Хятадын байгуулж буй сансрын станц руу анх удаа хүн илгээв | News.MN

Хятадын байгуулж буй сансрын станц руу анх удаа хүн илгээв

Хятадын байгуулж буй сансрын станц руу анх удаа хүн илгээв

Хятадын байгуулж буй сансрын станц руу анх удаа хүн илгээв

Хятад улс өөрсдийн гэсэн сансрын станцыг байгуулахаар энэ онд дэлхийд хамгийн томд тооцогддог ачааны хоёр ч пуужин хөөргөсөн билээ. Эхний пуужин сансрын станцын хэсгийг агаар мандлын гадна байрлуулмагцаа удирдлагагүй болж олон улсыг сандаргаж, багагүй шүүмжлэл дагуулсан. Харин хоёр дахь буюу арай жижиг хэсгийг сансарт хүргэсэн пуужин элдэв асуудал үүсгэлгүй даалгавраа амжилттай гүйцэтгэсэн юм. Харин өдгөө дээрх хоёр хэсгийг угсрах нарийн ажлыг гүйцэтгэх Шенжөү-12 даалгаврын гурван нисэгч говийн Жиүчүань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч байна.

Шинэ сансрын станцыг Тиангун буюу "Тэнгэрийн ордон" хэмээх агаад  гурван нисэгч тэнд гурван сарын турш хэд хэдэн чухал даалгавар биелүүлэх юм.

Сансарт ниссэн багийн гишүүд бүгд Хятадын урдаа барьдаг арвин туршлага, мэдлэгтэй ахмад нисэгчид аж. Тухайлбал, багийг 56 настай Ние Хайшен ахалж, 54 настай Лиу Бомин, 45 настай Тан Хонбу нар дагалджээ. Тан Хонбугийн хувьд уг даалгавар сансарт ниссэн анхны туршлага болж байна.

Тэнгэрийн ордон станцыг хоёр жилийн хугацаанд байгуулж дуусахаар төлөвлөж байна. Ингэснээр Хятад улс дангаараа сансрын станц байгуулан эзэмших анхны улс болно. Өдгөө сансарт ердөө ганц сансрын станц үйл ажиллагаа явуулдаг нь АНУ, ОХУ, Европ, Канад, Японы хамтран ашигладаг олон улсын сансрын станц юм. Тус станцыг анх АНУ, ОХУ хамтран байгуулж байжээ.

Эх сурвалж: SCMP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-17 124.158.66.178

эд нар сансарт нэг төмөр лааз нисгэхээрээ одоо яг яах уу? Америкчуудын толгой дээрээс бөмбөг чулуудах уу? Оросууд хэдийнээ Мир, Салют станцаа гаргаад туршиж үзэх гэсэн юмнуудаа бүгдийг нь туршаад одоо станц гэж юмыг бүр сонирхохоо ч байсан.

Avatar

Оноч 2021-06-17 192.82.69.109

За хятад яаж Аглуу шиг шил татаад нэмэргүй болж байна даа. Манайд муу л мэдээ. Бид хятадаас ядаж эдийн засгийн хувьд илүү байх хэрэгтэй байдаг. Мөнгө олох хэрэгтэй байдаг. Ганц уул уурхайтай тэрнийгээ гадны луйварчидтай нийлээд монголд унах юм маруухан болгочих юм. Яана даа яана. Эхлээд бидэнд уул уурхайгаас мөнгө оруулж ирэх хэрэгтэй байна. Түүгээрээ идээд хэвтээд байлгүй, жаахан юм хийж авмаар байдаг. Боловролдоо хөрөнгө оруулмаар байна. Хөгжил дэвшил, хот балгад, дэд бүтцээ хөгжүүлмээр байдаг

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.161

х***а нар хичнээн хөгжсөн ч хүн төрөлхтний дайсан байсаар бацх болно.Шинжааньд хийж байгаа Геноцид хүн цочмоор яргалалаа нуун дарагдуулж байгаа хүн сүгэнцэрүүд

Avatar

Зочин 2021-06-17 192.82.78.230

n**** gej. nadaas hamaagui ahmad murtluu sansart nisej baihad bi end uvgub shig l suuj baih yum

Avatar

Зочин 2021-06-17 202.21.100.210

Яах аргагүй хүлээн зөвшөөрөх хүчтэй гүрэн улс болж байна даа. АНУ одоо ОХУ гэхээсээ илүү Хятад гэж анхаарал хандуулах зөв бололтой

Avatar

Зочин 2021-06-17 66.181.161.13

харин бид энд үерээр угаагдлсан жорлонгын усандаа живээстэй

Avatar

Зочин 2021-06-17 192.82.90.230

56.54 45 тай гэхэд залуухан харагдаж байна шүү.Азиуд илүү залуу харагдах юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж