ОХУ-ын нийслэл Москва хотын удирдлагууд зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 11-ний хооронд Сovid-19-ийн вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийнхээ дунд сугалаа явуулах шийдвэрийг гаргажээ.
Тус хотын оршин суугчид вакцины эхний тунгаа хийлгээд долоо хоног бүр автомашин болон орон сууцны сугалаанд оролцох боломжтой болж байна.
Москва хотын захирагч Сергей Собянин 18-аас дээш насны бүх иргэдийн дунд дархлаажуулалтын аяныг идэвхжүүлэх нэмэлт хөтөлбөрөө зургадугаар сарын 13-ны өдөр танилцуулжээ.
Сугалааны шагналын санд тус бүр нь нэг сая рублийн үнэ бүхий “Renault Logan” загварын нийт таван автомашин, мөн 74.9 метр квадрат талбайтай гурван өрөө орон сууц багтсан байна. Сугалааны тохирлыг зургадугаар сарын 27-ны 19.00 цагаас "360" телевизээр шууд дамжуулах гэнэ.
Эх сурвалж: Interfax
Холбоотой мэдээ