Аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэс байгуулна | News.MN

Аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэс байгуулна

Аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэс байгуулна

Аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэс байгуулна

Соёлын сайд Ч.Номин аймгийн Засаг даргын дэргэдэх “Соёлын хэлтэс” байгуулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулаа. Монгол Улс нь 1996 оныг хүртэл ард иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Соёлын яамтай, аймаг, нийслэлд Соёлын хэлтэстэйгээр соёлын үйлчилгээг танхимаар болон нүүдлийн хэлбэрээр хүргэж, төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж ирсэн. Гэвч 1996 онд Соёлын яамыг аймгийн Соёлын хэлтсүүдийн хамт татан буулгасан байдаг.

Үндэсний соёл, уламжлалд тулгуурласан соёлын бодлогыг засаг, захиргааны нэгж бүрт хүргэн хэрэгжүүлэх, соёлын өөрчлөлтөд монгол хүнийг төлөвшүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх бодлогыг улс орны хэмжээнд далайцтайгаар хэрэгжүүлэх шаардлага бий болсныг хүлээн зөвшөөрч Соёлын яамыг 24 жилийн дараа бие даан байгуулсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтсийг 25 жилийн дараа дахин бие даан байгуулах шийдвэрийг гаргууллаа.

Соёлын хэлтэс байгуулагдсанаар засаг захиргааны нэгж бүрт соёлын үйлчилгээг хүргэх, бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өв, уламжлалт ёс заншлаа өвлүүлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх болон орон нутгийн онцлогийг төрийн соёлын бодлоготой уялдуулан хөгжүүлэх боломжтой юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулж, “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, шинэчиллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2021-06-16 66.181.184.155

Засаг дарга нарын тархинд нь соёлын салхи оруулахаас нааш мянган соёлын хэлтэс байгуулаад нэмэргүй.

Avatar

хүннү 2021-06-16 202.179.25.97

Түүх соёлын үнэт зүйлүүд хөдөө орон нутагт л байна. Тэдгээрийг нутгийн иргэдэд нь ухуулан таниулах ажил огт хийгдэхгүй, байгаагаас тэндхийн хүмүүс хайрлаж хамгаалж мэдэхгүй байна. Осолгүй л сум орон нутгийн танилцуулага дээр энд тэндээс хуулаад бичсэн хэд үг үсэг байна. Өөр ямар ч ухуулан таниулах сурталчилах, түүгээр нь бахархуулах зүйл хийгдэхгүй байна. Эрдэмтэн, судлаачид очоод ухаад л авчихдаг, иргэдэд таниулдаггүй. Тэндээс юу гарсныг нь хэнч мэдэхгүй.

Avatar

хүннү 2021-06-16 202.179.25.97

Итгэхгүй бол Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байгаа Рашаан хадыг очоод хар. Энэ газар нь өөрөө тусгай хамгаалалтанд орсон. Ер нь хамгаалж чадахгүй юм бол "тусгай" хамгаалалтанд яах гэж авдаг юм. Шинээр байгуулагдсан соёлын хэлтэс үүнийг хэрэн харж хандах вэ? ийм л ажил хийхгүй бол тэдгээр хүмүүсээр яах юм? Одоо нэг эклогийн цагдаа гэж хэдэн нөхөд тарвага тахиа, мод чулуухнаар оролдсон шигээ, өрөө нь хүйтэн тул гадаа наралж сууна. Тэдэнд түүх соёлын ойлголт даан ч алга даа.

Avatar

Зочин 2021-06-16 59.153.115.168

Soeliin heltes yah ve,SOCIALIZMAA hurdan baiguulayaa !

Avatar

хүннү 2021-06-16 202.179.25.97

Нэг баахан орон тоо нэмээд яах юм. Мөнгө байхгүй, бодлого байхгүй хэдэн нөхөр бич биеэ хараад суух болно. Хөдөө орон нутгаар явхад түүх археологи, соёлын дурсгалуудыг энэ лам, бөө нар сүйтгэж байна. Эртний хады зураг, бичээстэй зэрэгцүүлээд бурхан зураад маанийн 6 үсэг сийлээд, идээ будаа тавиад энд тэнд нь овоо босгоод жад зоогоод сүйрүүлж байна. Гэтэл үүнийг харж хамгаалдаг хүн алга, төсвөөс тэжээлэгсэн хэдэн пээдгэр юмнууд л байх юм. Орон нутгийн удирдлага, хууль цагдаа нь огт тоосон шинжгүй

Avatar

зочин 2021-06-16 66.181.185.133

Оюун-эрдэнэ ч алингаа алдлаа. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг л болж байна.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-06-16 202.9.46.224

үнэхээр тэнэг хүүхэнийг сайдаар тавьждээ цаашид зах зээлээ хөгжүүлэх биш иргэдийн тахийг угааж хятад маягийн коммунист рага барилаар удирдах юм байхдаа

Avatar

иргэн 2021-06-16 66.181.182.114

Соёлын хэлтэс гэж байхаар зах зээлийн эдийн засагтай орон байж зах зээлийн хяналт зохицуулалтын нэгжтэй болгоочээ. Юмны үнэ өсөж, зах зээл ямар ч зохицуулалтгүй сагаж зэрлэг балмадаар өнөөг хүртэл явж ирлээ шдээ. Эдийн засаг элгээрээ хэвтэж зөвхөн импортын хамаарал ченж нэртэй парзитуудын аман дээр л тогтож байна. Яацан улс гэхээрээ ийм байдын бэ

Avatar

хүннү 2021-06-16 202.179.25.97

Яг зөв хэллээ. Монгол улсын эдийн засгийг элгээр хэвтүүлж ард түмнийг ядуу байлгах гадны бодлогыг гардан гүйцэтгэгч нь энэ ченжүүд. Бодлого нь гаднаас, захиалагч нь манай том албан тушаалтангууд, гүйцэтгэгч нь ченжүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж