Өдрийн тойм #5: Роналдо агуу, Франц зогсошгүй

Хуучирсан мэдээ: 2021.06.16-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм #5: Роналдо агуу, Франц зогсошгүй

Өдрийн тойм #5: Роналдо агуу, Франц зогсошгүй

"Үхлийн" гэгдэж буй F хэсгийн хоёр тоглолт өчигдөр явагдсан бөгөөд эхлээд Будапешт хотод талбайн эзэн Унгар болон аваргаа хамгаалах зорилготой Португалын шигшээ багуудын тоглолт болов. Тоглолтын 80 дахь минут хүртэл нэг ч гоол оролгүй тоглолт хуурай тэнцээгээр үргэлжилж байлаа. "Үхлийн" хэсэгт орсон Португалын хувьд хэсгийнхээ хамгийн сул өрсөлдөгчтэйгөө тэнцвэл тэдний хувьд үүнээс илүү муу эхлэл гэж үгүй. 

Роналдо, Бэрнардо Силва, Бруно Фернандэш, Рубэн Диас гээд дэлхийн шилдгүүд тэмцээнийг ийм сул үр дүнгээр эхлүүлнэ гэдэг тун харамсалтай биз. Гэвч тоглолтын төгсгөлийн 10 минутад дүр зураг бүрэн өөрчлөгдсөн бөгөөд Рафаэль Геррейро португалчуудад тэргүүллийг авчирснаар гурван оноо авах үүд хаалга нээгдэв. Улмаар Кристиано Роналдо хоёр дараалсан гоолыг тоглолт дуусахаас өмнө оруулж, баттай гурван оноог багтаа авчирлаа. 

Роналдо ийнхүү "Евро-2020" тэмцээнд оролцсоноор тав дахь Европын аваргадаа оролцож түүхэн дэх хамгийн олон Еврод тоглосон хүн болж байна. Мөн 11 дэх гоолоо оруулж, Европын аварга шалгаруулах тэмцээний бүх цаг үеийн мэргэн бууч боллоо. Өмнө нь энэ амжилтыг Францы алдарт Мишэл Платини эзэмшиж байсан юм. 

Өчигдрийн оргил тоглолт, энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох Франц-Германы тоглолт 1:0-ийн харьцаатайгаар Францын ялалтаар өндөрлөлөө.

Хоёр хүчирхэг гүрний эн тэнцүүхэн тулааныг ганцхан гоол шийдсэн. Тодруулбал, Лукас Эрнандэзийн зүүн жигүүрээс өгсөн хүчтэй хөндлөн дамжуулалтыг Германы хамгаалагч Матс Хуммельс өөрийн хаалганд оруулсанаар Францчууд тоглолтыг тэргүүлж эхлүүлсэн.

Үүний дараагаар хоёр баг ээлжлэн аюултай довтолгооныг хийж байсан ч гоол оруулахад бага зэргийг гүйцэтгэл дутаж байлаа. Погбагийн гоёмсог дамжуулалтуудаар Мбаппэ хэд хэдэн удаа урагшаа "сугарч" гоолдох боломжууд үүсгэж байсан. Мөн Бэнзэма гоол оруулсан ч отон тоглолтод орсон байлаа.

Энэ мэтчилэн Францын хувьд гоолын боломж үүсгэх тал дээр Германаас нэг алхмын өмнө байсан нь ялалт байгуулах хангалттай шалтгаан байв. Германы хувьд агуулга талаасаа сайн тоглолтыг үзүүлсэн ч Францаас оноо салгаж чадсангүй. 

Тоглолтын шилдгээр Н’голо Кантэ, Килиан Мбаппэ, Пол Погба нарыг нэрлэж болохоор байлаа.

ЭХ СУРВАЛЖ: NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж