Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцүүлгийн үеэр Соёлын сайд Ч.Номин "Ардын хувьсгалын хүндэт медалийг бий болгох тухай тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг эв нэгдэл хичээл зүтгэл үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах үйл хэргийн төлөө ажил амьдралаа зориулсан хүмүүсийг шагнан урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзэн 100 жилийн хүндэт медалийг бий болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.
Төсөл нь гурван заалт, хоёр хавсралттай байна. Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсгэхгүй бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол бататган бэхжүүлсэн хүрсэн амжилт ололт улсад хүлээн зөвшөөрөл түүхэн ойн явдлыг баталгаажуулсан чухал ач холбогдолтой. Хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно” гэлээ.
УИХ-ын 2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн медаль бий болгох тухай тогтоолын төсөл батлагдаж байсан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ