Стивен Хокингийн хар нүхний тухай таамаглал үнэн байжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Стивен Хокингийн хар нүхний тухай таамаглал үнэн байжээ

Стивен Хокингийн хар нүхний тухай таамаглал үнэн байжээ

Их Британийн онолын физикч Стивен Хокинг хар нүхний тухай олон сонирхолтой таамаг дэвшүүлж байснаараа алдартай. Жишээлбэл, тэрбээр хар нүхнүүд цаг хугацааны явцад аажмаар гэрэл ялгаруулж эхэлдэг гэж таамагласан нь олны анхаарлыг татсан юм. Өдгөө физикийн уг үзэгдлийг Хокингийн цацраг хэмээн нэрлэх болжээ.

Тэгвэл хамгийн сүүлд таталцлын долгионы дүн шинжилгээний шинэ үр дүн Хокингийн дахин нэг таамаглалыг батлах хөдөлшгүй нотолгоо болсон байна. Тухайлбал, Хокингийн хар нүхнүүд хоорондоо мөргөлдвөл гадаргуун нийт талбай нэмэгдэнэ үү гэхээс багасдаггүй хэмээх таамаглал үнэн болох нь батлагдаж байна.

Физикийн шинжлэх ухааны "Physical review letters" сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд дурдсанаар астрофизикчдээс бүрдсэн судалгааны багийнхан Хокингийн талбайн онолыг батлахын тулд 2015 оноос судалгаа эхлүүлсэн аж.

Тэгэхдээ эрдэмтэд хоёр хар нүхний мэдээллүүдийг судлан, хэрвээ тэдгээр хар нүхнүүд хоорондоо мөргөлдөн нэгдэж, дан ганц том хар нүх үүсгэвэл хэрхэх талаар мэдээллүүдийг тооцоолж, харьцуулан судалсан байна. Үр дүнд нь хар нүхнүүд нэгдсэний дараах дан ганц том хар нүхний гадаргуун талбай өмнөх хоёр хар нүхний гадаргуун талбайг нийлүүлснээс илүү болно гэдэг дүгнэлт гарчээ.

Эх сурвалж: NERDIST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж