Японы буцалтгүй тусламжаар 84240 тун "Файзер" вакцин хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Японы буцалтгүй тусламжаар 84240 тун "Файзер" вакцин хүлээн авлаа

Японы буцалтгүй тусламжаар 84240 тун "Файзер" вакцин хүлээн авлаа

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд  2.35 сая тун  "Файзер" вакцин Монгол Улсад нийлүүлэгдэхээс өнөөдөр /2021.06.16/ 16.00 цагт  эхний 84240 тун вакциныг хүлээн авлаа.


Энэ үеэр Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Энэхүү дэмжлэг нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа хүүхдүүдийг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно.  Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа" гэдгийг онцоллоо.

Харин  Элчин сайд КОБАЯШИ ХИРОЮКИ:

-"Файзер" вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйд таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж итгэж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч АЛЕКС ХАЙКЕНС:

-Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакцин нь вакцинжуулалтыг улам өргөжүүлж, хүн амын дунд вакциндаа хамрагдаж чадахгүй байгаа хэсгүүдэд зориулагдаж байгаагаараа онцлог юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж