УОК: 19 аймгийн 79 суманд хөл хорио тогтоосон | News.MN

УОК: 19 аймгийн 79 суманд хөл хорио тогтоосон

COVID-19

УОК: 19 аймгийн 79 суманд хөл хорио тогтоосон

УОК: 19 аймгийн 79 суманд хөл хорио тогтоосон

 Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.06.16/ мэдээлэл хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Засгийн газрын 118 дугаар тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны  зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. УОК-ын хуралдаанаар 2021 оны тавдугаар сарын 15, 16-наас зарим төрлийн салбарын үйл ажиллагаа тусгай шаардлагын дагуу үе шаттай нээсэн. Ингэснээр нийтдээ 89 төрлийн үйл ажиллагааны 80-ыг нь нээж, есийг нь хаалттай хэвээр үлдээсэн. Цар тахлын эрсдэл нэмэгдэж буй учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд хийхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, дайллага цайллага, дэн буудал, нийтийн бүжиг, бүх төрлийн бүжиг, бүх төрлийн баар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын бүх арга хэмжээ, цахим ба автомат тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн  худалдаа, шашины сүм хийд, саун зэрэг газрууд хаалттай байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар,  түргэн  хоолны газар, цайны газар, буфетын үйл ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглосон. Мөн энэ хугацаанд амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Ингэснээр зөвхөн хүргэлтээр үйлчилнэ гэсэн үг. Битүү орчинд халдвар тархах эрсдэлтэй учраас ийм хязгаарлалт тогтоосон. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд хатуу хяналт шалгалтыг хийнэ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан байнгын ажлын хэсгийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь болон Дорноговь аймаг руу ажиллуулах шийдвэр гаргасан. Хилийн боомтоор гарч буй хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 79 суманд цар тахлын хөл хорио тогтоож байгаа. Тийм учраас иргэд орон нутаг руу очих бол тухайн аймгийн Онцгой комисстой холбогдож, шаардлагыг биелүүлэх нь зүйтэй.

Цагдаа, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагууд хамтран нийслэлийн хэмжээнд нийт 37 мянга орчим аж ахуй нэгжид хяналт тавьж ажиллана.  Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Учир нь Монголд 0-17 насны 1.1 сая хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй байна. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатарт 57 хөдөлгөөнт баг ажиллаж, халдварын голомтод үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТТӨР:

-Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эм эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас төлж байна. Ард иргэддээ "Синофарм" вакциныг хийлгэсэн улс орнуудад нас баралт харьцангуй бага байгаа нь харагдсан. Олон улсад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд ховор байна. Зарим улс орнуудад нэмэлт гуравдугаар тун хийх судалгааг хийж байна.

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авсаар байна. Ихэнх мэргэжилтнүүд вакцины бүрэн тунд хамрагдаад ажлаа хийж байгаа. Харамсалтай нь халдвар авсаар байна. Нөхөн олговор тэтгэмжийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой.

нөхөн олговор, тусламжийн асуудлыг анхаарах ёстой. ХӨСҮТ эмч мэргэжилтнүүддээ нэг сая төгрөг олгож байгаа ч хожимдож өгч байна. Сүүлийн үед эмч, мэргэжилтнүүдэд олгох нөхөн олговор, тусламжийн асуудал зогсонги байдалд орсон. Эмч нар бүрэн эмчлэгдээгүй байхдаа ажлаа хийж, халдвар тараах асуудал байх ёсгүй. Эрүүл мэндийн салбарынхан халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй. Олон улсад эрүүл мэндийн ажилтан халдвар авсан хувь 14 орчим байгаа бол манайд 6-8 хувьтай байна" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-16 66.181.185.133

ганц ХӨСҮТ бишээ бүх нэгдсэн эмнэлэгт байгаа халдвар авсан эмч нарт1,0 саяаа өгөх ёстой шүүдээ.

Avatar

Зочин 2021-06-16 192.82.75.115

Zaalnii surgaltuud ywj baigaashde. Teriig yana gedgee todorhoi helchihgui yum. Hotod surguuli n haalttai murtluu surgaltuud ajillana, tegsnee huduu surguuli orood baidag. Neg ih udaan medeelel hiideg hirnee oligtoi yum helchihdeggui ydargaatai, zewuun, ajillaj ydsan yumnuud.

Avatar

За 2021-06-16 59.153.114.186

УОК одоо тараа дандаа буруу шийдвэр гаргаж худлаа сүржигнэхээс өөр юм алга Дарга нь хүртэл бөөн хэлбэр чухал царайлахаас өөр хийж чадах юмгүй. Бүх цонхоо хааж наасан автобусанд чихэлдэж суугаад өвчин аваад бууж байна. Хэдэн ажиллаж яадаж байгаа газруудаа торгож дарамталана замын хажууд зөвшөөрөлгүй бууз хуушуур зарж байгаа нөхдийг яах ч үгүй

Avatar

Zochin 2021-06-16 103.229.121.203

Энэ одоо нэгдсэн улс юм уу. Улс даяараа нэг толгойгоор шийдмээр байнаа. Аймгийн засаг дарга бүр одоо монгол хүний эрхийг боох ийм балай юм гаргахаа боль. Хөл хорино. Тэр хөл хорьсон газрууд өөрсдөө хоол ундаа дотроо үйлдвэрлээд, нэг мөсөн цэрэг цагдаатай болоод аймаг, сумынхаа хилийг мануулаад амьдарцгаа. Ганц болдог зундаа бид агаар салхинд гарч хөдөө гадаа явж хүүхэд шуухдаа амраамаар байна.

Avatar

Сонгууль хар гай чирлээ. 2021-06-16 192.82.75.243

Хөдөө орон нутагт гэр бүлээрээ, хүүхдүүд их өвдсөн байна.

Avatar

Зочин 2021-06-16 103.57.95.162

PCR

Avatar

Зочин 2021-06-16 103.57.95.162

Зарим хүн өвчнийг улстөржүүлэхийг хичээж байгаа нь сүйрэлд хүргэнэ. Чухам энэ улстөржүүлээд байгаа этгээдүүдийн шахалтаар хөл хориог цуцалсан нь халдвар огцом өсгөлөө. Уг нь вакцинжуулалтаар дэлхийд нэгд явж байна. ТЭГЭХЭЭР ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮН БҮР ДЭГЭЭ САХИВААС ХАЛДВАР буурна, харин вакцин хоёрдахь хүчин зүйл байхнээ. Засгийн газраас халдварыг 7 сарын сүүлийн хагасаас буурч эхэлнэ гэж тооцож байгаа юм байна

Avatar

Амьдрал дээр нөхцөл байдал хүнд байна ш дээ 2021-06-16 202.9.47.16

PCR оношлуур дууссан учир түргэвчилсэн тестийн хариуг эцсийн онош гэж хүлээн зөвшөөрөх эрүүл мэндийн сайдын тушаал гарсан гэнэ. түргэвчилсэн тестээр эерэг гарсан хүн тандалтын баг хүлээгээд 4 хонож байна. тандалтын багын тоогоо нэмээч, PCR шинжилгээний оношлуураа авчираач ээ.

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.163

УИХ-ын хоёр эмэгтэй гишүүн коронавирусний халдвараар өвчлөөд байгаагийн нэгийх нь биеийн байдал хүндэрсэн. Мөн Засгийн газрын гишүүн нэр бүхий гурван сайд коронавирусний халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа гэх ба энэхүү мэдээллийг нууцалж байгаа ажээ

Avatar

Зочин 2021-06-16 202.9.46.163

Ontsgoi baidliin darga Ariunbuyan covid -19 haldbar absan odoo emcnlvvlj bga

Avatar

Монголын төр цөөхөн иргэдийнхээ амь насыг олон зуугаар peej;ggj алдаж байна !!! 2021-06-16 192.82.75.243

Монголын 3-хан сар гаруй хүн амын өвчлөл хөрш 1,4 тэрбусм хүн амтай Хятад улстай зэрэгцлээ. ГХ-ны сайданцар Батцэцэг гэж сүгийг огцруул. Он гараад 1-р сараас хойш хөрш ОХУ-тай вакцины гэрээ хийж одоо болтол вакцин авч чадахгүй байгаа ГХЯ-ыг татан буулгая.

Avatar

Зочин 2021-06-16 64.119.21.102

28 хоногийн хорио цээрээ зарлаачээ. Хэдэн хүний амь нас алдаж энэ мулгуу ЗГ ойлгох бол?

Avatar

Zochin 2021-06-16 103.229.121.203

Chamd gereesee garahgui uurtuu hul horio togtooh erh chin baigaa shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж