Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Ард түмний "сэтгүүлч"

Ард түмний "сэтгүүлч"

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл  шинэчлэгдэж олныг гайхашруулаад амжив. Өнөөдрийн 11:00 цагийн хоногийн мэдээллийг УОКын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хөтөлсөн бол Их аварга Д.Дагвадорж АСА станц “нэвтрүүлэг”-ээрээ иргэдтэй уулзав. Тэрбээр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар ярилцсан нь олны анхаарал татлаа. 

Угтаа бол төрөөс гаргаж байгаа шийдвэр, хууль тогтоомж, иргэдэд хүргэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр өөрсдийн өнцгөөр олон нийтэд таниуцлах, хүргэх, дамжуулах үүрэгтэй. Гэхдээ covid-19-ийн цар тахлын үеийн хуулиар төрийн мэдээлэл илүү хаалттай болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй мэдээллүүд түгээхэд саад учруулж, мэдээлэл өгөхөөс татгалзаж, халдварын үед тодорхой хязгаарлалтууд үргэлжлэх болсон. Түүгээс зогсохгүй Засгийн газар мэдээллийг түгээхдээ хэт хэлбэр хөөсөн, агуулгад ач холбогдол өгөхгүй байгаа нь үнэн.

Цар тахал дэгдсэн цагаас хойш бүтэн хоёр жил тогтмол мэдээлэл хүргэж буй Эрүүл мэндийн яамны мэдээлэл сүүлдээ  утгаа алдаж хэн дуртай нь хөтлөх болов. Тун удахгүй ЭМЯны мэдээлэл иргэдэд хүртээмжтэй гэхээс илүүтэй “хэлбэр”  хөөсөн энтертаймент шоу нэвтрүүлэх болох вий гэх шүүмжлэл ч бас нийгмийн сүлжээнд байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж