БНАСАУ-ын дүрвэгч: АНУ-ын их сургуулиуд Пёньяныхаас дорой юм

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын дүрвэгч: АНУ-ын их сургуулиуд Пёньяныхаас дорой юм

БНАСАУ-ын дүрвэгч: АНУ-ын их сургуулиуд Пёньяныхаас дорой юм

Хойд Солонгосын аж байдлын тухай олон улсын тавцанд бодит үнэнийг ярьдаг гэдгээрээ алдартай дүрвэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч 27 настай Пак Ён Ми АНУ-ын их сургуулиудын талаар өөрийн шүүмжээ хэлжээ.

Тэрбээр Колумбын их сургуульд сурдаг бөгөөд энэ сарын 14-нд "Fox News" агентлагт ярилцлага өгөхдөө “Би АНУ-ыг арай өөр байна гэж найдсан. Гэтэл би энд Хойд Солонгос улстай маш олон нийтлэг зүйл ажиглалаа. Хүн өөрийн мөнгө, цаг, тэмүүллээ зарцуулан байж хэрхэн сэтгэх аргаа олох гэж их сургуульд элсдэг байтал АНУ-ын их сургуулиуд чөлөөтэй сэтгэлгээг хязгаарлан боож байна. Энэ бол галзуурал. Анх би АНУ-д ирэхдээ их сургуулиуд нь тэс өөр байгаасай гэж бодсон. Гэвч эндхийн их сургуулиуд Пёньяныхаас ялгарах юмгүй байгаад би санаа зовж байна” хэмээсэн байна.

Пак Ён Ми АНУ, Хойд Солонгосын их сургуулиудыг гэм буруугийн тухай ойлголт, улс төрийн үзэл баримтлал зэргээр хамгийн адилхан байгааг онцолжээ. Тэрбээр ангийн нөхөд болон багш нартайгаа удаа дараа маргалдсаны эцэст сайн дүн авахын тулд чимээгүй байхаар шийдсэн гэнэ.

Мөн тэрбээр оюутнууд бүгд тус бүр өөрийнхөө дураар хүйсийн чиг баримжаагаа тодорхойлон өөр өөр төлөөний үгээр дуудуулахыг хүсдэг явдлыг дэндүү төвөгтэй, соёл иргэншлийн хоцрогдол, төөрөгдөл мэт гэж дүгнэснээ ярьжээ.

Пак Ён Ми 2007 онд 13 настайдаа ээжтэйгээ хамт Ялу голыг гатлан нутгаасаа дүрвэж байжээ. Гэвч тэд Хятадын хүний наймаачдад баригдаж, азаар сүмийнхний дэмжлэгээр Монгол руу зугтаасан гэнэ. Улмаар тэд Монголын говийг явган туулж эцэст нь өмнөд солонгосчуудаас тусламж авчээ. Тэрбээр БНСУ-ын Донгүг их сургуульд сурч байгаад 2015 онд АНУ-ын их сургуульд элссэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
14
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж