Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна | News.MN

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглож, амралт жуулчны баазын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрөөс долоо хоног хязгаарлалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын энэ үед аймаг, сумын наадам хийхгүй, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах чиглэл өглөө. Хэмнэгдэх зардлыг цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэлээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулав

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Ажлын байрыг дэмжих зээл олголт энэ сарын 14-ний өдрийн байдлаар 65,7 хувь, репо санхүүжилтийн зээл олголт 24,9 хувь, орон сууцны ипотекийн зээл олголт 2021 онд төлөвлөсөн хэмжээний 38 хувьд хүрээд байна. Мөн 15784 зээлдэгчдэд хөдөө аж ахуйг дэмжсэн 207,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртлэх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож, зээлийн батлан даалтын сангийн тогтолцоог ашиглах зохицуулалт хийж байна.

Энэ сарын 14-ний байдлаар нийт 6,060.9 тэрбум төгрөгийн 57.7 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,313.8 тэрбум төгрөгийг нийт 17785 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар дараах арга хэмжээг авна

Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг богино хугацаанд эргэн сэргээх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Тогтоолд агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай  хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах зохицуулалт бүрдүүлэхээр тусгалаа.
Мөн аялал жуулчлалыг дэмжих тусгай тарифын бодлого баримталж, гадаадын улс оронд сурталчлан таниулах, жуулчны урсгал, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан шинээр нислэгийн чиглэл нээх, нислэгийн суудал ашиглалт үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

Аймгууд Соёлын хэлтэстэй боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг зарим аймагт байгуулна

Архангай, Дархан-уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулна.
Дээрх аймгуудад төвийн барилгын ажлыг эхлүүлж, ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байна. Төвүүдийн үйл ажиллагааг 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ

Товч мэдээ

  • Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
  • Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Монгол Улсын Засгийн газар, гадаад улсын Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажилагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлав. Бүгд Найрамдах Сингапур Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Куба Улс болон Өмнөд Америкийн зарим улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшний хамтарсан механизм байгуулах чиглэлээр ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2021-06-16 2.132.82.90

Энэ жилийн НАПДАМ бол АРДЫН ХУВЬСГАЛЫН ЗУУН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН НААДАМ ШҮҮ ДЭЭ. Түүхт ой!!!
Үзэгчгүй наадам хийнэ гэдэг бол ард түмнийг доромжилж байгаа хэрэг.
Байдал Тийм аюултай бол иргэдийн ихэнх нь аакцины тариа хийлгэх хүртэл хойшлуулах хэрэгтэй.
9-р сарын дундуур хийж болно шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-16 103.229.123.188

Цахимаар ч болов ерөнхийлөгчөөр наадмаа нээлгэж үг хэлүүлэхгүй бол болохгүй биз дээ буудуулна.Тангараг өргөхөө бас цахимдаач.Дайллага цайллагаа харин маш нууцхан хийх хэрэгтэй

Avatar

Татвар тологч 2021-06-16 202.179.24.132

Тэрбумтан МАН -с зардлаа гарга

Avatar

Зочин 2021-06-16 192.82.67.134

Үзэгчгүй чгэсэн наадам зохион байнуулж яадаг байнаа. Улс орны хэмжээнд гашуудал зарлах хэмжээний үхэл болж байхад….

Avatar

Зочин 2021-06-16 103.9.90.100

гэртээ сайхан наадмаа үзэж дархлаагаа дэмжинээ

Avatar

хдв 2021-06-16 202.126.89.179

энэ жил наадам хэрэггүй хэдэн сэвснүүд барилдах хэдэн мАНгарууд баярлахад татвар төлөгчидийн мөнгө үрмээргүй байнё

Avatar

зочин 2021-06-16 64.119.20.162

Наадмыг үзэгчгүй ч гэсэн хийсний хэрэггүй, хойшлуулмаар байна. Бүр цуцалсан ч болно шүү. Энэ цар тахал гэдэгт чинь хичнээн хүн бурхан болж байна шүү. Баярлах гэж хөөрөөд баймааргүй л байна. Сонгуулиас хойш өдрөөс өдөрт, хот хөдөөгүй хавтгайрсан тахал болоод, санаа зовдог хүн бол санаа зовохоор л болоод байна даа, яалтай ч билээ.

Avatar

Зочин 2021-06-16 59.153.115.168

Oyukaa ES-aa! Aimag,sumdiinhaa naadmiig hiilgeerei, tehgvi bol chamaig ahiinhaa biznesiig bodood gants naadam zuv shuurluu gej oilgonoo! Chi er ni jaahan mangar bish biz !!!

Avatar

Зочин 2021-06-16 64.119.25.14

400 сая жуулчин ярьдаг мангар хүүхэд зайлна чи

Avatar

Зочин 2021-06-16 202.131.250.109

aimgiinhaa bayar naadmiig uzegchgui hiilgeldee. 100 jild tohioh ganch oi shuu dee

Avatar

Зочин 2021-06-16 202.126.90.17

Зээлтэй иргэд 3хувийн хүүтэй зээлд хамарагдаэж чадахгүй байгаа жижиг бизнес эрхлэгчид санхүүгийн хүнд байдалд орж байна төрийн гаргаж байгаа ямар санхүүгийн хөтөлбөрт хамарагдж чадахгүй дунд нь үлдэж байна

Avatar

Зочин 2021-06-16 49.0.158.86

больчихооо. энэ оюук ахдаа мөнгө олж өгөх гээд улайрч байнаа. больчиж болно штэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж