Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

Аялал бол урлаг

Аялал бол мэдрэмж, шинэ мэдлэг, сэтгэл хөдлөл, адал явдал, дурсамж, ур чадвар зэрэг буман зүйлийг бидэнд өгч байдаг зориудын бус урлаг юм.  Урлагийн хөгжим, уран зохиол, уран баримал, уран зураг, кино ​зэргийг байгаль эх олон сая жил өөрийн биеэрээ бүтээн таны өмнө бодитоор дэлгэн харуулж буй.

Эх дэлхийн өвөрмөц гойд өнгө үзэмж, онцлог шинжийг харж мэдрэн түүнээсээ сэтгэл ханамж авах  нь урлагийн тоглолт үзсэнээс дутуугүй сэтгэл ханамж авч чадах юм шүү.

Аялж буй үедээ хөгжим бус байгалийн дуу чимээ, шувуудын жиргээ, усны урсгал, модны ширчигнэхийг сонсоорой. Гайхалтай гэдэг үг амнаас тань гарч өөрийн эрхгүй сэтгэл тань баясна гэдэгт итгэлтэй байна.

Байгалийг мэдэр, хар, хүр, ажигла тэнд л таныг тойрсон сэтгэлийг тань хөндөх урлаг бий.

Бороо дусалж газар чийгтэхэд байгалийн сайхан үнэр сэтгэл баясгахаас эхлээд уулсын сүр, усны урсгал, нарны илч, сарны туяа сэтгэл зүрхэнд тань хүрч эрхгүй таныг дараагийн аялалд дагуулна.

 

Нийтлэлийг. Г. Батсүх

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Эх сурвалж: Joinme.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж