Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна | News.MN

Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Улаанбаатар хотын 24 байршилд цэцэг суулгаж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-16 192.82.72.8

Одоо Ленин клуб, Багшийн дээд гэдэг нэртэй газрууд байхгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж