Ажлын байрыг дэмжиж нэг их наяд төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

Ажлын байрыг дэмжиж нэг их наяд төгрөгийн зээл олгожээ

Ажлын байрыг дэмжиж нэг их наяд төгрөгийн зээл олгожээ

Төв банк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 1.01 их наяд төгрөгийн зээл олгожээ. Мөн 412.3 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 295.1 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.

Монголбанкнаас зээлийн хязгаарлалтыг бууруулахад олон улсад түгээмэл ашиглаж буй зээлийн хүүний татаас олгох, зээлд батлан даалт гаргах арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шийдлийг тусган хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Банкны салбарын зээл энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 3 хувиар өсч, өсөх чиг хандлагадаа орж эхэлснийг Төв банкнаас мэдээлсэн. Зээлийн өсөлтийг ялгаатай бүлгүүдээр авч үзвэл, 50-100 сая төгрөгийн зээл 20.5 хувиар, 100-500 сая төгрөгийн зээл 29.2 хувиар, 2-3 тэрбум төгрөгийн зээл 21.1 хувиар, 4-5 тэрбум төгрөгийн зээл 11.7 хувиар өсчээ.

Цар тахлын нөлөөгөөр 2020 онд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 4.9 хувиар, иргэдийн зээл 7.9 хувиар, хувийн байгууллагын зээл 6.6 хувиар тус тус агшчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед эдийн засгийн тодорхой бус байдал, зээлийн эрсдэл нэмэгдэх нь зээлийн нийлүүлэлт, эрэлтийн аль алиныг хумьж, зээлийн өсөлт саарахад нөлөөлсөн байна.

Мөнгөний бодлогын хүрээнд 2020 оны туршид бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан, зургаан хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах замаар эх үүсвэр чөлөөлж, урт хугацаатай, зорилтот репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж ашигласнаар зээлийн хүү буурах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Үүний дүнд шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар өнгөрсөн дөрөвдүгээр сард жилийн 15.0 хувь болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж