Байр суурь: Төр бүсээ чангалах ёстой | News.MN

Байр суурь: Төр бүсээ чангалах ёстой

Байр суурь: Төр бүсээ чангалах ёстой

Байр суурь: Төр бүсээ чангалах ёстой

Covid-19 халдварын улмаас Монголын эдийн  засаг зогсонги байдалд орсон.  Одоогоор төсөв 4 их наядын алдагдалтай явж байгаа. УИХ 2021 оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан.  Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг  тавьсан ч МАН хүлээж аваагүй билээ.  Тиймээс төсвийг  тодотгож, чухал шаардлагатай бус хөрөнгө оруулалтуудыг хумихыг эдийн засагчид сануулах болсон.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ сарын 14-ны өдөр “Covid-19 халдвар эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэсэн учир үүнд  тохируулж төсвийн тодотголыг баяр наадмаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй” гэсэн юм. Мэдээж, Д.Тогтосүрэн гишүүний мэдэгдэл  МАН-ын бүлгийн байр суурь  гэхэд болно. Харин Засгийн газар эсрэг бодолтой байна. Сангийн сайд Б.Жавхлан өчигдрийн /2021.06.16/ Засгийн газрын хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй гэдгийг хэлсэн билээ. 

Тэрбээр  Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан. 1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай аж ахуй нэгжүүдийн орлого өссөн. 2020 онтой харьцуулахад эдийн засагт 33 хувийн өсөлттэй нааштай үр дүнгүүд гарч байна. Энэ нь өнөөгийн нөхцөл байдалд чамлахааргүй үзүүлэлт. Үүнд экспортын түүхий эдийн үнэ өссөн, Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх санхжүүжилт хийсэн нь томоохон нөлөө үзүүлсэн. Төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал үүсээгүй. Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдгээс  шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ” гэв.

Тэгвэл эдийн засагчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


Эдийн засагч Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Эдийн засгийн агуулгаар харвал төсөв нь макро эдийн засгийн бодлогын томоохон арга хэрэгсэл бөгөөд эдийн засаг, нийгмийн эерэг үр дагаврыг бий болгох ёстой. Миний хувьд харж байгаагаар төсвийг тодотгох үндсэн хоёр шалтгаан бий. 2021 оны төсвийг төсөвлөхдөө цар тахлыг хяналтаасаа алдана гэж тооцоолоогүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдал ямар хүнд байгааг бүгд мэднэ.

Ерөнхийдөө 2021 оны төсөв  эдийн засаг хэвийн үргэлжилж, халдварыг хумьж чадна гэсэн өөдрөг төсөөллөөр батлагдсан. Зайлшгүй онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд  төсөв тодотгож шинэ нөхцөл байдалд тохируулах нь зүйтэй.

Монгол Улсын төсөвт учир дутагдалтай зүйл олон байдаг. Төсвийн зорилго юу болох нь төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан дотоод нийт бүтээгдэхүүний  өсөлтийг эс тооцвол тодорхойгүй нь ихээхэн том сул тал. Хамгийн чухал нь төсвийн хүрээнд нөөцийг зөв зарцуулах асуудал. Манай төсөв зам, байшингаас хэтрэхгүй байна. 2021 оны төсөв 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсаны дийлэнх нь нөгөө зам, барилга гэх мэт хатуу дэд бүтэц. Хэдийгээр төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж тэлэх нь онолын хувьд зүйтэй мэт боловч чухам юунд гэдгээс ихээхэн зүйл хамаарна гэдгийг эргэцүүлэх учиртай.

Эдийн засагч Д.АМГАЛАН:

-Төсөв бол төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөө юм. Ийм байтал сүүлийн үед төсвийн дээрх үндсэн чиг үүрэг алдагдсан.

2021 оны төсөв ч мөн адил. Тухайлбал, 2021 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий. Учир нь, үрэлгэн, цар тахлын үеийн бус тайван цагт зориулагдсан төсөв болсон.

Дээрээс нь 2020 оны төсвийг тэр чигт нь хуулбарласан. Ард олны ахуй амьдралд тус дэм болох бус музей барихад их хөрөнгө төсөвлөсөн. Баялаг бүтээгчид эдийн засгийг авч явдаг. Гэтэл хөшөө дурсгалд санхүү эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулсан төсөв болсон. Ийм төсвийг тодотгохоос өөр аргагүй.

Эдийн засагч Д.БАТЖАРГАЛ:

-2021 оны төсөв эдийн засгийн нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр харсан. Тиймдээ ч 2021 оны төсөвт тодотгол хийх нь зөв. Засгийн газар өөрт оногдсон улсын төсөвтэй холбоотой асуудлыг даруй шийдэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай.

2021 оны төсөвт барихаар төлөвлөсөн контор, музей, номын сан, нутгийн удирдлагын ордон зэрэг барилга байгууламжийн ажлыг түр хойшлуулж, түүнээс хэмнэх мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэлийн санд хуваарилах нь зүйтэй.

Мөн дэд сайд, яам, тамгын газрын орлогч дарга зэрэг өндөр зардал бүхий албан тушаалтнуудын орон тоог хасах замаар төсөв хэмнэлт бий болгох зэрэг саналыг зайлшгүй авч хэлэлцэх ёстой. Төр бүсээ чангалах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хатууч шэсэн үнэн үг сонсоорой 2021-06-17 202.126.89.44

Юун цэргийн сүрт жагсаал вэ? Хойд урд 2 хөршөөс ичээчээ. з****г, техник ноль, 3.5 саяхан хүнтэй эдний хэд нь цэрэг вэ. Ард түмнээсээ ичээчээ. Хүрэлсүх ерөнхийлөгч болчоод 4, 5 р ангийн хүүхэд шиг цэрэг командалж тоглох гээд байгаамуу. Хажуу хавирганы нэр төр албан тушаал горьдсон долдой нар нь Хүрэлсүхийг хөөргөөд түмний доог болгохнээ. Ээ ерөнхийлөгч минь дээ. Авах гээхийн ухаанаар хандахгүй бол цагаасаа өмнө огцорч өндрөөс унаад босохгүй шившигээр дуусав даа. Хатууч гэсэн үнэн үг шүү.

Avatar

Chek 2021-06-17 66.181.183.80

Хүрэлсүхээ наад долдойнууд чинь чамайг Чингис хаантай зүйрлээд 100гаар заавал талбай дээр ёслоод зогсож байхгүй бол хэн ч биш болно гээд чамайг шахаад байна чамд өөрийн толгой байна уу

Avatar

11 2021-06-17 103.26.194.26

Наадмыг цахим хэлбэрээр ч байсан хэрэггүй гэдгийг ард түмэн хэлээд байхад төр засаг зөвөөр хүлээн авч зохицуулах байхаа. Урд урдынхаас улам хариуцлагатай байж улсыг эрүүл,төв ухаанаар зөв залж шийдвэр гаргана гэж итгэж сонгосон шүү,,,,,,

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-06-17 202.9.46.224

КРЕМЛИЙН КҮҮКЭЛДЭЙ ЖЕНКОГ УСТГАХЫН ТУЛД УЛС ОРНОО СҮЙРҮҮЛЭХ Л ШАХЛАА ГЭХДЭЭ ҮҮНИЙГ БИД ТЭВЧСЭН ОДОО ХАРИН ИРГЭД БИД МАН БОЛОН ХҮРЭЛСҮХИЙГ МАШ ХҮЧТЭЙ ШААРДАЖ ГАХАЖ АЖИЛЛУУЛАХ БОЛНО ХАТУУ ДАРАНГУЙЛАЛ ААР АЖИЛЛАНА ДАНДАА СҮР ХҮЧЭЭР ДАЛАЛЙЛГАН ГЭВЭЛ ЧАДАХГҮЙ САЯ ХҮН БАГТААХ ШОРОН БАРЬЖ ЧАДАХГЙҮГЭЭС УХААЛАГ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГЧИД МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮГИЙГ СОНСОЖ ТӨР БҮСЭЭ ЧАГНАЛАХ БОДЛОГОО БАРЬ БҮХ ТӨРЛИЙН ХАЛАМЖИЙГ ЗОГОО АРХИ ҮЙЛДВЭРДЭХ ИМПОРТЛОХЫГ ЗОГСОО ИРГШЭДДЭЭ ХҮЧТЭЙ БАЙХ БОЛОМЖЫГ ОЛГО

Avatar

Зочин 2021-06-17 202.131.231.86

busee changalah heregtei . Yun online naadam , yun tsergiin surt jagsaal ve ? Tsutslaach !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-17 202.9.46.15

АЖИЛ ҮҮРЭГ НЬ ЯАМТАЙГАА ДАВХАРДСАН, ЗААГ ЯЛГААГҮЙ АГЕНТЛАГ НЭРТЭЙ 36 "ЯАМ" ДУУДАА ТАТАН БУУЛГАЖ ТӨСВӨӨ ХЭМНЭ. ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛ. ОРЛОГЧДЫН ОРОН ТООГ ХАС.

Avatar

Зочин 2021-06-17 103.212.118.66

Huuye l de tegeed naadam jagsaal ntr ee bolioch icheech

Avatar

МАНГАР СОНГОГЧ 2021-06-17 66.181.161.41

ХҮРЭЛСҮХИИГ ЭРХЛҮҮЛСЭН ЗАРДАЛ ХЭД ВЭ ? ЯАГААД НУУЖ БАЙНА ХҮН НАМ МАШ ЗӨВӨӨР ЗАРДАЛАА 1ТЭРБУМ ГЭЖ ЗАРЛАСАН НӨГӨӨ ХОЁР НЬ НУУЦ ОДОО ЦЭРГИИН ЖАГСААЛ ХИИЖ СҮР БАДРУУЛАХ ЮМ ГЭНЭ ОРОНД НЬ ХҮҮХДЭД АНХААРААЧ ҮНДЭСТЭН СҮЙРЛЭЭ ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮН БОЛООД АНХНЫХАА ТЭНЭГЛЭЛИИГ ЭХЭЛЖ БАЙНА ЦААШДАА ХОШИН ШОГ ЗӨНДӨӨ ГАРНА ТУРКМЕНЫ МАНГАР БЕРДЫГЭЭС ДУТАХГҮЙ ДЭЛХИИН ШИВШИГ БОЛНОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж