Хятад улс сургуулиас гадуур нэмэлт сургалтыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Хятад улс сургуулиас гадуур нэмэлт сургалтыг хориглоно

Хятад улс сургуулиас гадуур нэмэлт сургалтыг хориглоно

Хятадын эрх баригчид дунд сургуулийн хичээлээс гадуур нэмэлт сургалтын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгахаар болжээ. Бээжин, Шанхай болон бусад томоохон хотуудад дунд сургуулиудын өвөл болон зуны амралтын үеэр нэмэлт сургалт, давтлага орохыг хориглох аж. Мөн хичээлийн жилийн явцад амралтын өдрүүдэд сурагчдад нэмэлт давтлага, сургалт орохыг хориглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэхүү шийдвэр нь хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын орлогыг 70-80 хувиар бууруулах ч сурагчдад ирэх дарамтыг бууруулж, нэмэлт сургалтад зарцуулах гэр бүлийн зардлыг багасгах сайн нөлөөтэй гэж эрх баригчид үзэж байна.

Тус улс нь өнгөрсөн дөрөвдүгээр сард сурагчдын ачааллыг багасгах үүднээс дунд сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргаж байв. Уг шийдвэрийн дагуу нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрт нь бичгээр хийх дасгал ажлын даалгавар өгөхгүй байхаар болсон. Харин гуравдугаар ангиас дээш насны сурагчид гэрийн даалгавраа хийхэд нэгээс илүүгүй цаг зарцуулж байхаар төлөвлөсөн юм.

Дунд ангийн сурагчдын гэртээ хичээллэх хамгийн дээд хугацаа нь 1.5 цагаас дээш байж болохгүй гэж тус улсын Боловсролын яамны журамд заасан байна.

Мөн амралтын өдрүүд, зун болон өвлийн амралтаар өгдөг гэрийн даалгавруудын хэмжээг багасгахыг багш нарт уриалсан байна. Түүнчлэн бага болон дунд ангийн сурагчдад сонгон судлах хичээлээр аливаа төрлийн нэмэлт даалгавар өгөхийг хориглосон юм.

Эх сурвалж: Global Times

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж