“PUBG” тоглоомыг хөгжүүлэгч “Krafton” компани таван тэрбум ам.долларын IPO гаргахаар болжээ. Энэ нь “Coupang” компанийн амжилтыг эвдэж, БНСУ-ын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO болох аж.
Тус компани нэгж бүр нь 458 мянган воноос 557 мянган воны үнэ бүхий 10 сая нэгж хувьцааг санал болгохоор болжээ. IPO амжилттай болбол зах зээлийн үнэлгээ нь 28 их наяд вон давах юм.
Цаашид “PUBG”-ийн ертөнцөд суурилсан тоглоомууд, цуврал кино зэргийг хийхээр төлөвлөж байгааг “Krafton” компанийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ.
Одоогийн байдлаар “PUBG” тоглоом нь дэлхий даяар нэг тэрбум гаруй удаа татагдсан байна. Тус компани нь цаашдаа, кино, драм болон бусад видео контент хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ