"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

Монголын “Алтан судал” кино Франц улсын кино театруудаар гарч эхэлсэн гэдгийг найруулагч Д.Бямбасүрэн дуулгалаа.  “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

“Алтан судал” уран сайхны кино нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн. Мөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/  “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.

Жүжигчин Н.Ялалт киноны талаар өмнө ярилцлага өгөхдөө “Энэ кино төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард  зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж