"Тээвэрлэлтийн зардал Арбидол эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн"

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

COVID-19

"Тээвэрлэлтийн зардал Арбидол эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн"

"Тээвэрлэлтийн зардал Арбидол эмийн үнэ өсөхөд нөлөөлсөн"

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагууд вирусийн эсрэг эмийн асуудлаар өнөөдөр /2021.06.16/ мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар зах зээлд вирусийн эсрэг эмийн нөөц хангалттай байна гэдгийг мэдээлэв. Хэдийгээр Covid-19 халдварын эсрэг хэрэглэж буй Арбидол эмийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн татвараас чөлөөлсөн ч НӨАТ-аас чөлөөлөөгүй.  Мөн эмийн үнэ өсөхөд тээврийн зардал нөлөөлж байгаа" гэв.

Өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгжийн 12 төрлийн эмийг импортдог гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв. Тус газрын дарга Б.Цэцэгсайханы хэлснээр Хүний эмийн зөвлөлийн гурван удаагийн хурлаар дээрх аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгожээ. Тэрбээр “Covid-19 халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой вирусийн эсрэг эмийн нөөц хангамжийн асуудал үүссэн. Эрүүл мэндийн сайдын 318 дугаар тушаалд заасны дагуу эмчилгээ оношилгооны удирдамжид орсон эмийн нөөц хангамжийг тасалдалгүй хангахын төлөө төрийн байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна. Үүний дотор, Арбидол, Ремдесвир зэрэг эмийн нөөц хангамжийн талаар хэлэлцэж байгаа юм” гэлээ.

Вирусийн эсрэг эмийн үнэтэй холбоотой асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын өгсөн мэдээллээр Арбидол, Хавипиравир эмийн нөөц хангалттай байгаа ч Ремдесвирийн нөөц дэлхий дахинд хомсдолтой байгаа тул хангалт муу байгаа аж. Вирусийн эсрэг эмийн үнэ, нөөцтэй холбоотой асуудлаар албаныхан дараах тайлбарыг өгсөн юм

           "ААН-ҮҮД ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ГАРГАВАЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛНА"

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭЦЭГСАЙХАН:

-Эм импортлох нэг удаагийн тусгай зөвшөөрөл олгосон 15 аж ахуйн нэгжээс зарим компаниуд төлөвлөсөн хэмжээгээр эмээ оруулж ирээгүй байна.  Энэ нь дэлхий нийтэд вирусийн эсрэг эмийн хомсдол үүссэнтэй холбоотой. Жишээ нь, Арбидол эмээс гурван сая ширхэгийг импортлох зөвшөөрөл авснаас 1.3 сая ширхэг нь ирсэн. Хавипиравир эмээс хоёр сая ширхэгийг оруулж ирэхээс 750 мянган ширхэг орж ирсэн. Ремдесвир эмээс 25700 ширхэгийг импортлохоос 12200 ширхэг оруулж ирсэн.  Хүний эмийн зөвлөлөөс нэг удаагийн эмийг импортлох зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгөхдөө үнийн хөөрөгдөл бий болгохгүй байх заавар өгдөг. "Ач-Үр" компанийн тухайд, Эрүүл мэндийн яамнаас эм импортлох зөвшөөрлийг нь өгсөн. Үүсээд буй асуудалд тухайн компаниас тайлбар өгөхдөө, хил гаалийн улмаас нааш, цааш буцах асуудал үүсч , эм тээвэрлэх өртөг өссөн учир эмийн үнэ 3-4 дахин өсөх асуудал гарсан гэдгийг хэлсэн.

Арбидол эмийн тухайд, Эрүүл мэндийн яамны шилэн дансан дахь мэдээллээр нэг таблетк эм 890 гэж тооцоход тухайн эмийн хайрцаг дахь үнэ гардаг. Үүнд зарим төөрөгдлүүд гардаг. Жишээ нь, зарим эм нэг ширхэг нь 1050 төгрөг болбол хайрцгаараа 21 мянган төгрөг. Энэ мэтчилэн хайрцаг, тун хэмжээтэй холбоотой төөрөгдөл, үл ойлголцлууд гарсан байх магадлалтай. Бидэнд импортоор орж ирж буй эмийн үнүүд бий. Үүнд бид тухайн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл, хэрэглэгчдийн гарт хүрэх үнийн дээд хязгаарыг ярилцаж байна. Эмийн тухайд, үйлдвэрлэгч компаниас хамаарч тухайн эм тун хэмжээнээс хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Иймд бид ААН болгонтой эмийн үнийг нэг бүрчлэн ярилцаж хэрэглэгчдийн гар дээр очих дээд үнийг хамтарч шийднэ. Хэрэв аж ахуйн нэгжүүд үнийг хөөрөгдөл гаргавал торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоно.

"ИМПОРТЫН ҮНИЙН ЭМ НЭМЭГДЭХЭД ТЭЭВРИЙН ЗАРДАЛ НӨЛӨӨЛСӨН"

Импортын үнийн эм нэмэгдэхэд  үйлдвэрлэгч компаниудаас гадна татвар,  тээврийн зардал нөлөөлж байна. Covid-19 халдварын эсрэг хэрэглэж буй Арбидолыг Москвагаас Турк, Туркээс Солонгос, Солонгосоос Улаанбаатар гэсэн маршрутаар оруулж ирж байгаа учир тээврийн зардал нэмэгдэхэд нөлөөлжээ.  Мөн үйлдвэрлэгч компаниудын эмийн нөөцөөс хамаарч тухайн жилд нийлүүлэлттэй холбоотой эмийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа аж.  Эмийн үнийн хяналтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. УИХ-ын  намрын чуулганаар  хэлэлцэх хуулиар эмийн үнийн хяналтын тухай хэлэлцэх юм байна.

Намрын чуулганаар хэлэлцэх хуулиар эмийн үнийн хяналтын тухай хэлэлцэх юм байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын тухайд, өнөөдрийн байдлаар эмийн үнийг тогтоох чиг үүрэг байхгүй ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран Ажлын хэсэг байгуулж, эмийн үнийн нэмэгдэлд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын удирдлагууд мэдээлсэн юм.

“ЭМ” ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ И.БАЛЖИННЯМ:

-Эмийн үнэ нэмэгдэхэд тээврийн зардал нөлөөлж байна. Замын-Үүдийн боомтоор нэвтэрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн тээврийн зардал  өмнө нь дунджаар 7000 орчим юань байсан бол өнөөдрийн байдлаар 34 мянга юань болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал тав дахин өссөн. Өнөөдрийн нөхцөлд тээврийн асуудал хүндрэлтэй байна. Мөн эмийн сангууд маш эрсдэлтэй цэг болсон. Халдварт өртсөн болон бусад өвчний шалтгаантай хүмүүс эм худалдан авдаг тул халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх шаардлагатай болж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг зардал өссөн. Covid-19 халдварын эсрэг хэрэглэж буй Арбидол зэрэг эмийн үнэ борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөгдөөгүй. Бид эмийн нөөцийг тасалдуулахгүй  жигд хүртээмжтэй байлгах үүрэгтэй. Эм хангамжийн байгууллагууд эмийн тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлж хурдан хугацаанд эм татан авах шаардлага гардаг. Ийм үед бид хамгийн боломжтой хувилбаруудыг бид сонгон авч байгаа. Нөгөөтээгүүр, аж ахуйн нэгж байгууллагуудыг нөөц үүсгэ, эрсдэлээ даа гэдэг.

Гэтэл эм нөөцөлдөг, халдвар намжсан үед хэрэггүй болж устгалд оруулахаас өөр аргагүй нөхцөл 2012 онд SARS өвчний үед гарч байсан. Үүнтэй адил өнөөдрийн нөхцөлд вирусийн эсрэг эм нөөцөлдөг, өвчний тархалт зогсвол цаашид хэрэглэх боломжгүй, устгалд оруулахаас өөр аргагүй болно. Ийм эрсдэлийг бид эмийн өртөгт тооцож шингээдэг. Өнөөдрийн байдлаар 15 аж ахуй нэгжээс долоо нь импортын эм оруулаад байна. Үнийн тухайд, ОХУ-аас импортолж буй Арбидол эмийг үнэ, үйл ажиллагааны зардлыг  шингээж 20 ширхэгтэй нэг хайрцаг нь 26 мянган төгрөг, эм хангамжийн байгууллагууд дунджаар 30 мянган төгрөгийг бөөний үнээр тогтоож байна. Үүн дээр эмийн сангууд 20-30 хувь нэмж зарж байна. Эмийн сангийн өөрийн үйл ажиллагааны зардал нь 24 хувьтай байдаг. Ерөнхийдөө 6000 төгрөг гэдэг нь дэлхийд хаана ч байхгүй үнэ. Энэ бол 2012 онд SARS өвчний үед гаалийн татвараас чөлөөлсөн эмийн үнэ юм. Эмийн үнийг тендерт нэг таблеткын үнээр  тооцож байна.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Хүний эмийн зөвлөлөөс Арбидол эмийн үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийж байнаа.#NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, June 16, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж