"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан" | News.MN

"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

"Цагдаа нар намайг цохиж, хавирга дээр өвдөглөөд суусан"

"Номын баяр-2021" арга хэмжээний үеэр цагдаа нарт зодуулсан гэх зохиолч С.Төмөр болсон явдлын талаар өнөөдөр/2021.06.17/ мэдээлэл хийлээ.


Зохиолч С.Төмөр:

-Тус арга хэмжээг зохион байгуулсан “Номын ертөнц” ТББ-тай би холбогдоод саравч түрээслэхийг хүссэн. Гэвч бүх лангуу, саравч нь хүнтэй болчихсон байсан. Нэг саравч 400 мянган төгрөг. Номын баярын эхний хоёр өдөр би очиход хүмүүс саравчгүй ч гэсэн номын жижиглэн худалдаа хийж байсан. Ингээд би өөрийнхөө бичсэн номуудыг танилцуулж, зарах гэж номын баярын гурав дахь өдөр очсон. Номоо зарсан хүмүүс явж байхаар нь хоосон саравчин дотор эзэнгүй сандал дээр суугаад бананы хайрцган дээр номоо дэлгээд сууж байсан. Гэтэл хоёр бүсгүй ирээд учир зүггүй намайг түрээсээ төлөөгүй учир яв гэсэн.  Гараад талбай дээр бусдын адил номоо зарах гээд суусан. Гэтэл нөгөө хоёр бүсгүй чинь хоёр цагдаа дагуулаад ирсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн н.Ууганбаяр, н.Батдэлгэр гэх хоёр цагдаа ирсэн. Би ямар ч нийтийн хэв журам зөрчөөгүй зүгээр номоо зараад сууж байсан. Би өөрөө архи, тамхи хэрэглэдэггүй. Ирээд намайг шууд журамлана гэсэн. Олон хүн сууж байхад ганцхан намайг  та нар илүүд үзэж байна гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл намайг явуулаагүй. Цагдаагийн пост руу авч явна гэсэн.

Ингээд маргаан үүсч, цагдаа нар намайг чирээд, газар унагаан толгой, хавирга руу цохисон. Миний хавирга дээр өвдөглөөд суусан. Миний эхнэрийн толгой руу хүртэл цохисон.

Зөндөө олон иргэд зөвшөөрөлгүй номоо зарж байсан шүү. Тэнд байсан иргэд, залуучууд намайг өмөөрөөд тойрог болоод зогссон. Хүн бүр бичлэг хийж, зураг авч байсан. Би тэднийг эсрэг хүчирхийлэл үйлдэж, зодоогүй. Тэд намайг доороо хийчихсэн хүчирхийлэл үйлдсэн, зодсон. Үүнээс болж иргэд, цагдаа нарын хооронд багахан мөргөлдөөн үүссэн. Тэр хоёр цагдаа шившигтэйгээр зугтаасан. Би ч үзэсгэлэн дууслаа гээд гэр рүүгээ харьсан. Зодуулсныхаа дараа би Цагдаагийн дотоод хяналтын хэлтэс рүү залгаж, дуудлага өгсөн. Гэр рүүгээ явж байхад Сүхбаатар дүүргийн цагдаагаас ахмад н.Батболд гэж хүн залгаад талбай дээр дуудсан. Намайг очиход намайг зодсон хоёр цагдаа, ахмад н.Батболд байсан. Ахмад надад хэлэхдээ таныг зодуулсан гэх нотолгоо алга гэсэн. Харин ч цагдаа нарын хувцсыг урсан байна, хорино гэсэн. Нуун дарагдуулах сонирхол байсан байж магадгүй. Намайг зодсон хоёр цагдаагийн зургийг эхнэрийн маань утсан дээрээс устгуулсан. Намайг хорино гэхээр нь би тэдний хэлсэн бүхнийг биелүүлсэн.

Хоёр бүсгүйг оруулж ирээд тэд нараар намайг буруутай гэж хэлүүлсэн. Ахмад тэдэнд үг зааж өгсөн. Хохиролгүй, гомдолгүй гэдэг бичгээ хийсний дараа намайг хорино гэсэн. Ингэхээр нь би бичгээ ураад хогийн саванд хийсэн. Намайг хорих байранд их удаан байлгаж, дарамталсан. Би өргөдөл өгнө гэхэд та битгий бич, тэгвэл явуулна гэсэн. Би дахиад л хохиролгүй, гомдолгүй гэдэг бичгээ бичиж өгсөн. Эцэст нь намайг явуулсан. Ахмад н.Батболд энэ хэргийг нуун дарагдуулахын тулд энэ бүхнийг хийсэн. Харин маргааш өглөө нь цахим орчинд миний зураг, бичлэг тарсан. Ингээд буруугүй гэдгээ нотолсон би прокурорт өргөдөл гаргасан. Өргөдлөө өгсөнөөс хойш өдөр бүр ахмад н.Батболд гэдэг хүн над руу залгаж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь над руу ярьсан. Надтай уулзахыг хүссэн ч би гомдлоо буцаахгүй гэдгээ хэлсэн. Энэ хэрэг дээр хяналт шалтгалтын ажил эхэлсэн. Би вакциндаа бүрэн хамрагдсан.

Харин өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргасан юм. Тус мэдэгдэлд "Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны зургадугаар сарын 13-ны өдөр 18:00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн. Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч С.Төмөр. 95332040 2021-06-17 103.212.116.74

Энэ нь гэмт хэргийг нуун далдлах гэсэн.хэргийн ул мөрийг устгасан СБД-Н ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСИЙН АХМАД БАТБОЛД. тэр намайг хорино гж дарамталсаар миний утсанд авсан бсн тэр 2 цагдаагийн зургуудыг УСТГУУЛСАН. 2 удаа надаар " хохирол.гомдолгүй " гсн бичиг хийлгэж авсан. Энэ нь өөрөө том гэмт үйлдэл. Санаатай учраас нийгэмд онц аюултай юм. Үүнтэй нийгэм тэргүүн ээлжид тэмцэх ёстой! ЗОРИГИЙН ХЭРЭГ ИНГЭЭД Л ЗАМХАРСАН! !!!
НИЙГЭМД МАШ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ХЭРЭГ ШҮҮ !!! Гэмтнийг хариуцлагаас зугтаалгах! Аюул

Avatar

Зохиолч С.Төмөр. 95332040 2021-06-17 103.212.116.74

Миний өчүүхэн сэдэв нийгмийн том асуудлыг босгов. Гитлер ном шатааж, фашистууд эрдэм номтой еврейчүүдийг зодож, хорих лагерьт хорьж, бөөнөөр нь устгаж байсныг буурал түүх өгүүлдэг. Манай цагдаа их төстэй ажилласан. Гэмгүй номхон, номын хүнийг хууль зөрчөөгүй бхд нь нийтийн өмнө хүчирхийлсэн. 2 цагдааг ойлгож, бүр өршөөж ч бно. Захиалга өгсөн 2 охины өмнө сүр хүчээ бадруулж. Надаас мөнгө салгаад хувь хүртэх гэж. ЗАЛУУ ХҮҮХДҮҮД МУНХАГ Ч БДГ. ЯДУУ Ч БАЙЖ. ХАРИН…

1 хүнийг уучилж огт болохгүй. ЭНЭ

Avatar

Зочин 2021-06-17 66.181.161.5

Нэр нь сайхан номын баяр, энэ номын баяр хийсэн жинхэнэ шалтгаан нь МАН с зохион байгуулж Сонгуулийн дараа Сүхийн талбай дээр сонгууль эсэргүүцсэн жагсал цуглаан зохион байгуулахыг хориглосон арга хэмжээ Ковид цаашаа 3 өдөр үргэлжилсэн арай л уу, номын л баяр юм бол ном зарах гэсан настай хүнийг зохион байгуулагч нь цагдаатай хамт зодож нүдэж дээрэлхэдэг, дахиж ийм баярт оролцохгүй байхыг уриалж байна

Avatar

Зочин 2021-06-17 192.82.67.83

ОРОС ШИГ ИХ УНШДАГ ,ОЮУНЛАГ АРД ТУМЭНТЭЙ БОЛЬЕ ГЭВЭЛ НОМЫН БИЗНЕСЭЭ ГАДАА ТАЛБАЙД ГАРГА.БАЙНГА НУДЭН ДЭЭР ИЛ БАЙЛГА,ТОМ ТОМ ПАВИЛОНУУД ЗАМ ДАГУУ БАРЬ.ХУУХДУУД ЧИХЭР БИШ НОМ АВДАГ БОЛНО. ДЭЛГУУР БУР ТОМ ТАЛБАЙД АРХИ ЗАРДАГ БАЙЖ НОМЫГ ЯАГААД ДЭЛГУУРИЙН БУЛАНД ЖИЖИГХЭН ТАЛБАЙД ЗАРААД БАЙДАГ ЮМ БЭ? НОМТОЙ НОХОРЛУУЛЭХ ТОРИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЖУУЛЭХ ХЭРЭГТЭЙ.ГАНЦ НЭГ ХУВЬ ХУН ИЙМ АЖИЛ ХИЙГЭЭД УР ДУН БАГА.БАС НОМЫН ОРТОГ ИХ ОНДОР БНА.НОМЫН БИЗНЕСИЙНХЭН ШУНАЛТАЙ БНА.

Avatar

Зочин 2021-06-17 192.82.67.83

Энэ хуний уйлдлийг зовтгох гээгуй, зохион байгуулагчид номтой нохорлуулье гэсэн санаагаар эхлуулж бсан боловч одоо хэтэрхий ашиг хоох чиглэлтэй болж бгаадаа дугнэлт хийх хэрэгтэй.Ном уншмаар бсан ч авч уншиж чадахгуй оюунлаг хумуус их бдаг.Ероосоо архи биш архи зардаг дэлгуур бурт том талбайд зардаг уншуулдаг болох хэрэгтэй.Ингэвэл архичид биш номчид олширно.1,2 одорт номын бизнесийнхэн л ихэвчлэн цулайсан ашиг хийгээд бууж бна.Бас хэдэн хуний бизнес маягтай болоод явчлаа.

Avatar

зочин 2021-06-17 202.21.120.66

Уг нь Төмөр зохиолчийн зөв юм. Гэхдээ прокурорт өргөдөл гаргаад хэрэггүй Цагдаа цагдаагаа хамгаалдаг юм хэзээч ч бусдын буруу цагдаагийн зөв байдаг юм Монголын цагдаагийн дүр төрх ийм л байсан цаашид ч ийм байх Цагдаа л хүн бусад нь мал мэт авирладаг ш дээ

Avatar

Монгол 2021-06-17 202.179.25.42

Номын баяр нэрийн доор хэсэг хүмүүсийн мөнгө олох арга болсон байна. Улсаас жилд нэг удаа хүний оюун тархинд хөрөнгө оруулалт хийдэг зохиолчидыг харж үзэн номоо зарах бүх боломжийг хангаж өгч байвал зүгээр юм. Тэд бас номын үнэ ЭЭ хямдралтай худалдаж тэр хэмжээгээр иргэдийн карманд нэмэр болох юм. Нэг үеэ бодвол манай залуус ном их уншдаг болсон байна шүү.

Avatar

Зочин 2021-06-17 109.252.126.242

Энэ номын баярын сахалт х***а царайт. Занданшатар зохион байгуулсан. Казиночин зандан шатар. Батцэцэг . Хурэлсух нар

Avatar

Зочин 2021-06-17 192.82.75.216

Монголоор дүүрэн халаасны, орон байрны, малын, газрын, төсөв тендер лицензын хулгайч луйварчид. Монголоор дүүрэн охид бүсгүйчүүдийг хүчирхийлэгчид, биеийг нь үнэлүүлж мөлжин дарлагчид. Монголоор дүүрэн хар тамхины, эм бэлдмэлийн мафи сүлжээнүүд…. Цагдаа нар тэдэнд гөлөөөг шүү дээ… Харин эгэл жирийн амьжиргаагаа залгуулах гэж зүтгэж буй ардад бол арслан барс л гэсэн үг. Эрийн муу цагдаа, гэдэг үг хуучин шоронгынхны л үг байсан. Одоо ч нийт бүгд л хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй болж байх шиг

Avatar

Зочин 2021-06-17 64.119.27.57

Ном зарж байгаа хүн нэг их олон байдаггүй. Тэр тусмаа ном бичдэг хүн 1000-д 1 байдаг. Дээр үед Сахаров нэг иймэрхүү байдалтай байсан. Дараа нь Сахаровын зөв байсан. Фашизмын үед номыг шатааж байсан. Тэрэн шиг л юм болох гээд бна уу. олон газраар явахд номын баяр гээд тэндээ гар дээрээсээ ном зараад л байж байсан даа. Унтердин линден гэдэг гудманд. Москвад бас гар дээрээс ном зараад л байж байдаг. Бээжин Улаанбаатард л цагдаа нар алчих гээд байх юм…

Avatar

Зочин 2021-06-17 66.181.165.93

tsagdaa nar eriin saind bolson yum shig haritsdag. Tsagdaagiin ajil yag yumandaa goe ajil uu mundag erchuud ajildaguu geheer tiim bish shuu hodoonoos orj ireed ajil oldohgui garuud huuhed bhdaa hund deerelhuulj bsan humuusiin ajil shuu

Avatar

Зочин 2021-06-17 192.82.88.38

Муусайн цагдаа нар мөнгө өгвөл нохой шиг шарвалздаг.

Avatar

Зочин 2021-06-17 66.181.176.98

АНУ-д цагдаа нар хар арьстныг өвдөглөж, зодож алсантай ижил ют болох нь шив дээ?! АНУ маягийн ардчилал, АНУ маягийн цагдаагийн ажиллагааг дуурайцгааж байгаа юм уу?

Avatar

Unshigch 2021-06-17 90.188.54.82

Талбайд өөрийн зохиосон номоо зарах гэж яваад,зарах боломжгүй дээрээ цагдаад зодуулах хэмжээнд хүргэж байгаа нь зохион байгуулагчидын буруу.Хохирлоо зохион байгуулагчидаар төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-17 64.119.25.138

Олон нийтийг замбраагүй байдалд турхирч болохгүй.Худалдааг ил задгай, эмх журамгүй,зохих стандарт шаардлага хангахгүй нөхцөлд хэн нэгэн хүний дураар хийлгэж болохгүй.Ядаж хог буртаг,я*****с үнэр нь дийлдэхгүй, Ном бичдэг соёлтой хүн бололтой. Энэ зэргийн зүйл ойлгомоор юм.Ямар ч байсан танд мөн зохион байгуулагчдад буруу их байна.Аль болохоор орчин үедээ зохицож соёлтой байцгаая. Алийн болгон зэрлэг монгол гэж дэлхий нийтэд доромжлуулах билээ.

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.6

Ном за юу номноос муудсан унэр хог гардаггуй юм харанхуй новшоо!!!

Avatar

чимэд 2021-06-17 124.158.66.67

ном зарахын тулд хэнээс ямар зөвшөөрөл авах болж байнаа. зохион байгуулж байгаа хүмүүс мөнгөөр газар түрээслэх гээд маргаан үүсгэжээ. одоо бүх юмыг мөнгө олох арга болгон хувиргаад хүч хэрэглэн дээрэм хийдэг өшөө болоогүй цагдаагаар зодуулж байж мөнгө олж авдаг болох ньээ.тэр хоёр охин мөнгө хийх гээд асуудал үүсгэжээ, сайшаалтай нь биеээ үнэлэх гээгүй байна энд цагдаа оролцдог нь буруу Харин тэрБатболдыг цагдаагийн албанаас хөөх хэрэгтэй.

Avatar

Багш 2021-06-17 192.82.81.67

Дараагийн номын баярын өдрүүдэд асарт майханд биш зүгээр л ил задгай гудамжинд хувь хүнд өөрийн бичсэн ном сурах бичигээ зарах боломж олгох хэрэгтэй

Avatar

Амар 2021-06-17 133.106.34.14

Попүлист улс төрчид төрийг төвийлгөж хүний эрхийг уландаа гишгэдэг нийгэмрүү хөтөлж яваа. Төрийн үйл ажиллагаа татвар төлөгчидийн мөнгөөр санхүүждэг. Захиран зарцуулах эрхийг нь бид сонгуулиар олгодог.

Avatar

Fantomas 2021-06-17 103.212.118.68

Baritsahyn gai zovlon gej ene l bhdaa

Avatar

Зочин 2021-06-17 202.131.225.150

Hogchine shde p**a mine

Avatar

Би 2021-06-17 103.57.95.189

Яг үнэн

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.239

Зодохгүы нүдэхгүы згр л янаг гэж юу байдгыг ойлгуулаад өгий 2 ггичийд

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.239

Тэр 2 хүүхнээ заагаад өг ах манай клувын хүүхнүүд згр амиаарн хийгээд өгии 2 өлөгчинг хаяг ажлын газар нь бна уу

Avatar

Зочин 2021-06-17 202.179.26.61

tzagdaagiin buruu gej iu baih ve. bid nar jurmaa l dagah estoi. tzagdaa yamar nohoid baridag mod bish

Avatar

Болд 2021-06-17 124.158.66.67

чамд ямар журам хэрэгтэй вэ чи архи зарвал ямарч журамгүйгээр авч уудаг мөртлөө ном гэхээр яагаад арзалзаад журам нэхээд байнаа больж үзээрэй тэр хоёр охин янханууд байж л дээ бусад хүн цагдаад хэлж гүйж мэдэхгүй.я***н цагдаа хоёр хэзээнээс хуйвалддаг биендээ ээлтэй, хамтардаг тусалдаг хүмүүс

Avatar

Зочин 2021-06-17 192.82.80.176

Заа замын цагдаа бол том хар жийпийг ёстой яаж ч чаддаггүй юм байна лээ.

Avatar

Зочин 2021-06-17 202.21.104.2

ЯАХААРАА КОВИДТОЙ БАЙХАД НОМЫН ҮЗЭСЛЭН ЯАРМАГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ ЮМ БЭ. ЭНЭ ЧИНЬ НӨГӨӨ ЦАР ТАХЛЫН ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ХЭН ЗӨВШӨӨРӨВ.

Avatar

Зочин 2021-06-17 43.242.243.112

Монголын цагдаа захиалгаао ажиллага авилгаар амьдрана
Прокурорын дэргэд байсан Мөрдөн байцаах албыг дахин сэргээж энэ авилгад идэгдсэн ард түмнээ дарангуйлдаг цагдаа нарыг шоронд нь явуулж байх хэрэгтэй байгааг УИХ анхаармаар юмөө

Avatar

Зочин 2021-06-17 202.5.205.34

Номоо зарах хүн нь зараг л дээ, юу нь болохгүй байгаан? 400 мянга гэдэг арай дэндэнээ, гудманд тамхи зараад сууж байгаа хүнд арай дээр бизнес хийх боломж, нөхцлийг төр олгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-17 202.21.100.210

Монгорлын цагдаа сайхан тэвчээртэй харьцаж болоогүй юм байхдаа. Зарим үед жаахан өгөөмөр сэтгэл гаргаж байхад юу болохгүй гэж.

Avatar

арай л 2021-06-17 202.179.25.25

Хир таарсан хураамжыг аваад бүгдээрэнг номыг нь заруул л даа л******д аа.Энэ ямар хархорингийн бөбөөчдийн хуучин хог н**ш биш дээ.Оросууд хамгийн их уншигч оюунтай ард түмэн тэднээс суралцдаггүй юм уу.

Avatar

ЗОЧИН 2021-06-17 203.23.49.199

ЗӨВ БАЙНА ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ТАЙЛБАР ӨГӨХГҮЙ БОЛ БҮХ ЗҮЛЙИГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ЗОЧИН 2021-06-17 203.23.49.199

зохион байгуулагчид хэтэрхий мөнгөний хойноос улайрч байна яагаад тэр бүсгүй номоо зарах гэж байгаа хүнд хүнднтгнл үзүүлэхгүй байна. ОДОО ДАРУЙ олон нийтийн сүлжээгээр ууучлал гүй , ЭС ТЭГВЭЭС БИД УИХ -д гомдол гаргана. Цагдааг урдаа барчихааад соён гэгээрүүлэх ажлыг луйвар болгож байдаг ямар улс ВЭ Тэр хоёр бүсгүЙГ ЯМАР БАЙГУУЛЛЛАГЫН ХЭН ГЭГЧ ЯВУУЛАВ

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.204

Хоёр хүүхнийг олж нийтэд цацах хэрэгтэй. Нрмын баяр болохоос албан тушаалтнууд мөнгө олох баяр биш.

Avatar

Зочин 2021-06-17 103.26.195.179

Үнэхээр л номыг оюуны бүтээлийг дэмжиж байгаа юм бол гудманд зүгээр л задгай барьсан энэ майхан асрыг ингэж асар үнэтэй түрээслэх нь утгагүй. Хэдэн ном зарж байж энэ 400000 төгрөгний төлбөрөө төлөх билээ 1 2 өдрийн дотор бол яавч амжихгүй шүү дээ. Ямар халаалт, хөргөлт, гэрэлтүүлэг байхгүй асар майхныг маш хямдаар түрээслэх нь зөв юм. Тэгж байж л номоо жинхэнэ дэмжинэ. Тэрнээс биш хүмүүсийг шулчихаад ямар юмаараа ном оюуны өмчийг дэмжих билээ дээ

Avatar

Зочин 2021-06-17 192.82.75.115

2 huuhnii am ugeer zugeer suugaa hunruu agsarch l baidag. Taarchdee. Tsagdaa nar gej haana ch ywsan, hamgiin bolowsrol muutai garuud bhiin. Shalgaj awdag shalguuraa undursguwul uur bolnoshdee.

Avatar

Зочин 2021-06-17 192.82.75.115

Hunii muu n tsagdaa gej ene deer l bolj bainadaa. Gomdol urgudul uguu ch ugui, 2 tanil huuhnii am ugeer zodoj baidag l.

Avatar

Www333 2021-06-17 202.126.89.9

Удахгүй ном уншвал шоронд орох юм бна даа. Энэ хүнийн шагнах ёстой.

Avatar

Зочин 2021-06-17 103.26.194.111

Энэ хүн соёл түгээхээр очсон байна!!!!!! Үүний нь төлөө цусыг нь гартал зодож, хувцасыг нь урдаг нь юу вэ? Цагдаа нар гэж сэтгэцийн өөрчлөлттэй, мэдрэлийн өвчтэй хүмүүс байх юм. Хүчгүй рүү нохой шиг дайрна, хүчтэйгээс огтоно шиг зугтана. Нийгмийн хог шаарууд цагдаад ажилладаг болжээ! Үнэхээр гутамшигтай.

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-06-17 174.195.139.34

TEP YHEH

Avatar

Зочин 2021-06-17 202.5.205.34

Эрийн муу цагдаа ш т, эртнээсээ

Avatar

ZOCHIN 2021-06-17 103.111.68.3

Ene zohiolchiin buruu bish. Zohion baiguulsan humuus ni talbaigaa zov zohitsuulah heregetei baisan bolov uu.Languu hureltsehgui bol zohitsuulalt hiih ystoi baisan. Ene hun uurgiin naimaa hiij baigaa bish oyunii buteelee borluulah gej baigaad iim asuudald orson ni haramsaltai baina.

Avatar

irgen 2021-06-17 202.70.34.130

Xooson languud orood nomoo zarax ni zuv shuu dee. Uy ni boloxguibnaa. Oyunii xudulmur xiij bgaa xumuussig oilgoj xundelj surax xeregtei shudee

Avatar

Зочин 2021-06-17 120.142.31.236

huuliin daguu tatvar toloosoo tolood suu huuli durmee bieluulehgui baij l neg l ih hohirson baagii nar hogchin zaluu geltgui erh yrisan yyrgee uhamsarli

Avatar

ЗОЧИН 2021-06-17 192.82.91.188

АСУУДАЛД ЗӨВХӨН НЭГ ТАЛААС НЬ ХАНДМААРГҮЙ БАЙНА. ХҮН БҮР МИНИЙ ЗӨВ ГЭЭД БАЙВАЛ ЭНЭ НИЙГЭМ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛНО. ЦААШДАА НОМЫН ХУДАЛДААГ ИЛҮҮ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. БҮГД БИЗНЕС АШИГ ГЭДЭГ БАЙДЛААР ХАНДААД БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМ. АШИГ ОРЛОГО ОЛОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮРЭЭС БАЙХ НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ БҮХ ХҮНД ТИЙМ БОЛОМЖ БАЙХГҮЙ. БИЕ БИЕНИЙХЭЭ ШААРДЛАГИЙГ БАС СОНСОЖ ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАЖ БАЙМААР БАЙНА.

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.204

Улаантан дагасан
Улимараа
Мөнгө харсан
Мөлжигчөө
Үйлийн үр өөрөөр чмнь тогтог
Үеийн үед дагаж
Үнэн

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.204

Үе мөчөөр чинь хуваах болно лоо

Avatar

1115 2021-06-17 43.228.129.150

ном зарах нь юу нь буруу байгаа юм бээ.ямар архи ,хар тамхи зарсан юм уу.

Avatar

Зочин 2021-06-17 59.153.115.168

Manai tsereg tsagdaagiihan nomond sonirholgvi, harin ch nom soeld us honzontoi yum shig handdag teneg bvdvvleg hvmvvs!

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.177

Цагдаагийн газар буутай land, range rover унасан хүнийг өмөөрөөд гаргадаг юм билээ. Харин номтой хүнийг дарамталж. Ийм л байна.

Avatar

Зочин 2021-06-17 1.231.177.4

цагдаа нар дунд монгол хүн алга уу

Avatar

зочин 2021-06-17 124.158.66.67

монгол хүн алгаа дандаа хужгаагийн шээснүүд цагдаа болдог юм

Avatar

Зочин 2021-06-17 202.131.225.150

ta narch gsn huwi hun talasa oliggu l sheesnuud bga shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж