"Улсын төсөвт тодотгол хийхгүй" | News.MN

"Улсын төсөвт тодотгол хийхгүй"

"Улсын төсөвт тодотгол хийхгүй"

"Улсын төсөвт тодотгол хийхгүй"

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "1.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалттай ААН-үүд 2019 оны суурьтай нь харьцуулахад 13 хувиар өссөн. 2020 онтой харьцуулахад 33 хувийн өсөлттэй эдийн засгийн нааштай үр дүнгүүд гарч байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн гурван төрлийн зээл буюу ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, Төв банкны репо санхүүжилт болон ипотекийн зээл эерэг үзүүлэлт гарахад нөлөөлсөн. Тухайлбал, эдгээр зээлүүдийн хүүний зөрүүн дээр иргэдэд өгч байгаа хөнгөлөлтийн нийт зардал одоогоор 94 орчим тэрбум төгрөг болсон байна. Үүнээс зөвхөн төсөвт орж ирэх НӨАТ-ын орлого 150 тэрбум төгрөг байна. Хэрэв 10 их наяд төгрөгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол банкны системийн зээл өнгөрсөн оныхоос бууралттай гарах байсан. Энэ жил нийтдээ дор хаяж таван их наяд төгрөгийн зээл дээр дурдсан гурван төрлийн сувгаар гарах ёстой. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Бид төсвийн тодотгол хийдэг хуультай. Тодотгол хийх төсвийн хуульд таван нөхцөл байдаг.

Одоогоор төсвийн тодотгол хийх эдийн засгийн нөхцөл байдал бүрдээгүй. Долдугаар сарын 1-нд найман төрлийн халамжийн дэмжлэг дуусгавар болно. Эдгээр дэмжлэгүүдээс алийг нь үргэлжлүүлэх, алийг нь цуцлах вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ.

Цаашид эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл тэр хэмжээнд төсөв дотроо зохицуулалт хийх боломжууд бий. Урьдчилсан нөхцөл байдлаар дулаан, цахилгаан, хог, усны чөлөөлөлтүүдийг долдугаар сарын 1-нд зогсоож, хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрийг төсвийн орлоготой уялдуулж гаргана. Цаашдаа бид халамжаас хөдөлмөр рүү шилжих ёстой. Олон давхардсан халамжуудаас татгалзаж бодит хөдөлмөрийн үнэлэмж дээр суурилсан төсвийн шинэчлэл рүү явна. Гэхдээ энэхүү бодлогын шилжилтийг хийхдээ нийгмийн эмзэг хэсгийг орхихгүй" гэдгийг хэлэв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БАРИЛГА -БАЯЖНАА 2021-06-16 202.179.25.175

ХОTГОР ХҮРЭЛБААTАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж