оросоос гахайн мах авч байна удахгүй австралиас мах авна хойд солонгосоос кимчи импортолно

Avatar

Зочин 2021-06-18 66.181.161.14

ingej baraalhnaa ha ha ha ha

Avatar

ЗОЧИН 2021-06-18 202.55.184.18

Даруухан байж зардлаа хэмнэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-18 122.201.24.51

Би эхнэртэй охидтой гээл огцорч байсан,гэтэл одоо өдөр болгон арав гаруй хүн нас барж байна таны сэтгэл өвдөхгүй байна уу,таныг тангараг өргөж парад жагсааж бхад мөн л 10 гаруй хүн үхсэн мэдээ цацагдаж байх вий. Ингэж солиоролгүй ордон дотроо цомхон тангараг өргөж ТВ гаргасан бол ард олон талархах байв. Үнэхээр сагсуу хүн юмаа,ирэх 6 жилд яаж солиорох болоо.

Avatar

Зочин 2021-06-18 203.91.114.244

өөрөө ёс зүйтэй далд орж үз

Avatar

Зочин 2021-06-18 64.119.25.138

Хуулиа мөрддөг, ёс зүйтэй, бүх нийтийн эв нэгдлийн төлөө, эх орон ард иргэдийнхээ төлөө амжиллах, УИХ,Засгийн газартайгаа ноцтой зөрчилгүй, харин санаа нийлж юм бүтээж боломжтой зөв ерөнхийлэгчтэй боллоо. Сөрөг хүчнийхэн ялангуяа АН хүчгүйдэж байгаадаа ялангуяа эрх тушаалаа ашиглан өөрт хэрэгтэй шийдвэр гарган ашиг хонжоо хайх боломж нь хязгаарлагдаж байгаад туйлаас бухимдаж,ямар ч бусармаг зүйл сэдэх,бусдын нэр төрийг харлуулах, гүжирдэж гүтгэхээс буцахгүй байдалд орж байх шиг байна

Avatar

Зочин 2021-06-18 150.129.141.152

ЯМАР МУУХАЙ АТААРХАЛ ХОНЗОН ӨВӨРЛӨГЧ ХҮМҮҮСИЙН БИЧСЭН БОЛГОН ЁСТОЙ ДАРАНГУЙЛАЛ ЖИНХЭН ВИРУС ТАРААГЧИД МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА ЖААХАН ЁС ЗҮЙТЭЙ БАЙГААЧ .

Avatar

Зочин 2021-06-18 203.91.114.244

өөрөө ёс зүйтэй далд орж үз

0 0

Avatar

segln 2021-06-18 23.129.64.137

эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг Хүүк болио

Avatar

Зочин 2021-06-18 192.82.73.12

За ингээд МАН-ы нохойнууд нэг шүтдэг сүгтэй болоод авлаа даа. Удахгүй нөгөө хойд со-гын "агуу удирдагчид"-ын хөшөөнүүдтэй барьцаад том том хөшөөнүүд энд тэнд босгож өгнө. Хамгийн түрүүнд хэнтийд л босох байх. Улмаар эдгээр б ө г с долоогч ноход өөрсдийнхөө сүг шүтээнийг Монголын ард түмний "их удирдагч, эцэг сүг" гээд л дээр дооргүй хуцалдаад эхэлнэ. Яг үнэндээ нөгөөх нь ши даргын л бээжин хав шүү дээ….

Avatar

Зочин 2021-06-18 98.206.8.144

Ухаанмуутын Сүрсүг,

Avatar

иргзн 2021-06-18 202.179.24.83

МАН, ХҮН нам болон Хүрэлсүх түүний гар хөл бологчид *Феодолууд*-ын хувьд том Баяр, Ард иргэдийн хувьд Өвчин зовлон, Үхэл Ажилгүйдэл Ядуурал

Avatar

ИЧИГЧ 2021-06-18 124.158.107.71

Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрх эдлэнэ гэж заасан. Гэтэл үндсэн хуулиа зөрчиж ерөнхийлөгч болсон хүн ЗӨРЧСӨН ХУУЛИН ДЭЭРЭЭ ГАР ТАВЬЖ ТАНГАРАГ ӨРГӨНӨ. ЯМАР МУУХАЙ ВЭ?

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-18 192.82.64.190

ТЭР БОЛ ЗӨХӨН ТАНЫ САНАА Л ДАА ,,,,,МОНГОЛЧУУДЫН МАНГАР ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖИЛ ,,,, МОНГОЛ ЯЛАНЧУУД ТЭНГЭРИЙН САНАА ГЭЖ ИХ ЯРЬДАГТ БОЛОХООР ТЭДНИЙ МЭДАХ ЗҮЙЛ БИШ ,,,,,ХАРИН ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН ХҮСЭЛ ИРМЭЛЗЭЛ СОНГУУЛИАР ШИЙДЭЖ ДҮНГЭЭ ТАВЬСАН ХЭЭГ ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,,

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-18 192.82.64.190

ШИНЭЭР СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ЗЭВЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ХУВЬД / Ү/Х-ын 30-2 ЫГ ҮЗ / ЦЭРЭГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАУУДЫН ЧАДАМЖ ЧАДВАРТАЙ ТАНИЛЦАЖ ТЭДНИЙГ ЦЭРГИЙН ПАРАДААР АЛБАЖУУЛДАГЫГ МОНГОЛЧУУД МАРТААД ,," БОЛЬШЕВИК -КОМ",,, ҮЗЭЛ СУРИАЛДААД ХЭРЭГГҮЙ ДЭЭ ,,,,,,,,ЭНЭ АРГА ХЭМЖЭЭ БАЯР НААДАМ БИШ ЭЗЭН ЧИНГИСЭЭС ЭХТЭЙ МОНГОЛЫН ТӨРТ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ ГЭЭД ОЙЛГОЧИХ ,,,,

Avatar

Зочин 2021-06-18 103.14.37.6

Зүгээр армиа татан буулгачих хэрэгтэй, тэртээ тэргүй ямар ч хэрэггүй зардлын нэмэр, яг дайн болвол манайхан байлдах гэж юу байх билээ дээ, нэг товч дараад пан гээд бид хумхийн тоос болох юм чинь, хэдхэн иймэрхүй ёслолын цэрэг авч үлдээд тараачихмаар юм төсөвт гамтай, харин ард түмнээ эрүүлжүүлэх нэг дасгал хийлгэдэг юм бодоод олчих хэрэгтэй байх, зэр зэвсэгт нэг ч зоос үрээд хэрэггүй дээ манайх шиг орон

Avatar

Зочин 2021-06-18 122.201.24.231

Маш буруу зүыл ярьж байна!

Avatar

Зочин 2021-06-18 192.82.69.107

Дарангуйлагчийн дүр төрх ч мөндөө Монголын армийг хог н**ш шавар шавхруутай хутгалаа Хүрэлсүг

Avatar

Зочин 2021-06-18 202.9.40.199

Сүржигнэн сүгсэлзэж байхаар наадам жагсаал баяр цэнгэлээ больчих ард түмэн луйврын сонгууль болж байна гэж үзээд 48%нь саналаа өгөөгүй шүү

Avatar

Зочин 2021-06-18 150.129.142.187

Ерөнхийдөө бүх ард түмний 30 гаруй хувийн л санал авсан шүү дээ чи

Avatar

Зочин 2021-06-18 66.181.182.224

Хүчингүй болгосон парадыг эргэж сэргээлээ гэх шиг юун солиорол вэ.Улс орон чинь тахлын үүр уурхай болж хүн амын тоонд харьцуулсан дүнгээр дэлхийд тэргүүллээ.Ард түмэн чинь энэ хүнд цаг үед олон зуун сая төг зарж эрсдэл үүсгэж парад жагсаал хийхийг огтхон ч хүсэхгүй байна.Анхнаасаа ард түмний хүсээгүй зүйлийг хийж ажлын гараагаа эхлээсэй гэж хэн ч хүсэхгүй байна.

Avatar

Хар мөртэй сонгууль 2021-06-18 66.181.189.85

Шинээр 2,746 хүнээс коронавирусийн халдвар илэрч нийт өвчлөл 88.516 болж 11 хүн амиа алдаж ҮХЭЛ 411 боллоо

Avatar

Зочин 2021-06-18 202.9.46.152

воув гайхалтай. тэнэг хүн сонгохоор нэг ийм байдаг юм байна. тун удахгүй хаант засаглалтай болох юм байна. Хүрэлсүх түм бум наслаг гээд хамгийн гол нь тэр үед Монгол хүн байх юм болов уу? Мань хүн ши хуандий түм бум наслаг гээд шал арчаад хэвтэж байх юм болов уу?

Avatar

zochin 2021-06-18 202.131.251.130

Turkmenistanii eronhiilogch shig daranguilagch boloh n dutaj dee. ooroo b** barij duvchigneed baiv daa.

Avatar

Зочин 2021-06-18 202.21.97.30

Хаан юмууу дарангуйлагч юм уу юу вэээ? Юун жагсаал

Avatar

Irgen 2021-06-18 192.82.67.174

Erguu piizduu oor heleh ch ug alga

Avatar

Зочин 2021-06-18 122.201.21.239

ЦАХИМ Ч БАЙ ЯМАРЧ БАЙ НААДАМ ХИЙВЭЛ ЁСТОЙ ЖАГСАНА ШҮҮ. ӨВЧТӨНҮҮД АМЬСГАЛЫН АППАРАТАА ЭЭЛЖИЛЖ ЗҮҮЖ БАЙНА ГЭЖ СОНССОН БИЗ ДЭЭ МАЛУУДАА

Avatar

Зочин 2021-06-18 122.201.21.239

ХҮРЭЛСҮХ ӨВЧИН ТАРААЖ ХАЯЧИХААД ЧИ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ТАНГАРАГИЙН ЁСЛОЛ ХИЙЖ ПАРААП ХИЙДЭГ ЮМ. ӨДӨР БҮХ 2700 ГАРУЙ ХАЛДВАР ГАРЧ 10 -С ДЭЭШ ХҮН БУРХАН БОЛЖ БАЙНА. ЧИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ.

Avatar

zochin 2021-06-18 202.21.108.210

Bie tenxee ni saijirch baian yy?

Avatar

Зочин 2021-06-18 122.201.21.239

ЯЛАЛТАА ТЭМДЭГЛЭЭД АРХИДААД ЗАВААРААД БАЙГАА ЮМ УУ ЭНЭ ОДОО

Avatar

Шагнуулагч 2021-06-18 64.119.20.4

Шагналаа тэмдэглээд

Avatar

Зочин 2021-06-18 66.181.186.160

УИХ чуулган дээр тангараг өргөж болохгүйн болуу?

Avatar

Зочин 2021-06-18 150.129.141.52

Солиорсон тэнэглэл. Ордондоо ёслоод л болоо биз дээ. Онцгой нөхцөл байдлаа бодоод Ерөнхийлөгч гуай зардалтай, олон хүн цуглуулсан ёслолоо больчихооч дээ.

Avatar

ТҮЙ ТҮЙ ТҮЙ 2021-06-18 202.126.88.195

НЭГ ГАРААРАА ТАНГАРАГ ӨРГӨЖ НӨГӨӨ ГАРААРАА ХУЛГАЙ ХИЙЖ ЧИНГИСТЭЙ ХӨШӨӨНИЙ АРД НУУГДАЖ УЛС ОРНОО НУРААГЧ 76 +3 ЧУКЧААА…..ХАМАГ МУУ БҮХЭН ХУМХЫН ТООС БОЛЖ ДАРАГДАН АМИРЛАХ БОЛТУГАЙ !!!

Avatar

Зүгээр л ажлхх хий 2021-06-18 192.82.68.68

Ард түмэн чамайг гаргалаа. Одоо зүгээр л ажлаа хий. Элдэв маяг гаргаж корона тараахаа боль. Тэртэй тэргүй чамайг гаргах гэж маш олон хүн вируустсан

Avatar

Зочин 2021-06-18 103.212.116.251

МАНий биш МАНы ерөнхийлөгч яаж тангаргаа өргөх нь хэнд хамаатай гэж

Avatar

Цэрэг 2021-06-18 192.82.92.65

Цэрэг жагсахаар юун Ковид тараах гэж, бага тэнэгтээрэй өмбүүнүүдээ. Ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүлж цэргийн ёслол болох нь зөв. Өмхий амалсан урд зүгийн эрлийзүүд дуугай байгаарай

Avatar

Жинхэнэ сүржигнүүр мал чинь чи бна. 2021-06-18 192.82.68.68

Мал минь хоосон сүржигнэхээ боль. Урд зүгийнхэн манайхыг эзлэе гэвэл зүгээр л армийнхаа 1/10002-ийг биш ээ 1/10000-ийг хөдөлгөхөд л болно. Хүрэлсүх зүгээр л ажлаа хий.

Avatar

зочин 2021-06-18 94.230.246.6

монгол төргийн сүлд хийморь гэж бна даа монголчууд аа та нар монгол хүмүүс мөн үү

Avatar

Зочин 2021-06-18 74.96.148.196

Энэ ҮхэрСүг одоо өөрөөсөө ичдэггүй юм байхдаа түмний доог болоод гх гххх

Avatar

Зочин 2021-06-18 74.96.148.196

Жагсаал хэрэггүй дээ дэлхийн хамгийн яадуу гуйлгачин Э/Засагтай яадарсан улс байж шившиг доог Үхэр Сүг нь ёсолж мослоод бөөн ониго хэ хэ

Avatar

улсын сүр хөгжилдөө байдаг 2021-06-18 66.181.161.71

монголчуудаа залуусаа энэ тэнэг хүрэлсүхииг эрхлүүлэх ёслолыг эсэргүүцэн дэглэмээ барин цуглая ? хажуугаар гарах машинууд дэмжин дохио өгөөрэй БЕЛОРУСС КИРГИЗЭЭС бид дутахгүй давалгаа явуулья хайран мөнгө ард үхэж өлсөж байна хүрэлсүхииг дэмжигч хөдөө бас тэндээс хотод ирсэн гэр хороолол монголыг шившиг болголоо герман израйльд маш даруухан тангараг өргөөд болоод байдаг хугацаа нь ч богино

Avatar

ХУУЧИНХҮҮ 2021-06-18 66.181.161.71

нэрлэгдсэн тэнэгүүдээс гадна төриин алба цэрэг цагдаа цагаан хуудас нэмээгүй бол ЭНХБАТ гуай хотод ялсан шүү баттулга алтанхуяг нар хонзон зангаараа сонгуульд битгии оролц гэж уриалж байсан үүнииг баттулгын мэдлиин мэдээнии хэрэгслүүд батлаад өгнө ХҮРЭЛСҮХИИГ ХЭНТИИ РҮҮ ХӨӨЖ ГАЛ КОМАНДЫН АХЛАГЧ БОЛГОЁ

Avatar

CANCEL HUUK'S PARADE !!!! CANCEL CANCEL CANCEL 2021-06-18 202.126.88.195

Cancel cancel it

Avatar

Зочин 2021-06-18 202.126.88.153

Мөн ч хийх юмаа олж ядсан улс юм даа.Жонхуу нь бас афганаас ирсэн цэргүүдийг жагсаагаад.лайтай эргүү сдакууд.

Avatar

Зочин 2021-06-18 142.93.52.72

Цэргийн жагсаал хэрэггүй дээ

Avatar

Нэргүй 2021-06-18 202.126.88.34

Улсын сүр нь, Цэрэгтээ?! Цэргийн сүр нь жагсаалдаа байдаг юмаа?! Сүрлэг жавхаалаг эр цэргийн жагсаал болж шинэ ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэх нь Ионгол цэргийн ёс?! Энэ муу Ковидоос болж ёсоо алдах хэрэггүй ээ?! Жагсаг?!

Avatar

Зочин 2021-06-18 202.9.46.41

Монгол улсын зэвсэгт хүчин болон тэдний гэр бүлд нь цар тахлыг жинхэнэ утгаар нь тараах явуулга хийж б.а.Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах энэ арга хэмжээг ҮХЦэцээс цуцлах шааодлагатай. санаачилсан хүн нь лав монгол хүн биш.

Avatar

Зочин 2021-06-18 202.126.88.34

Улсын сүр нь, Цэрэгтээ?! Цэргийн сүр нь жагсаалдаа байдаг юмаа?! Сүрлэг жавхаалаг эр цэргийн жагсаал болж шинэ ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэх нь Ионгол цэргийн ёс?! Энэ муу Ковидоос болж ёсоо алдах хэрэггүй ээ?! Жагсаг?!

Avatar

Иргэн 2021-06-18 202.126.88.34

Улсын сүр нь, Цэрэгтээ?! Цэргийн сүр нь жагсаалдаа байдаг юмаа?! Сүрлэг жавхаалаг эр цэргийн жагсаал болж шинэ ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлэх нь Ионгол цэргийн ёс?! Энэ муу Ковидоос болж ёсоо алдах хэрэггүй ээ?! Жагсаг?!

Avatar

тт 2021-06-18 202.9.40.124

өвчин үхэл дагуулсан ерөхийлөгч тангараг өргөх ёслол гээд бас л өвчин тараана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж