Зуун жилийн медалийн өртөг 975 сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Зуун жилийн медалийн өртөг 975 сая төгрөг

Зуун жилийн медалийн өртөг 975 сая төгрөг

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн удахгүй болно. Гэвч 100 жилийн ойд зориулан дуу, шүлэг, одон медаль, хөшөө дурсгал, телевизийн контентод зориулан төсвөөс тэрбум, тэрбумаар нь цацахаар төлөвлөсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.

 МАН-ын 100 жилийн ойгоор 150 мянган хүнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг зүүж өгөхөөр болжээ.  Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар зуун жилийн медаль тараах юм байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг  хэлэлцэн дэмжсэн. Ингэхдээ энэхүү хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор төсөлд тусгасан байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгох бөгөөд  нийт 150 мянган ширхэг медальд 975 сая төгрөг төсөвлөжээ. Зардлыг  100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардал буюу арван  тэрбум төгрөгөөс гаргахаар болсон байна.

100 жилийн ойд зориулан 10 тэрбум төгрөгийг зарцуулах тухай Соёлын сайд Ч.Номингийн 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд баталсан тушаалд:

  • Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 400 сая төгрөг, 
  • 21 аймгийн брэнджүүлэх ажил- 1 тэрбум төгрөг,
  • Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан дуу бүтээх- 100 сая төгрөг,
  • Ардын хувьсгал 100 жил телевизийн контентийн уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулах- 300 сая төгрөг,
  • Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулахад- 500 сая төгрөг,
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө, дурсгалуудыг сэргээх- 250 сая төгрөг,
  • Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл хийх /УДЭТ-ын "Хаадын хаан" жүжиг/ – 200 сая төгрөг,
  • “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг,
  • Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,
  • "Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг,
  • Бүх ард түмний урлагийн их наадам- 500 сая төгрөг,
  • Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ- 100 сая төгрөг
  • Бусад арга хэмжээ- 1.2 тэрбум гэх мэтээр арван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Энэ жил нийт 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ойтой, Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн 100 жил, Монгол Улс бүрэн эрхэт улсын хувьд дипломат харилцаа тогтоож, гадаад оронтой гэрээ байгуулсны 100 жил, Цагдаагийн байгууллагын 100 жил, НҮБ-д элссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жил гээд олон тэгш ой давхцаж байгаа. Энэ болгонд медаль үйлдвэрлэж тараавал эдийн засаг сүйрэх биз. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж