Өрсөлдөгч нар нь шоронд, эсвэл шороонд байгааг Путинээс асуув

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Өрсөлдөгч нар нь шоронд, эсвэл шороонд байгааг Путинээс асуув

Өрсөлдөгч нар нь шоронд, эсвэл шороонд байгааг Путинээс асуув

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа хэвлэлийн хурал хийсэн. Тус хурал дээр АНУ-ын сэтгүүлч түүнээс яагаад өрсөлдөгч нар нь нэг бол шоронд, эсвэл зарим нь шороонд байгаа тухай асуужээ.

Тухайлбал, АНУ-ын "ABC" агентлагийн сэтгүүлч Рэйчл Скотт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс асуулт асуух ээлжин дээрээ “Таны шоронд орсон, эсвэл нас барсан өрсөлдөгч нарын жагсаалт их урт юм. Жишээлбэл, Алексей Навальныйн байгууллага шударга, эрх чөлөөт сонгуульд уриалж, авлигалыг эсэргүүцсэн. Харин Орос орон тэр байгууллагыг хууль бус хэмээн зарлаж, Навальныйг дэмждэг хэн ч сонгуульд бүү өрсөлдөөсэй гэх бодлого баримталж олон зүйл хийлээ. Тиймээс ноён Ерөнхийлөгч өө! Миний асуулт бол: Та юунаас ингэтлээ айгаа вэ?” гэж асуусан байна.

Харин Путин түүнд хариулахдаа Навальныйн байгууллагыг эрс буруушаан, тэр мэт хэт туйлширсан байгууллага ард түмнийг эмх замбараагүй, хууль бус үйлдэлд уруу татдаг хэмээн тайлбарлажээ. Тэгэхдээ тэрбээр өнгөрсөн онд АНУ-д эхэлсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнийг жишээ татаж, Орос оронд тийм байдал үүсгэмээргүй байгаагаа илэрхийлжээ.

Сэтгүүлч Скоттод дахин нэг асуулт асуух боломж олдсонд тэрбээр “Ноён Ерөнхийлөгч өө! Та миний нэг асуултад хариулсангүй. Таны бүх өрсөлдөгч зарим нь шоронд, зарим нь шороонд байгаагаас харвал та шударга сонгууль хүсэхгүй байна гэсэн үг үү?”

Харин Путин уг асуултад хариулахдаа мөн л АНУ-ын жишээг татаж, нэгдүгээр сарын  6-ны Капитолд болсон эмх замбараагүй байдалд оролцсон хүмүүсийг баривчилсан нь агаар нэгэн асуудал хэмээн тайлбарлаж “Хэн хэнийг алж, хэн хэнийг шоронд хийж байгаа нь л ялгаатай болохоос биш асуудал нь яг ижил байна. АНУ-д бол тэдгээр хүмүүсийг 20-25 жил хорьж, дотоодын алан хядагчид хэмээн цоллоод, өөр хэд хэдэн хэрэг тохсон” гэж ярьсан юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
159
ЗөвЗөв
39
ХахаХаха
28
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж