"Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 12-400 мянган төгрөгөөр олгодог"

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 12-400 мянган төгрөгөөр олгодог"

"Эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 12-400 мянган төгрөгөөр олгодог"

Төрийн ордонд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Төрийн байгууллагууд оролцож буй энэ хэлэлцүүлэг нь танхим болон цахим хэлбэрээр явагдав. Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, үе шатуудыг цахимжуулах, хялбаршуулах, мэргэжлийн холбоодод төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх нь энэ хуулийн зорилго юм.

 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМЖУУЛНА 

Хэлэлцүүлэгт бүх яамны төлөөлөл оролцон, төсөлтэй холбоотой саналаа танилцуулав. Онцолбол, Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Хэлэлцэж буй хуультай холбоотой ЭМЯ-аас хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлсэн. Эрүүл мэндийн салбарт 14 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Ерөнхийд нь ангилвал эмчлэх үйл ажиллагаа эрхлэх, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, эм эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх импортлох, ариутгал халдваргүйтэл гэх мэт.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ЭМЯ-аас олгодог. Тоо баримтаас дурдвал, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй тусгай зөвшөөрөлтэй байгууллагын тоо нийтдээ 5478 байна. Үүнээс улсын эрүүл мэндийн тусгай зөвшөөрөлтэй 496 байгууллага, хувийн хэвшлийн байгууллага нийтдээ 5061 байна. Улсын байгууллагын ихэнх тусгай зөвшөөрөл сумын эрүүл мэндийн төв эзэлж байна. Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хэд хэдэн асуудал бий. ЭМЯ-аас тусгай зөвшөөрлийг цахимжуулах төсөл хэрэгжүүлж байна. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцоход анхаарах хэрэгтэй юм.

Ингэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын цахим бүртгэлтэй холбогдох шаардлага үүснэ. Тусгай зөвшөөрөл хүсч буй байгууллагыг регистрийн дугаараар нь үйл ажиллагаа нь хэр явуулдаг,  хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг НДГ-аас хянах боломжтой. Мөн мөнгөн тэмдэгтийн хураамжид өөрчлөлт олгох санал байна. Тусгай зөвшөөрөл олгоход 12-400 мянган төгрөг байдаг бөгөөд үүнийг бага байна гэж үзэж байгаа. Хүний эрүүл мэндтэй холбоотой чухал байгууллагын шалгуурыг өндөр тавьж, мөнгөн тэмдэгтийг ихэсгэх шаардлагатай” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж