Тайванийг нэгтгэхийн тулд арлуудыг нь "нүүлгэж" байна уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Тайванийг нэгтгэхийн тулд арлуудыг нь "нүүлгэж" байна уу?

Тайванийг нэгтгэхийн тулд арлуудыг нь "нүүлгэж" байна уу?

Хятадын газар нутгийн нэг хэсэг мөн хэмээн тайлбарладаг ардчилсан Тайванийг нэгтгэхийн тулд Бээжингийн эрх баригчид олон арга хэрэгжүүлж байгаа билээ. Харин хамгийн сүүлд Хятадын хөлөг онгоцнууд Тайванийн арлуудын эргээс их хэмжээний элс ухан зөөж эхэлснийг нутгийнхан мэдээлэх болжээ.

Жишээлбэл, Хятадын эх газраас ердөө есөн км зайд оршдог Тайванийн эзэмшлийн Мацу арлын оршин суугчдын мэдээлснээр сүүлийн үед 300-400 орчим элс ухагч хөлөг онгоц арлын эргээс тогтмол элс зөөх болжээ.

Тайвань нь өөрийгөө Хятадаас цэрэгжүүлсэн өндөр хамгаалалттай бүсээр тусгаарладаг. Хэдийгээр Хятадын засгийн газар Тайванийг нэгэн аймаг хэмээн тайлбарладаг боловч тайваньчууд өөрсдийн гэсэн арми, бие даасан засаглалтай ардчилсан улс гэж өөрсдийгөө үздэг юм.

Хятадын хэрэглэж байгаа олон аргын нэг нь үе үе сөнөөгч, бөмбөгдөгч онгоц нисгэн албаар Тайванийн эзэмшил хэсэгт нэвтрэх. Нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр энэ долоо хоногт Бээжин өмнө нь илгээж байгаагүй хамгийн олон буюу 28 онгоц илгээн Тайванийн агаарын орон зайд нэвтэрсэн гэнэ.

Арлын оршин суугчдын мэдүүлснээр элс ухагч хөлөг онгоцнууд шөнийн цагаар эргээс хэдхэн км зайнд эгнэж зогсоод тод гэрлээ эрэг рүү тусган маш чанга чимээ гаргаж асар их элс ухаж авдаг гэнэ. Тайванийн улстөрчийн дүгнэснээр энэ бол ард иргэдийг залхаан цээрлүүлэх зорилготой үйлдэл байж магадгүй аж. Түүнчлэн 2019 онд Тайванийн ойролцоо нийт 600 элс ухагч үйл ажиллагаа явуулж байсан бол өнгөрсөн он энэ тоо 4000 хүрсэн нь ажиглагчдад хар төрүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж