Монголын анхны клауд систем олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангалаа

Хуучирсан мэдээ: 2021.06.18-нд нийтлэгдсэн

Монголын анхны клауд систем олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангалаа

Монголын анхны клауд систем олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангалаа

Монгол Улсын хувьд мэдээллийн аюулгүй байдал тулгамдсан асуудлуудын нэг болсныг төр, хувийн хэвшлийн хүрээнд хүлээн зөвшөөрч, Монгол Улсын “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт оруулсан билээ.

Үүнтэй холбогдуулан Монголд үүлэн технологийн дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ФИБО КЛАУД компани нь АНУ-ын төрийн мэдээллийн системд тавигддаг мэдээллийн аюулгүй байдлын стандарт болох NIST 800-53 аюулгүй байдлын стандартыг 2021 оны зургадугаар сард үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд буй. Энэхүү стандартыг нэвтрүүлэхээр тэд Сингапурын "Athena Dfenz" компанитай хамтран 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ажиллажээ.

Ингэснээр ФИБО КЛАУД-аас дата төвийн үйлчилгээ авдаг байгууллагууд үйл ажиллагаа, хөрөнгө, хувь хүний мэдээлэл, цахим халдлага, хүнээс шалтгаалсан алдаа, байгалийн гамшиг зэрэг олон төрлийн эрсдэлээс хамгаалахаас гадна системийн тасралтгүй ажиллагааг хангахад чиглэсэн давуу талуудыг ашиглах боломжтой болжээ.

Одоогоор тэдний дата төвийн виртуалчлалын бүтээгдэхүүнийг Айтүүлс ХК, Үндэсний Дата Төв, И-Клиник, ШУТИС, Ай Си Ти грууп зэрэг байгууллага ашигладаг бөгөөд нийт 300 гаруй вэб, мобайл платформын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, тэдгээрээр дамжуулан 3 сая гаруй хүнд хүрч үйлчилж байна.

Вебсайт: www.fibo.cloud

Amazon Web Services: https://partners.amazonaws.com/

Клауд сургалт: www.fibo.edu.mn

Фэйсбүүк: FIBO CLOUD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж