Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгахад учрах хүндрэл цахим хэлэлцүүлэг боллоо | News.MN

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгахад учрах хүндрэл цахим хэлэлцүүлэг боллоо

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгахад учрах хүндрэл цахим хэлэлцүүлэг боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү судалгааг УЕПГ-аас хийсэн бөгөөд цахим хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах талаар хэлэлцэж, талууд санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-орших, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нар үг хэлсэн бөгөөд УУХҮЯ, БОАЖЯ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ШШҮХ, НБОГ, ДХИС болон 21 аймаг, 9 дүүргийн прокурор, экологийн цагдаагийн нийт 86 алба хаагч оролцсон.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж