Хятадын Ухань буюу цар тахал анх дэгдсэн хотод их сургуулиа төгсөж буй 11 мянга гаруй оюутан амны хаалтгүй цугларч, төгсөлтийн баяр тэмдэглэжээ. Оюутнуудын төгсөлтийн баяр ёслолыг энэ сарын 13-нд цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд цугларсан хүмүүс амны хаалтгүй, зай барилгүй, яг л цар тахлын өмнөх үе шиг байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна. Гэтэл Азийн ихэнх орон халдвар хамгааллын дэглэмийг сулруулаагүй, тэр байтугай зарим нь шинээр хөл хорио тогтоож байгаа юм.
Нутгийн хэвлэл мэдээллийн "Hubei News" агентлагийн мэдээлснээр 11 мянга гаруй оюутнаас гадна 3000 орчим эцэг эх үзэгчдийн суудлаас хүүхдүүдийнхээ төгсөлтийг үзсэн байна. Өөрөөр хэлбэл ёслолд нийт 14 мянга гаруй хүн халдвар хамгааллын дүрэмгүй оролцсон аж.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн арга хэмжээнд 2020 онд төгсөх ёслол хийж чадаагүй оюутнууд нийлж оролцсон гэнэ.
Анх 2019 оны арванхоёрдугаар сард Covid-19 өвчний анхны тохиолдлууд тус хотод бүртгэгдэж, Хубэй мужийн нийт 11 сая иргэд 76 хоногийн турш хатуу хөл хорионд орж байсан юм. Түүнээс хойш Хятадын засгийн газар цар тахлыг дарахын тулд олон шийдэмгий арга хэмжээ авч үр дүнд хүрсэн билээ.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ