“Spice Girls” 25 жилийн ойгоороо шинэ дуу гаргана | News.MN

“Spice Girls” 25 жилийн ойгоороо шинэ дуу гаргана

“Spice Girls” 25 жилийн ойгоороо шинэ дуу гаргана

“Spice Girls” 25 жилийн ойгоороо шинэ дуу гаргана

“Spice Girls” хамтлаг 25 жилийнхээ ойгоор эргэн нэгдэж "Wannabe25" EP мини цомгоо гаргахаар болжээ. Энэхүү цомогт "Feed Your Love" хэмээх цоо шинэхэн дуу багтсан байна.

Шинэ цомог долдугаар сарын 9-ны өдөр стриминг үйлчилгээнүүдээр цацагдаж, долдугаар сарын 23-ны өдөр касет, пянз хэлбэрээр худалдаанд гарах юм.

Уг дуунд хамтлагийн вокал дуучид болох Жери Холлиуэлл, Мелани Си, Эмма Бантон, Мелани Браун нараас гадна Виктория Бекхэм вокал дуулснаараа онцлог аж.

"Feed Your Love" дууны үг, аяыг “Spice Girls” хамтлагийн гишүүд болон Ричард Стэннард нар бичжээ. “Spice Girls” хамтлаг нь 1994 онд үүсгэн байгуулагдаж, 1996 онд "Wannabe" дуугаараа дэлхий нийтэд танигдаж байв.

Эх сурвалж: Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-17 64.119.22.136

Yay

Avatar

Лорд 2021-06-17 122.201.31.1

Кассет пянз cd одоо байдаг юм уу? Бүх юм флаш уруу ороод интернетэд багтчихлаа шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж