Роналдо: Бид долдугаар сарын 11-ний өдөр Уэмблид баймаар байна | News.MN

Роналдо: Бид долдугаар сарын 11-ний өдөр Уэмблид баймаар байна

ЕВРО-2020

Роналдо: Бид долдугаар сарын 11-ний өдөр Уэмблид баймаар байна

Роналдо: Бид долдугаар сарын 11-ний өдөр Уэмблид баймаар байна

Евро-2020 тэмцээн ид өрнөж, газар газрын шилдгүүд эхнээсээ онцгойрч эхэллээ. Ердөө эхний тойргийн дараах байдлаар Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо түүх бүтээж, таван Европын аваргад оролцсон анхны тамирчин, Европын аваргын бүх цаг үеийн мэргэн бууч тус тус болжээ. Та бүхэндээ Роналдогийн Европын аваргад оролцохоос өмнө Португалийн “FPF 360” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-Удахгүй Европын аварга эхлэх гэж байна. Португал улс мэдээж аварга хамгаалах зорилготой оролцоно. Таны хувьд хэр догдолж байна?

-Анхны Европын аваргадаа оролцох гэж байгаа мэт л ирэх Еврод оролцоно. 2004 онд анхны Европын аваргадаа оролцож байснаас илүү л догдлолтой, хүлээлттэй оролцох гэж байна. Мэдээж таны хэлснээр бид цомоо хамгаалах зорилготой оролцоно. Португалийг би цом өргөх боломжтой цөөн хэдэн багийн нэг гэж харж байгаа.

-2016 онд Европын аваргад түрүүлээд уйлж байсныг тань санаж байна. Ер нь энэ цом таны хувьд хэр чухал байсан бэ?

-Тамирчны замналдаа Аваргуудын лиг, хэд хэдэн улсын дотоодын лиг, цомын тэмцээнүүдэд түрүүлж, олон л цом хүртлээ. Гэхдээ Евро-2016-ийн цом бол миний хүртсэн хамгийн чухал шагнал. Сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй гайхалтай орой байсан. Португалтай цом хүртэнэ гэдэг онцгой мэдрэмж.

-Удахгүй эхлэх Европын аваргын талаар ярилцъя л даа. Португал F хэсэгт 2014 оны дэлхийн аварга Герман, 2018 оны дэлхийн аварга Францтай нэг хэсэгт орлоо. Хэсэгтээ тэргүүлсэн хоёр баг нь л цааш шалгарна. Магадгүй аз нь таарвал гуравт бичигдсэн баг нь дараагийн шатанд шалгарах боломжтой. Өрсөлдөгч нарынхаа талаар яривал?

-Сугалаагаар л таарсан багууд нь энэ шүү дээ. Европын аваргын финалын тоглолтууд л энд болно гэж харж байна. Мэдээж, амар тоглолт гэж үгүй. Багаараа бүгд л өөрсдийнхөө тоглолтод анхаарах хэрэгтэй. Бид бол ур чадвартай, чанартай баг. Европын аваргаа хамгаалагч, Үндэстнүүдийн лигийн анхны аварга баг. Хэн ч үүнийг мартаж болохгүй. Тоглолт бүрт л шилдэг тоглолтоо гаргах хэрэгтэй. Шаргуу хөдөлмөрлөж, дасгалжуулагчийн багтаа болон дасгалжуулагч Фернандо Сантошт итгэх хэрэгтэй. Бидэнд үл итгэгчдэд зориулан мэдэгдэл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-2016 оны Европын аваргад түрүүлснээс хойш Португалийн шигшээ баг үнэхээр сайжирлаа. Олон авьяаслаг залуу тоглогчид ч төрөн гарчээ. Энэ амжилтын нууцыг та юутай холбож байна вэ?

-Бидэнд талбай дээр 100 хувь бүхнээ зориулдаг, авьяаслаг бүрэлдэхүүн байна. Шигшээ багийн тамирчдад энэ бүх сэтгэл зүй, урам зоригийг суулгасан манай дасгалжуулагчийн баг хамт олон магтаал хүртэх эрхтэй. Шигшээ баг дотор эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлж чадсан учраас бид энэ амжилтуудад хүрлээ. Өмнө нь ч хэлж байсан, би шигшээ багтаа тоглох дуртай. Бидэнд олон авьяаслаг, эерэг сэтгэлгээтэй залуу тоглогчид байна. Хэдий залуу тоглогчид их ч тэд маань аль хэдийнэ туршлага сууж, Европын том том лигүүдэд тоглож байна. Багийн маань сэтгэл зүй, сэтгэхүй ямар байгааг Евро-2016 болон Үндэстнүүдийн цомын тэмцээнүүдээс та бүхэн харж болно.

-Европын аваргаас юу хүлээж байна?

-Өмнөх амжилтаа бодсон ч миний хувьд хүлээлт өндөр байна. Сүүлийн жилүүдэд Португал хоёр чухал тэмцээнд түрүүлсэн болохоор үүнийгээ дагаад том үүрэг хариуцлага бидний нуруун дээр ирсэн. Үргэлж л ялахын төлөө тоглох хэрэгтэй. Үзүүштэй эсвэл тааруу хөлбөмбөг тоглох нь хамаагүй. Хамгийн гол нь л ялж, цом хүртэх нь чухал. Бид хүлээлт үүсгэх дуртай. Энэ нь биднийг ур чадвартай, ялагч болох чадалтай баг гэдгийг илтгэсэн тэмдэг. Тэрнээс биш хэн ч тааруу багаас амжилт хүлээхгүй шүү дээ.

-Цар тахлын улмаас өнгөрсөн улирал нэлээд шахуу хуваарьтай, ойр ойрхон ачаалалтай тоглолтуудыг хийлээ. Та бараг амарч чадалгүй шигшээ багийн цугларалтанд нэгдэв үү?

-Шигшээ багийнхаа төлөө тэр дундаа олон улсын том тэмцээнд улс эх орноо төлөөлөн оролцоно гэдгийн хажууд ядралт, зовиуртай хөл бол юу ч биш. Би зүгээрээ.

-Ирэх долдугаар сарын 11-ний өдөр Европын аваргын финалын тоглолт явагдана. Та тэр өдөр хаана байхыг хүсч байна?

-Ямар ч байсан тэр өдөр жаргалтай байхыг хүсч байна. Долдугаар сарын 10-н бол Португалийн шигшээ багийн хувьд мартагдашгүй өдөр. Португалийн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэн үлдсэн гайхалтай, ер бусын өдөр байсан. Харин энэ жилийн финал яг тэр өдрийн маргааш нь буюу 11-ний өдөр явагдана. Бид тэр өдөр Уэмблид баймаар байна. Гэхдээ амлалт өгөх, таамаг дэвшүүлэхэд эрт байна. Миний амлаж чадах ганц зүйл бол бид тоглолт бүртээ ялахын төлөө талбайд гарна. Португалчуудыг биднээр бахархаасай гэж хүсч байна. Бид ч тэдний төлөө бүхнээ зориулах болно. Би багтаа итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.


Евро-2016 тэмцээний финалын тоглолт долдугаар сарын 10-ны өдөр явагдаж, Португал Францыг талбай дээр нь 1-0 гэсэн харьцаатай хожиж, Европын аварга болж байв. Харин Евро-2020 тэмцээний финалын тоглолт долдугаар сарын 11-ний өдөр Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд явагдана.

Роналдогийн эвдэх боломжтой дахин нэгэн том рекорд бий. Тодруулбал, тэрбээр Иранийн домогт довтлогч Али Даеигийн тогтоосон шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол буюу 109 гоол оруулсан амжилтыг эвдэхэд ойрхон байгаа. Роналдо одоогоор 106 гоол оруулаад байгаа бол түүнтэй үргэлж харьцуулагддаг Лионель Месси Аргентины шигшээ багийн өмсгөлтэй 73 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-17 66.181.176.139

Ахицан здуу вэ

Avatar

Зочин 2021-06-17 103.26.195.134

Энэ жил арай барахгуй байх аа, дандаа аз тушихгуй, CR хувийн амбиц нь хэтэрсэн гар амиатаж багаа чанаад дуусах биз

Avatar

Зочин 2021-06-17 202.179.26.155

cola uudaggui mal chadah uu?

Avatar

Зочин 2021-06-17 64.119.17.89

Чадах уу роналду бандиа

Avatar

Дэл 2021-06-17 202.55.188.33

16 онд цом өргөхөд роналдогын хувь нэмэр бараг байгаагүй одоо бүр чадахгүй

Avatar

ахраөрах 2021-06-17 66.181.161.124

чи чадахгүй ээ сагсуу дуракаа. усаа уугаад л явж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж