200 ширхэг "Land Cruiser 300" хоёр цагийн дотор зарагджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.17-нд нийтлэгдсэн

200 ширхэг "Land Cruiser 300" хоёр цагийн дотор зарагджээ

200 ширхэг "Land Cruiser 300" хоёр цагийн дотор зарагджээ

Монголчуудад эчнээ танигдсан "Land Cruiser" маркийн автомашины цоо шинэ загвар болох "Land Cruiser 300" загвар нь өнгөрсөн зургадугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинд нээлтээ хийсэн билээ. 3,5 литрийн багтаамжтай хос турбо хөдөлгүүр, мөн 10 шатлалт автомат хурдны хайрцагтай, нийт жин 200 кг багассан хэдий ч бат бөх чанар нь 20 хувиар сайжирсан, дэлхийн анхны автомат ажиллагаатай тэнцвэржүүлэгч систем буюу e-KDSS системийг ашигласан уг автомашины эрэлт Монголд их байна.

Монголд албан ёсны "Таван Богд" болон "Мөнххада" гэсэн хоёр дилер бий.

"Мөнххада"-гийн хувьд "Land Cruiser 300" загварын 120 ширхэг автомашиныг ирэх долдугаар сарын эхээр оруулж ирэх бөгөөд урьдчилсан захиалга нь зургадугаар сарын 10-ны өдөр эхэлж, хоёр өдрийн дотор дүүрчээ. Харин "Таван Богд"-ын хувьд "Land Cruiser 300" загварын 200 ширхэг автомашин ирэх наймдугаар сарын эхээр оруулж ирэх бөгөөд урьдчилсан захиалга нь ердөө хоёрхон цагийн дотор дууссан гэнэ.

Хөдөлгүүрийн багтаамжийн хувьд 5700 cc V8, 4600 cc V8, 3500 cc V6 гэсэн гурван сонголттой. Хөдөлгүүрийн багтаамж, моделоосоо хамаараад дараах үнэтэй зарагдана.

“Land Cruiser 300”-ийн захиалга арваннэгдүгээр сар хүртэл дүүрчээ

“Land Cruiser 300”-ийн захиалга арваннэгдүгээр сар хүртэл дүүрчээhttps://news.mn/r/2442477/

Posted by News.mn on Wednesday, June 16, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж