Мьянмарын Кин Ма тосгон мөргөлдөөний хөлд үнсэн товорго болжээ | News.MN

Мьянмарын Кин Ма тосгон мөргөлдөөний хөлд үнсэн товорго болжээ

Мьянмарын Кин Ма тосгон мөргөлдөөний хөлд үнсэн товорго болжээ

Мьянмарын Кин Ма тосгон мөргөлдөөний хөлд үнсэн товорго болжээ

Мьянмарт орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд армийн цэргүүдтэй мөргөлдсөний дараа төв хэсгийн Кин Ма тосгон үнсэн товорго  болж, дор хаяж хоёр хүн нас баржээ.

Тосгоны оршин суугчдын мэдээлснээр цэргүүд нийт 200-240 байшин шатааж орхисон гэнэ. Анх цэргүүд тус тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулан орогнож байсан хунтын дэглэмийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлийг дарахаар ирснээс болж ширүүн мөргөлдөөн болсон аж.

Мөргөлдөөний талаар Нэгдсэн Вант улсын элчин сайд Дан Чагг өөрийн цахим хуудсандаа “Хунтын дэглэмийнхэн Магвэй дэх бүтэн тосгоныг газрын хөрстэй тэгшилж, хөгшчүүлийг нь хүйс тэмтэрч хүн төрөлхтний эсрэг аймшигт харгис гэмт хэргээ үйлдсээр байна” гэж бичжээ.

Харин нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тосгон бүхэлдээ шатсан явдлыг зэвсэгт бүлэглэлүүд буюу алан хядагчдын буруу хэмээн мэдээлж байна. Тухайлбал, MRTV сувгаар дээрх үйл явдлыг хунтын дэглэмийг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэлүүдийн санаатай зохион байгуулсан армийн нэр хүндийг унагаах башир арга хэмээн тайлбарласан байна.

Тэгвэл тосгоны иргэдийн хэлж байгаагаар армийн дарангуйллыг эсэргүүцэхээр нэгдсэн ардын батлан хамгаалах хүчин нэртэй зэвсэгт бүлэглэл тосгоны ойролцоо байрлаж, өөрсдийн гар аргаар хийсэн зэвсгүүдээ ашиглан армийн дайралтуудыг эсэргүүцэж байсан аж. Гэвч бүлэглэлийнхэн хүчгүйдэн ухрахад цэргүүд тосгонд орж ирмэгцээ гал тавьж эхэлжээ. Түүнчлэн цэргүүд тосгоны иргэд рүү байлдааны сумаар гал нээж эхэлсэнд хүмүүс уул руу зугтаацгаасан аж. Гэвч дор хаяж хоёр өндөр настан бусдынхаа хөлийг гүйцэлгүй цэргүүдийн галд өртөж амь үрэгдсэн гэнэ. Мөн түүнээс гадна хэд хэдэн хүмүүс ор сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Baidal neg eem 2021-06-17 5.181.92.40

Auguu delhiin ulger jishee bolson neolebirst onoliig heregjuulsen ardchilsan Myamar uls gej ene uu? Mongolchuud jaagaad tsergiihend sanal ogob .
Uls ornoo 30jil suitgelee , baigaa buh iuldberuudee kuminist geed ustgalaa . Heden malaa hariuldag ulamjlalt technology ni uldsen tul mal sureg o. Baahan tsement zuurch or tabin bair horoolol horoololoor barilaa. .Odoo tsaashid ylsiin heden iuldber baiguulj ard tumniig tejeehgiu bol asuudal hundreh ni. Neolebiralist onol gej heseg ni tarkhia ugaalgab

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж