“Улаанбаатар-Токио” онлайн гүүр: Хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлнэ | News.MN

“Улаанбаатар-Токио” онлайн гүүр: Хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлнэ

“Улаанбаатар-Токио” онлайн гүүр: Хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлнэ

“Улаанбаатар-Токио” онлайн гүүр: Хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлнэ

Монгол Улсын төрийн албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудын магистр, докторантурт суралцуулах замаар төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах урт хугацааны хөтөлбөр (JDS)-ийг хэрэгжүүлэгч Японы Олон Улсын хамтын ажиллагааны төв (JICE)-тэй Төрийн албаны зөвлөлөөс “Улаанбаатар-Токио онлайн гүүр” цахим уулзалт хийжээ.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 оноос хойш хэрэгжиж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны төв (JICE)-ийн энэхүү хөтөлбөрт 370 орчим төрийн албан хаагч хамрагдаж, төгсөгчдийн дийлэнх хэсэг нь төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж байна. Уулзалтаар уг хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлж, өндөр мэргэшсэн төгсөгчдийг төрийн албанд үр бүтээлтэй ажиллуулах талаар тухайлан хэлэлцсэн юм.

Тус хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан менежер  Нагасава Аяа хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийг Төрийн албаны зөвлөлөөс өндрөөр үнэлж, онцгой ач холбогдолтойд тооцон ажиллаж буйд талархал илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн Д.Зүмбэрэллхам, С.Цэдэндамба, “JDS хөтөлбөр”-ийн төгсөгч Б.Мөнгөнсүх нар санал, зөвлөмж хэлж, 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулах ажлын талаар мэдээлэл солилцов.

Өнгөрсөн хугацаанд дээрх хөтөлбөрийн шугамаар Японы нэр хүндтэй их, дээд сургуулиудын магистр, докторантурт 323 төрийн албан хаагч суралцаж төгсчээ. Харин одоогийн байдлаар 45 хүн суралцаж байгаа бол энэ жил шинээр 16 хүн суралцахаар явна.

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлж буй олон чухал ажлын нэг нь сургалтаар дамжуулан төрийн албан хаагчдыг чадавхжуулах байнгын үйл явц юм. Гадаад орон, олон улсын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан их, дээд сургуульд суралцан төгсөгчдийг гэрээ байгуулсан газарт нь үр бүтээлтэй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн тэдний судалгааны ажил, туршлага, мэдээлэл, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх талаар Төрийн албаны зөвлөлөөс онцгойлон анхаарч байна.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-17 64.119.20.118

Японууд өөрийн төрийн алба шиг бодоод хулхидуулж бн даа,

Avatar

Зочин 2021-06-17 192.82.71.42

Боловсрол чухал нь чухал, туйлын чухал гэж ч хэлэххэрэгтэй байх. Гэхдээ төрийн албанд сайн ажилладаг хүн бэлтгэхэд хүмүүжил илүү чухал гэж бодож бхйна. Төрөө хүндэтгэн, нийгмийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр тавьдаг хүн байж гэмээ нь төрийнажил явна. Монголчууд бид бүгд бэртэшчин, хувиа л боддог улс шүү дээ. Тэгэхээр японд төриын ажилтнуудыг сургана гэдэг чинь зарим нэг нь бол төрийг ажлыг яхж хувьдаа ашиглах талаар мэргэжил дээшлүүлж ирэх юм байна. Төрөөс төрдөг тэрбумтны тоо улам нэмэгдэх ба

Avatar

Зочин 2021-06-17 124.158.96.188

Монгол хөгжижи чадахгүй, Японы колони болсон нь өлзийтэй гэж монголд 19 жил амьдарсан нэг Итали хүн хэлсэн гэсэн. Яг үнэн хэлсэн.

Avatar

Монгол 2021-06-17 202.131.229.146

Зүгээр суугаад байвал яаж хөгжих вэ дээ, тэр хүний бодол тэндээ л байдаг юм байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж