"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй" | News.MN

"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

"Халдвар дахин өссөн нь Covid-19-ийн мутаци байхыг үгүйсгэхгүй"

Энэтхэг улсаас  мутацилагдсан Covid-19 вирус зөөвөрлөгдөн орж ирсэн гэхээс илүү монголчуудын биед вирус мутацилагдаж буйг  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн нь анхаарал татав.  Хэрэвзээ мутацилагдсан Covid-19 халдвар Монголд тархсан бол эх үүсвэр нь хаанаас вэ гэх асуулт тавигдах ёстой. Иргэдийн хувьд Энэтхэгээс мутацилагдсан "Дельта" хувилбарыг Монголд ажиллахаар ирсэн тус улсын 60 иргэнтэй  холбон  хардаж буй юм.   Учир нь, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө тусгай үүргийн нислэгээр Монголд ажиллахаар Энэтхэгээс 60 мэргэжилтэн ирсэн. Тэднийг Дорноговь аймагт тусгаарлах хугацаанд ихэнх нь Covid-19 халдвартай нь батлагдсан.  

 ОЛОН ХҮНД ХАЛДАХ ТУСАМ ВИРУС МУТАЦИЛАГДАЖ, АМЬДРАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛДАГ

Мутацилагдсан вирусийг оношлох боломж Монголд одоогоор байхгүй болохыг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “Манай төвийн эмч, судлаач нар Covid-19-ийн мутацид орсон хувилбаруудын генийн дарааллыг тогтоох технологи нэвтрүүлэхээр  Япон улсад томилолтоор ажиллаад ирсэн. Вирусийн генийн дарааллыг тогтоох оношлуурыг захиалсан. Оношлуур ирээгүй хүлээгдэж байна.  Халдварын тархалт өндөр байгаа үед Covid-19 халдвар  мутацилагдах нь  хамгийн өндөр.

Өөрөөр хэлбэл, халдварт олон хүн өртөх тусам вирус мутацилагдаж, амьдрах чадвараа сайжруулдаг гэсэн үг. Халдварын тархалт өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эрчимжсэн.  Халдвар нэг хэсэг буурсан ч дахин өссөн нь  мутацилагдсан Covid-19  болохыг үгүйсгэхгүй.

Японд томилолтоор ажилласан манай эмч,  судлаачид зөвхөн Монголд бүртгэгдсэн мутацийг илрүүлсэн. Гэхдээ аюултай хэлбэр нь биш. Харин "Дельта" бол хамгийн сүүлд Энэтхэгээс мутацилагдсан, халдварлах нь их, үхэл, нас баралт өндөртэй. Гэхдээ Энэтхэг улсаас Монголд  ирсэн мэргэжилтнүүд  Covid-19 халдвараар хөнгөн өвдөж, тусгаарлалтын хугацаагаа дуусгасан. Дорноговь руу ажиллахаар явсан Энэтхэгийн 52 иргэний 41-ээс нь Covid-19 илэрсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн, бүгд эдгэж ажилдаа орсон” гэлээ. Цаашид халдварын тархалтыг бууруулахад ХӨСҮТ-өөс вакцины үр дүнд найдаж буйгаа хэлж байв.

ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮМҮҮСИЙН ТОО ИХЭСЧ, НИСЛЭГИЙН  СУУДАЛ ОЛДОХГҮЙ БАЙНА

Covid-19 халдвар Энэтхэгийг  өмнөө сөхрүүлж, олон сая хүний амийг авч, чинээлэг иргэд нь эх орноосоо “зугтаж” Монголыг зорих болсон гэх мэдээлэл тархсан юм. нөгөөтэйгүүр, Монгол  Улс агаарын хилээ зургадугаар  сарын 1-нд нээсэн нь мутацилагдсан вирус зөөвөрлөгдөх эрсдэлийг дагууллаа гэж иргэд бас шүүмжлэх болсон.  МИАТ ТӨХК-аас  мэдээлснээр гадаадын улс орнуудад халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул эх орондоо ирэх монголчуудын хөл хөдөлгөөн ихэсч, нислэгийн  суудал дүүрч зарим үед олдохгүй байгаа аж.  Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад “Монголд ирж буй хүмүүсийн 90 хувь нь манай улсын иргэн. Харин гадаадын иргэд цөөхөн байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч нислэг хэвийн үргэлжилж байна. Хил нээсэн ч өмнөх шигээ тогтмол биш хуваарийн дагуу нислэг үйлдэнэ. Гадаадын улс орнууд дийлэнх нь хилээ хаасан ч транзит нислэгээр хүмүүс ирж байна. Монголыг чиглэх нислэгийн урсгалын дийлэнх нь БНСУ-аас байна. Харин Энэтхэг рүү нислэг үйлддэггүй” гэж байв.

Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр гадаадын иргэдэд тавих тусгай шалгуур байхгүй ч  72 цагийн PCR шинжилгээний бичигтэй байх шаардлага тавьж байгаа аж. Халдвартай бүс нутгаас хил нэвтэрч байгаа бол 14 хоног тусгаарлах журмыг мөрдөж байгаа юм. Тэгэхээр манай улсад мутацилагдсан "Дельта" вирус орж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 

Түүнчлэн дотоодод халдварын тархалт өндөр байхын хэрээр Covid-19 мутацилагдаж, халдварлалт болон нас баралт нэмэгдсэн гэж албаныхан үзэж байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-17 192.82.75.216

Амар юм болохнээ. "Мутацлагдсан вирус" гэж хуцаад л гэм буруугаа өмгөөлдөг боллоо шүү. МАН-ыг хаацайлах гэж, ард түмэн ээ хятад вакцины туршилтын золиос болгосон оо цайруулах гэж вирус руу буруугаа чихээд л хуцах болж дээ

Avatar

Зочин 2021-06-17 192.82.77.211

MAN hichneen hun alav daa, songuulidaa ulairch koronag albaar taraasan. Mungunii erhiig gartaa avahyn tuld humuusiig ***h n MAN tsus sorogchid asuudal bish!

Avatar

Зочин 2021-06-17 202.55.188.97

Yamar ch sudalgaa shinjilgee baihgui, dandaa taamgaar yavdag uchraas iim dampuu baigaam

Avatar

Ээж 2021-06-17 64.119.16.252

ЭМЯ, ХӨСҮТ-ийнхэн вирүс рүү битгий бурууг чихээд бай. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж чадахгүй, тусламж үйлчилгээ ч хүндээ хүрэхгүй утсаа авахгүй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний эмчилгээнд тавих хяналт гэж алга байна. Эмийн компаниуд нь үнээ нэмээд ард түмэн эмээ ч авч чадахгүй байна.
Эмээ хөнгөлж өгмөөр байна.

Avatar

Зочин 2021-06-17 192.82.78.35

Иргэд дээ хүчээр шахам Хятад вакцин шахажчихаад дээрээс нь Халдварын өндөр эрсдэлтэй бүсээс буюу Энэтхэг улсаас Халдвар тээгч Энэтхэгийн иргэдийг ямарч Хяналтгүйгээр оруулж ирсэн МАН ЗГ ЕС-д Оюунэрдэнэтэй Буруутай, тэгээд одоо энэ уруутай үйл ажиллагаагаа Иргэд рүү нэг чихээд одоо болохоор Мутацлагдсан вирус гэж харуцлагаас мултрах юм ярьцгаагаад Хэн үнэмших юм

Avatar

Зочин 2021-06-17 202.21.107.65

Судалгаа тооцоо байхгүй баахан тааж мэддэг Тансан лам нар олширчээ.

Avatar

Зочин 2021-06-17 202.179.27.100

Синофармын вакцин өвчинг дэгдээдэг гаж муу нөлөө ихтэй вакцин болж байндаа

Avatar

Зочин 2021-06-17 202.131.245.243

Ухнаагийн Хүрэлсүхийн оруулж ирсэн Уханий Сүнээбарам вакцин.

Avatar

Bat 2021-06-17 117.111.13.141

shagnal taraaj naadam hiij 100 jiliin oi temdeglej ard tumnii mongiig uren taran hiij bhaar chanartai sain gegdej bgaa vagtsiniig hudaldaj avaad 3 han say hunee ovchnoos hamgaalaach.

Avatar

Зочин 2021-06-17 199.249.230.151

Бүр нэг таамагаар шааж байна ногоо хар үрэлээр эмчилдэг ламаасаа асуугаачээ.

Avatar

Архангайхүү 2021-06-17 66.181.190.200

Аливаа төр засаг чинь хамгийн хүнд хэцүү нөхцлийг, мутацлагдсан байвал яах вэ гэдгээ урьдчилан харж, арга хэмжээгээ чиглүүлэх ёстой юм байгаа биз дээ ?
Энэ ковидыг өөрөө аяндаа устаад алга болчихно гэж горьдоод байгаам уу ?

Avatar

Зочин 2021-06-17 192.82.71.42

Ийм төр засаг байх гэж дээ. Хамаг юм таамгаар явж болохгүй биз дээ. Энэ ямар вирус вэ гэдгийг мэдчих бол уг нь хэцүүэд биш шүү дээ. Тэр багажийг нь авчих хэрэгтэй байсан юм шүү дээ. Секүэнсер дээр ажиллаж чадах хзн манайд бэлтгэгдсэн байгаа шүү дээ. Энэ бол молекул биологийнстандарт арга шүү дээ. Заавал тэр ХӨСҮТ-ийн эмч нараас хүн бэлтгэх гээд ингэж удаад байгаа юм уу ямар учиртай юм бэ? Делта юу үгүй юу гэдгээ аль хэдий нь мэдчих ёстой байтал одоо хэдэн сар л худлаа ярилаа.

Avatar

Зочин 2021-06-17 192.82.73.128

япон улс файзер вакцины тусламж үзүүлж бна ядарсан үед япон улс л туслах юмдаа японы ард түмэнд баярлалаа

Avatar

Зочин 2021-06-17 203.91.115.50

Олон тооны хятадуудыг автобусаар зөөж оруулж ирсэнээс хойш вирус ихссэн дараа нь энэтхэгээс улс орнууд хүн оруулахыг хориглоод байхад манай эрх баригчид энэтхэг хүмүүсийг оруулж ирсэн Одоо мутацлагдсан вирус эд нараас тарсан байх магадлалтай болоод бна Хэн хариуцлага хүлээх вэ

Avatar

Зочин 2021-06-17 122.201.31.199

Битгий хуууууууууц муу лалаар

Avatar

Зочин 2021-06-17 64.119.19.165

МАНгарууд 3-р сард намын баяраа тэмдэглэж Ковидыг хавтгайруулсан даа

Avatar

Зочин 2021-06-17 192.82.76.140

Шинэ мутацийг ХҮРЭЛСҮХ гэж нэрлэ.

Avatar

иргзн 2021-06-17 202.179.27.87

Иргэд дээ хүчээр шахам Хятад вакцин шахажчихаад дээрээс нь Халдварын өндөр эрсдэлтэй бүсээс буюу Энэтхэг улсаас Халдвар тээгч Энэтхэгийн иргэдийг ямарч Хяналтгүйгээр оруулж ирсэн МАН ЗГ ЕС-д Оюунэрдэнэтэй Буруутай, тэгээд одоо энэ уруутай үйл ажиллагаагаа Иргэд рүү нэг чихээд одоо болохоор Мутацлагдсан вирус гэж харуцлагаас мултрах юм ярьцгаагаад Хэн үнэмших юм

Avatar

bat 2021-06-17 64.119.16.76

Энэ ямар тэнэг гар вэ. Энэтхэг Делта корона энэтхэг хүнээр дамждаг тэнд байсан монгол хүнээр дамждаггүй гээд байгаа юмуу. Ямар хүн байх нь хамаагүй ДЕЛТА вирус бүх хүнд халдана. Одоо төр засаг монголчуудыг яаж ч хуурч болох ҮХЭР гээд байгаа юмуу. Хүүкийн эхлүүлсэн Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, Дарханы засмал зам, Хүхрийн хүчлийн өндөр агууламжтай Утаагүй түлш зэрэг төслийн санхүүгийн баримтыг шалгах хэрэгтэй. Короногийн Делта мутаци ОРОС оронд тархаад халвар нэмэгдээ.

Avatar

Зочин 2021-06-17 192.82.71.42

делта болодоо ганцхан энэтхэгээс ирэхгүй хаанаас ч ирж болно шүү дээ.

Avatar

Zochin 2021-06-17 202.126.89.198

Yamar yuma hj enethegtei hilee neegeed bgaa be. Busad uls haagaad bhad. Hunjliinhuu hireer huluu jii gj yuch em taria edin zasag chadalgui bj neg l neeh durtai yum. Vactind buurahgui bol haaj hori , uur yamarch arga odoo ene delhii deer alga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж