Тодорхой үр дүнгүй “бөөрөнхий” уулзалт болов | News.MN

Тодорхой үр дүнгүй “бөөрөнхий” уулзалт болов

Тодорхой үр дүнгүй “бөөрөнхий” уулзалт болов

Тодорхой үр дүнгүй “бөөрөнхий” уулзалт болов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр /2021.06.16/ Швейцарийн Женев хотноо уулзав. Энэ нь Жо Байдены хувьд төрийн тэргүүний хувиар хийж буй анхны гадаад айлчлал юм. Уулзалт төлөвлөснөөс богино буюу дөрвөн цаг хүрэхгүй үргэлжилжээ. Уулзалтад АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан  тэргүүтэй албаны хүмүүс байлцсан бол Оросын талаас тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд  Анатолий Антанов, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар оролцсон байна.

Уулзалтын үеэр авиотор загварын нарны шилний хоббитой Байден алтан рамтай “Ray-Bans” брэндийн нарны шил, болон хүч чадал, эв нэгдэл, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон америк сарлагийн болор баримлын хамт Путинд бэлэглэжээ.

ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт хариулт өгнө гэж Байден мэдэгдсэн бол Путины хувьд энэ уулзалтаар өөрийн улсыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүссэн.

Хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрээд буй энэ үед Байден, Путин нарын уулзалтыг дэлхий нийт чих тавин хүлээж байв.

Албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа Жо Байден нэгэн ярилцлагадаа Путиныг “алуурчин” хэмээн цоллож, Орос улсыг 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн буруутгаснаас хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ.

Улмаар өдгөө ОХУ нь АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөж, элчин сайдуудаа зөвлөлдөхөөр эх орон руугаа дуудаад байгаа юм.

Энэ удаагийн уулзалт санасныг бодвол эерэг, дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн ч тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Талууд Женевт хийсэн дөрвөн цагийн уулзалтаа сайшааж байгаа боловч 2018 оны Путин, Трамп нарын уулзалттай харьцуулбал тодорхой ахиц дэвшил гараагүй байна.

Хоёр тал цөмийн зэвсгийг хянах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцов. Тэд мөн элчин сайдуудаа буцаан томилохоор тохиролцсон байна. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдал, Украин болон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн хувь заяа гэх мэт бусад асуудлаар хараахан шийдэлд хүрээгүй гэв. “Хэрэв Навальный шоронд нас барвал үр дүн нь ОХУ-д сүйрэл авчирна” хэмээн Байден анхааруулжээ.

Түүнчлэн АНУ-ын амин чухал ашиг сонирхол, түүний дотор кибер аюулгүй байдлын талаар Байден дурдсан байна. Тэрбээр Путинд кибер халдлага хийхийг хатуу хориглох, стратегийн 16 чиглэлийн жагсаалтыг үзүүлээд Орос улс АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулбал хариу арга хэмжээг хатуухан авах болно гэж Путинд анхааруулав.

Мөн тэр “Дэлхий нийтээрээ дагаж мөрдөж болох замын хөдөлгөөний үндсэн дүрмүүдтэй байх хэрэгтэй” байгааг Путинд сануулсан байна.

Харин Путин хоригдол солилцох асуудал дээр харилцан буулт хийх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Кибер халдлагын хувьд АНУ-д болсон халдлагад Орос улс хамааралгүйг дурдаад, эсрэгээрээ ОХУ-д болдог ихэнх кибер халдлага Америкийн Нэгдсэн улсаас эхтэй гэж мэдэгдсэн байна.

Тэр уулзалтын дараах сэтгүүлчдийн "таагүй" асуултуудад хариулахдаа тойруулах гэж оролдсоныг хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, Алексей Навальныйн ирээдүйн талаар асуухад "Түүнийг хүртэх ёстойгоо хүртсэн, бүх зүйл ийм болохыг тэр мэдэж байсан ч албаар хууль дүрмийг зөрчсөн" гэв. Мөн Вашингтонд болсон цахим халдлагуудад ОХУ буруугүй, эсрэгээрээ АНУ өөрийн улсад нь халдлага хийдэг гэж мэдэгджээ.

Үүнээс гадна ОХУ-д хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад "АНУ-д болсон арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн болон Конгрессийн ордонд болсон үймээний үеэр цагдаа нар энгийн иргэдийг буудан хөнөөсөн зэргийг жишээ татаад америкчууд өөрсдөө хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг эсэхэд эргэлздэг" хэмээн хариулжээ.

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарсан гол үр дүн нь хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх механизм бий болгон, АНУ-д үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон явдал байв.

Эх сурвалж: BBC, NBC, USA TODAY

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхээ 2021-06-17 202.126.90.89

Путин олон сэтгүүлчийн Орос орны тухай, тулгарч буй бэрхшээл , асуудлынх нь тухай асуултанд хариулахдаа Америкийн тухай л ярьсаар байсныг, хариултандаа whataboutism аога хэрэглэснийг гаднын ХМХ-үүд онцолсон.

Avatar

Зочин 2021-06-17 202.126.88.237

ЭНЭ САЙТ БАРУУНЫ АГЕНТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА ДАА.

Avatar

Тж 2021-06-17 202.126.88.45

Зөнөг өвгөнтэй юугаа ч чалчих вэ дээ

Avatar

зочин 2021-06-17 64.119.26.234

Путины хариулт ямагт бэлэн байдаг дөө.

Avatar

Монгол 2021-06-17 103.212.116.248

Орос хэлтэй мэргэжилтэн байхгүй болцон юм уу? 2 талын аль алиныг харьцуулж бичих ёстой байх. Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж дэндүү нэг талыг барьсан , худлаа мэдээллээр дүүрэн эд болсон шүүдээ. Тэр сурвалжлагч нарынх нь асуултууд нь дээрэлхүү, үнэнээс хол, өөрсдийнхөө эрх ашгийг тулгасан инээдэмтэй, шогийн . Путин үнэн тэвчээртэй , олон янзаар, ул үндэстэй, жишээ эх сурвалжтай хариулаад байхад улиг болсон асуултуудаа дахин дахин давтаад л.

Avatar

Энхмаа 2021-06-17 139.5.216.157

ЭНЭ САЙТ УГААСАА БАРУУНЫХНЫ ГАР ХӨЛ БОЛСОН БАЙНА

Avatar

КГБ генерал 2021-06-17 150.129.140.58

янкууд буулт хийлгүй өрсөлдөгчөө шахаанд оруулах тактик хэрэглэдэг.сул дорой орнуудад тулгадаг тактикаа орост хэрэглэх нь үр дүнгүй

Avatar

Түвшин 2021-06-17 59.153.115.25

Иш татсан сайтын линкийг оруулна уу

Avatar

зочин 2021-06-17 192.82.89.212

Орос оронд анхааруулдаг овоо гар юм аа.

Avatar

p***a 2021-06-17 202.179.26.23

oroschin bituu guilagchid shdee xaxaxa

Avatar

Зочин 2021-06-17 73.202.10.232

Байдан тэрсүү Навальныг өөрийн иргэнээс илүү өмөөрч шордоод Ан Сан Су Чи-г огт ярихгүй
байна. Хүний эрх ярих юм бол ав адилхан юм биш үү.

Avatar

Зочин 2021-06-17 202.126.89.199

16onii songuulid n bas orosuud oroltssndooo

Avatar

Zochin 2021-06-17 202.126.89.80

Oros Amerkaasaa iluu Hytad bolood bna. Yadag yum baigaa yum

Avatar

Зочин 2021-06-17 66.181.181.17

hj

Avatar

Зочин 2021-06-17 74.96.148.196

Оросууд бүгд АНУ руу тэмүүлдэг хэ хэ

Avatar

Зочин 2021-06-17 64.119.25.138

АНУ рүү тэмүүлэх нь аймшиг тэнэглэл, гэдгээ зөвхөн очсон хойноо мэдэрдэг гэдэг. Ажил олдохгүй,чамайг хэн ч хүн гэж үзэхгүй,орон гэргүй,өлсгөлөн, м*нс**р*х бодисонд донтсон,хогийн сав ухсан хүмүүс гудмаар дүүрэн,хаанаас ч хэн нэгэн гарч ирээд биед чинь халдаж,аминд чинь хүрч болзошгүй,юмны үнэ өндөр, амьдралын батлагааггүй,чи хэрэг хиигээгүй байж хэрэгт холбогдож болно,харин их мөнгөгүй,сайн өмгөөлөгчгүй бол гарахгүй ,чи хаана төрсөн вэ.тэндээ л хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-06-17 207.183.244.30

Hahaha, yaduuchuudiin hogiin horoolold ochchihoj dee, zailuul

Avatar

Зочин 2021-06-17 103.57.93.243

Ta toimtoi begeed tylhtai um yarij bnaa mni hyvid tend ochij bgaagui,
ochson ylc humuusiin haristaa ih bolovson shn gd l suid boldog um bilee.Lavhan tanilstaad uzvel …iluu l tanigdah bizdee.

Avatar

Эхний уулзалт 2021-06-17 66.181.189.85

Уулзана гэдэг нэг алхам

Avatar

Зочин 2021-06-17 202.9.46.150

АНУ-д болсон арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн болон Конгрессийн ордонд болсон үймээний үеэр цагдаа нар энгийн иргэдийг буудан хөнөөсөн зэргийг жишээ татаад америкчууд өөрсдөө хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг эсэхэд эргэлздэг

Avatar

Зочин 2021-06-17 202.21.108.3

Яг үнэндээ тэрхүү арьсны өнгөний асуудлаас эхэлсэн бослого аймшигт ангиллаар нам дарсан. Яасан ардчилал, империалист түрэмгийлэгчдийн, боолын нийгэм хэвээрээ байгаа улс гэж ойлгогдсон.

Avatar

Зочин 2021-06-17 66.181.161.70

Оросууд аман дээрээ бүгд Америкийг хараагаад л ачир дээрээ бүгд Америк жинс өмсөх дуртай .

Avatar

Зочин 2021-06-17 207.183.244.30

Orosuud bugd Amerikt garah huseltei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж