Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.17) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, June 16, 2021
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11540 сорьцод шинжилгээ хийхэд 2642 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчлөл 85770 болж байна. Харин 37-95 насны 11 хүн нас барсан. Covid-19-ийн шалтгаант нас баралт 400 болж байна. Түүнчлэн 571 хүн эдгэрч, нийт 59220 хүн эдгэрлээ.
УОК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.БАЯРХҮҮ:
УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх товч мэдээллийг хүргэе. УОК-ын даргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 алба хаагчаас бүрдсэн Шуурхай штаб 24 цагийн хугацаанд ажиллаж, УОК-ын шийдвэрийг гүйцэтгэх хариу арга хэмжээг удирдан зохион байгуулах, салбар хоорондын мэдээ мэдээллийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 171 хүний бүрэлдэхүүнтэй 57 хөдөлгөөнт баг ажиллаж, гэрээр тусгаарлагдсан хүмүүс, ойрын хавьтал болсон хүмүүст очиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд нэмэлтээр 40 автобус буюу хөдөлгөөнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэн ажиллаж байна. Батлагдсан тохиолдол, ойрын хавьтал болсон, гэртээ тусгаарлагдан ажиллаж буй 119 тусгай дугаарын утас ажиллаж, мэргэжлийн эмч нар 24 цагаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Өдгөө улсын хэмжээнд 19 аймгийн 111 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Тиймээс иргэд хөдөө орон нутгийг зорихоор бол тухайн аймгийн Онцгой комисстой холбогдож зөвшөөрөл авч зорчихыг анхааруулж байна.
Вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өвчтэй зэрэг шалтгаанаар вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа учраас нэг гэрт амьдардаггүй 5-аас дээш хүн дотоод орчинд, 10-аас дээш хүн гадаад оршинд цуглаж, бөөгнөрөхгүй байхыг УОК анхааруулж байгаа.
Холбоотой мэдээ