Хязгаарлалт тогтоогоогүй ААН-үүдийн цагийг 07.00-22.00 цаг хүртэлх тогтоов | News.MN

Хязгаарлалт тогтоогоогүй ААН-үүдийн цагийг 07.00-22.00 цаг хүртэлх тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Хязгаарлалт тогтоогоогүй ААН-үүдийн цагийг 07.00-22.00 цаг хүртэлх тогтоов

Хязгаарлалт тогтоогоогүй ААН-үүдийн цагийг 07.00-22.00 цаг хүртэлх тогтоов

Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-22.00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.

Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн  ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг  нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллана.

Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний  талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг мөн үүрэг болгов. Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн зургаан дүүрэгт тус бүр наймаар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2021-06-16 202.179.25.97

Худалдаа үйлчилгээнийн байгууллагаа хязгаарал. Иргэд зах, дэлгүүрээр битүү байна. 100 айлын барилгын дэлгүүрүүд маш давчуу эгнээ хоорондын зайн нь бага хоёр хүн чөлөөтэй зөрөөд өнгөрөх боломж байхгүй. Ий байхад юун хүн хоорондийн зай вэ? 6-р сарын 30 хүртэл хөл хорихгүй яасан юм. Үхсэндээ гөлөгнөөд байгаа ЗГ вэ? Ихэнх аймгууд хөл хорчихлоо Гэтэл Улаанбаатарт яав хавтгай хөлхөж байна.

Avatar

Тами 2021-06-16 192.82.74.146

end bicheed yamarch ashiggui hehe

Avatar

Зочин 2021-06-16 103.229.123.188

Угаасаа 22 цаг хүртэл ажиллаж байгаа биз дээ хүнсний дэлгүүрүүд

Avatar

kkkkkkkk 2021-06-16 122.201.22.66

Вакцинаа тариулдаггүй муусайн дуракуудаас болж бүрэн дархлаажсан хүмүүс хохирол амсаж бна.

Avatar

Зочин 2021-06-16 103.9.90.100

хогийн шийдвэр гаргаж байх юм. Оройн 19 цаг гэчихээр яагаад байгаа юм болж таараа ш дээ

Avatar

Zochin 2021-06-16 103.26.194.153

вакцины бүрэн тунгаа хийлгээгүй үхэрнүүдийг төрийн болон үйлчтлгээний бүх байгууллагаар үйлчлүүлэх, ажилдаа явахыг хатуу хориглох хэрэгтэй байна

Avatar

зочин 2021-06-16 103.26.194.153

их л оройтож шийдвэр гаргах юм да.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж